| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/00112/И |
| Дугаар | 301/ШШ2025/00090 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 301/ШШ2025/00090
| 2025 оны 02 сарын 18 өдөр | Дугаар 301/ШШ2025/00090 | Архангай аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би
Нэхэмжлэгч: У.... хот, С..... дүүрэг, ...... хороо, Ю..... гудамж 28, МПМ цогцолборт байрлах “М..... ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А..... аймгийн Э.... сумын ..... дугаар баг, Н...... ....... тоотод оршин суух Гүенгийн Өлзийбаярт холбогдох
139,522.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М..... ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд үндсэн зээл 740,000 төгрөг, зээлийн хүү 335,770 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,937 төгрөг, нийт 1,136,707 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.
Нэхэмжлэгч “М...... ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хариуцагч Г.Ө.... нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,136,707 төгрөгийг “М..... ББСБ” ХХК-ийн Х дахь 5077152233 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М..... ББСБ” ХХК нь хариуцагч Г.Ө.... холбогдуулан 1,136,707 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 1,136,707 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “М...... ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,831 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 15,915 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М........ ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М........ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Ө.......... холбогдох 1,136,707 /нэг сая нэг зуун гучин зургаан мянга долоон зуун долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “М........ ББСБ” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч ““М........... ББСБ” ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,831 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 15,915 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М.......... ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР