2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 193/ШШ2025/00030

 

 

 2025 01 16 193/ШШ2025/00030

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

Нэхэмжлэгч: *******,*******,******* дугаар давхарт ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Налайх дүүрэг, *******,******* тоотод оршин суух *******ийн ******* /РД:/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 758.387,05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч  ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 758.387,05 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.******* нь ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 758.387 төгрөгийг 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тохиролцов. Энэ төлөлтөө сар болгоны 20-ны өдөр ******* ББСБ ХХК-д хийж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******аас зээлийн гэрээний үүрэгт 758.387,05 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 758.387,05 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 6 хувааж буюу 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 126.400 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 126.400 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 126.400 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 126.400 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 126.400 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 126.387 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байна.

            Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 22.753,29 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 11.376,6 төгрөгийг улсын төсвөөс, 11.376,6 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 758.387,05 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 6 хувааж буюу 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 126.400 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 126.400 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 126.400 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 126.400 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 126.400 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 126.387 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 22.753,29 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 11.376,6 төгрөгийг улсын төсвөөс, 11.376,6 төгрөгийг хариуцагчаас гаргуулан ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                               З.ГАНЧИМЭГ