| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2025/00025/И |
| Дугаар | 193/ШШ2025/00029 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 193/ШШ2025/00029
2025 01 15 193/ШШ2025/00029
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангй, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,******* тоотод байрлах ******* ББСБ ХХК /РД:*******/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, ******* тоотод оршин суух *******ийн ад холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 834.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон татгалзалдаа: ******* ББСБ ХХК-ын харилцагч ******* овогтой РД:УД80020719 нь 2025 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр нэхэмлжлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 834.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 834.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65.072 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, 32.536 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ц.аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 32.536 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК нэхэмжлэлтэй Ц.ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 834.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65.072 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, 32.536 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ц.аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 32.536 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ