| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/00958/И |
| Дугаар | 193/ШШ2025/00027 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 193/ШШ2025/00027
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, *******,*******,*******,******* тоотод оршин суух *******гийн ******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******, тоотод оршин суух овогт ын /РД:/-т холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч О.т холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: О.ын өмчлөлийн Налайх дүүргийн **************ы************** тоот*******7, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй орон сууцны 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг ХК-ийн ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөрийг Ш.******* төлж, О. орон сууцны өмчлөх эрхийг Ш.*******т шилжүүлэн өгөхөөр эвлэрэн тохиролцов. Өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоогдуулан гарах зардал болон 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн хойшид гарах хэрэглээний бүх зардлыг Ш.******* миний бие хариуцна. О. нь энэ байртай холбоотой ямар ч төлбөр төлөхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч О.оос орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг ХК-ийн ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөрийг Ш.******* төлж, О. орон сууцны өмчлөх эрхийг Ш.*******т шилжүүлэн өгөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 509.150 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 254.575 төгрөгийг улсын төсвөөс, 254.575 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ш.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.т холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг ХК-ийн ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөрийг Ш.******* төлж, О. орон сууцны өмчлөх эрхийг Ш.*******т шилжүүлэн өгөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 509.150 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 254.575 төгрөгийг улсын төсвөөс, 254.575 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Ш.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ