2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 193/ШШ2025/00028

 

 2025 01 14 193/ШШ2025/00028

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

Нэхэмжлэгч:  Улаанбаатар хот, *******, *******,******* тоотод оршин суух *******ийн ******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, ******* байрлах ******* худалдааны төвд холбогдох,

Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж 1.469.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон татгалзалдаа: Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж 1.469.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч ******* ХХК нь миний нэхэмжилсэн 1.469.000 төгргийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж 1.469.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлага 1.469.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Э.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.454 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, 19.227 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 19.227 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Э.*******ын нэхэмжлэлтэй ******* ХХК-нд холбогдох Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж 1.469.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Э.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.454 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, 19.227 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 19.227 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ     З.ГАНЧИМЭГ