| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 153/2024/00666/И |
| Дугаар | 319/ШШ2025/00009 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 319/ШШ2025/00009
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гантөгс би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *******, ******* гудамж-*******, ******* ******* *******, “Мобифинанс ББСБ” ХХК *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Мөнххайрхан сум, ******* , оршин суух, холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт нийт 652,791 (зургаан зуун тавин хоёр мянга долоон зуун ерөн нэг) төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 153/2024/00666/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... нь “Мобифинанс ББСБ”-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 140000629769 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан болно. Зээлдэгч дээрх гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99479003 дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно.
гэрээний үндсэн дээр 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 410,000 төгрөгийг сарын 3,1 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй байна. Өнгөрсөн хугацаанд ээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоохыг оролдсон хэдий ч өөртөө нь холбогдох боломжгүй байсан ба зээлдэгч нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл нийт 115,989 төгрөгийн төлөлт хийснээс зээлдэгчийн төлсөн төлбөрөөс 24,479 төгрөгийг үндсэн зээлээс, 57,710 төгрөгийг зээлийн хүүгээс, 33,800 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүгээс тус тус суутгасан. 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар ийн үндсэн зээлийн үлдэгдэл төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 761 хоногийн зээлийн хүү 243,602 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,668 төгрөг, нийт 652,791 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна ... гэжээ.
2. Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие нь Мобифинанс ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй болно. Нэхэмжлэгч талтайгаа ярилцаж тохиролцоод 3 хуваан төлөх болно ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш. холбогдох, “Зээлийн гэрээний үүрэгт нийт 652,791 (зургаан зуун тавин хоёр мянга долоон зуун ерөн нэг) төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 652,791 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,569 төгрөгийн тал хувь болох 13,*******4.6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 13,*******4.6 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13,*******4.6 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
4. Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш. холбогдох, “Зээлийн гэрээний үүрэгт нийт 652,791 (зургаан зуун тавин хоёр мянга долоон зуун ерөн нэг) төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,569 төгрөгийн тал хувь болох 13,*******4.6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 13,*******4.6 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13,*******4.6 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНТӨГС