Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 150/ШШ2025/00038

 

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын  шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ............... хот, .......... дүүрэг, ......... дугаар хороо .......... гудамж, .................. байр, “................” ТӨХХК-ний нэхэмжлэлтэй ............. аймаг, .......... сум ......... дугаар баг, ................ тоот “................” ХХК-д холбогдох 80,012,040 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр  сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

.................-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ................ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

".................." нь 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг ................... ТӨХХК болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. "......................" ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. "...................." ХХК нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 53,341,360.00 төгрөг байна. Үүнд:

            1.2020 оны 05 сарын 19-ний өдөр БНХАУ-УТТ2020/22 дугаартай Усалгааны тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ

            2.2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн БНХАУ-УТТ2020Б1-22 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулсан.

2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 53,341,360 төгрөг байна. гэрээнд зааснаар алданги тооцвол үндсэ үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50%-иар тооцоход 26,670,680.00 төгрөг, гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 53,341,360.00 төгрөг, нийт 80,012,040.00 төгрөг гаргуулахаар байна.

 Иймд "....................." ХХК, ................. нараас үндсэн төлбөр 53,341,360.00 төгрөг, анз 26,670,680.00 төгрөг, нэхэмжлэлийн нийт шаардлага 80,012,040.00 /наян сая арван хоёр мянга дөчин/ төгрөгийг гаргуулж санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хамтран хариуцагчийн барыдаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Жич: Нэхэмжлэгч байгууллага нь .................. буюу түүнийг бүрэн эзэмшлийн төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд Төсвийн тухай хуулийн 4.1.34 дэх хэсэгт заасан "төсвийн байгууллага" болно. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.3 дахь хэсэгт төсвийн байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж заасан тул нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хавсаргаагүй болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................. шүүхэд ирүүлсэн татгалзалдаа:

".................." ТӨХХК нь хариуцагч "..........................." ХХК-д холбогдуулан 80,012,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан билээ. Хариуцагч нь төлбөрийг төлж барагдуулсан талаар ................ ТӨХХК-иас албан тоотоор ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т "Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно" гэж заасны дагуу нэхэмжлэлийг татаж авах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч “................” ТӨХХК-нь “................” ХХК-д холбогдуулан 80,012,040 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 60-р хуудас)

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д  зааснаар нэхэмжлэгч төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж 558,010 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг 75.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “......................” ТӨХХК-ний нэхэмжлэлтэй “......................” ХХК-д холбогдох 80,012,040 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д  зааснаар нэхэмжлэгч төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж 558,010 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.   

 

 

ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА