Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 528

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч С.Батгэрэл, Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,        

Улсын яллагч Б.Байгалмаа,

Иргэдийн төлөөлөгч Т.Төгсөө,

            Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Тунгалаг,

Гэрч Д.Октябрь, Д.Гансүх нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Шарнууд овогт Г.Мт холбогдох 201725031018 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн Лүнгийн 3-4 тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Г.М (РД:000000000000),

нь 2017 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22-514 тоотод Г.Бортогтохыг зодож олон тооны шарх гэмтэл учруулж, онц харгис хэрцгий аргаар алсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгчээс шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: “…5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө би талийгаачийн гэрт унтаж байсан. Намайг унтаж байхад хүн юмаар хүчтэй цохих шиг болсон. Тэгээд сэрээд харахад талийгаач миний өөдөөс би чамайг ална гээд алх бариад дайраад байсан. Би тухайн үед маш их айж сандарсан байсан. Тэгээд би алхыг нь барьж авах гэхэд барьж чадаагүй зүүн талын дагз руу цохиулсан. Миний толгой хагарсан. Тэгээд дээр доороо орж ноцолдож байгаад алхыг нь булааж авсан. Тэгтэл хохирогч би чамайг хутгална, хутга хаана байгаа юм бэ гээд байсан. Тухайн үед хивс дээр 4 хутга эгнүүлээд тавьсан байсан. Тэгээд хохирогч тэр 4 хутганыхаа 1-т нь хүрсэн. Тэгээд би алхных нь толгойноос нь бариад ишээр нь цохисон. Тэр үед талийгаач над руу одоо болъё гэж хэлсэн. Тэгээд би та яагаад ингэж байгаа юм бэ гэж асуухад юм хэлээгүй. Тухайн үед хохирогч их зовиуртай ярьж байсан. Би та намайг алах гэж байна, Бараа ахаа та яаж байгаа юм бэ гэж хэлээд маргааш хоёулаа ярина шүү гэж хэлж байсан. Надад хохирогч ус хийгээд өг гэхээр нь усыг нь хийж өгсөн, тамхи асуухаар нь тамхийг нь өгсөн. Би өөрөө ч бас тамхи татаж суусан. Би хохирогчтой юм ярих гэхэд юм ярихгүй, ханиалгаад байсан. Би хохирогчийг дахиад над руу довтолж магадгүй гэж бодоод тэр алхыг барьж унтсан байсан. Хутгануудыг нь сервантанд хийсэн. Би хохирогчийг яагаад над руу дайрсан юм бэ эсвэл сэтгэл мэдрэлийнх нь өвчин нь хөдлөөд над руу дайрсан юм уу гэдгийг ойлгохгүй байгаа. Хохирогч над руу өөрөөр дайрах нөхцөл байхгүй. Би хохирогчийг миний ах, ах гэж хүндэлж явдаг. Хоорондоо муу санасан, өс хонзон санасан зүйл огт байдаггүй. Би хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирэхдээ ахынхаараа орж гарч, хонож явдаг. Би уг хэргийг санаатайгаар хийсэн зүйл байхгүй. Би хохирогчийг онц харгис хэрцгий аргаар ална гэсэн зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр үзүүртэй зүйл хэрэглэсэн гэж гарсан байсан. Би үзүүртэй зүйл бариагүй, хэрэглээгүй. Харин алхаар цохисон байдаг. Би үүнийг л мэдэж байгаа. Тэр үзүүртэй зүйл гэдгийг юугаар учруулаад байгаа юм бэ гэдэг нь байхгүй байгаа. Хутгаар хатгаад байгаа юм уу эсвэл өөр зүйлээр татгаад байгаа юм уу гэдгийг би ойлгохгүй байгаа. Намайг онц харгис хэрцгийгээр хүн хөнөөсөн гэж яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Би тийм хүн биш. Би айлын ганц хүүхэд учир багаасаа аав ээжийн гар дээр өссөн. 5 дугаар анги хүртэл дотуур байранд ээжийн дүүгийнх нь хүүхэдтэй буюу эгчтэйгээ хамт амьдардаг байсан. 5 дугаар ангид шилжээд би эмээтэйгээ хамт байдаг байсан. Надад муу зуршил байдаггүй. Би тухайн үед маш их айсан сандарсан байсан гэв.” гэв.

            Г.М мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “…2017 оны 5 дугаар сарын 17-ны өглөө талийгаач нагац ах Бортогтох миний утас руу залгаад “хотод хүрч ирээд барилгны ажил хийгээд өгөөч” гэхээр нь би шууд Баянтал-Улаанбаатар чиглэлийн автобусанд суугаад 14 цагийн үед ирэхэд Октябрь ах намайг тосч аваад шууд Улиастай руу явсан. Намайг очиход Бортогтох ах, Аагий, Ганбаа нар байсан. Тэр хүмүүстэй нийлээд Октябрь ахын байшингийн цутгалтыг нь хийж өгсөн. Бортортох ах 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрөө Октябрь ахтай маргалдаад ажлаа дуусгалгүй ганцаараа түрүүлээд гэр рүүгээ явчихсан. Бид нар ажлаа хийж дуусгаад 5 дугаар сарын 19-ний өдөр хот руу орж ирж байх үед Октябрь ах надад цалин гэж 85.000 төгрөг өгөхөөр нь Нарантуул зах орж жинсэн як, оймс, турсик, хөнжлийн даавуу зэрэг эд зүйл аваад надад 27.000 төгрөг үлдсэн. Намайг зах дээр явж байхад талийгаач над руу залгаад “хаана явж байна манайд хүрээд ир” гэж хэлэхээр нь 19 цагийн үед гэрт яваад очтол гэртээ ганцаараа зурагтаа үзээд байж байсан. Надаас 20.000 төгрөг зээлүүлчих гэж хэлэхээр нь би “надад мөнгө байхгүй” гэж хэлчихээд би халуун усанд орчихоод гэрт нь ирээд хоол хийж идээд унтацгаасан. Маргааш өглөө нь буюу 5 дугаар сарын 20-ны 10 цагийн үед Октябрь ах орж ирээд талийгаачийн цалин гэж 50.000 төгрөг өгсөн. Талийгаач намайг нуруун дээр бумба тавиад өг гэхээр нь би 5 ширхэг жижиг бумба тавьж өгсөн. Бумбыг нь 15 минут хэртэй байлгаж байгаад авсны дараа талийгаач дэлгүүр яваад 2 литрийн нийслэл пиво 1, 1 жижиг Хараа нэртэй архи аваад ир гээд надад 20.000 төгрөг өгөхөөр нь тэр хоёрыг нь авчирсан. Би пивоноос нь хувааж уусан. Харин архиа талийгаач талд нь ортол уугаад сууж байхад Октябрь ах орж ирээд “ахын дүү гачуурт руу хамт явъя” гэж хэлтэл талийгаач “би дүүгээ чамд шулуулахгүй өөр хүн авч яв дүүгээ чамтай хамт явуулахгүй” гээд тэр 2 хоорондоо хэрэлдээд байсан. Талийгаач араас нь гараад хэрэлдээд байхаар нь би оруулж ирсэн чинь үлдсэн байсан архиа нэг аяганд хийгээд бүгдийг нь уучихсан. Тэгснээ талийгаач ахиад “2 литрийн нийслэл пиво нэгийг, жижиг Хараа архи нэгийг, үлдсэн мөнгөнд нь хуушуур аваад ир” гээд надад 20.000 төгрөг өгөхөөр нь 0.33 литрийн нэг шил архи, Брат нэртэй 2 литрийн пивийг нь аваад үлдсэн мөнгөнд нь 8 ширхэг хуушуур аваад орсон. Би талийгаачтай пивийг нь хуваагаад уучихсан. Харин архиа уугаад байхаар нь би “та нилээн согтчихлоо энэ архиа маргааш өглөө уу” гэж хэлээд хогийн савны ард нуучихсан. Тэр үед талийгаач ах нь жаахан жаахан унтаадахъя гэж хэлээд орон дээрээ сууж байсан. Би ер нь гэр рүүгээ явмаар санагдаад хөнжил пүүгээгээ хийчихсэн цүнх, захаас худалдаж авсан хувцаснуудаа хийсэн цүнх нийт 2 цүнхээ үүрээд тэдний гэрээс 21 цагийн үед гараад 32-ын автобусны буудлаас захын микроавтобусанд суугаад Улаанбаатар сургуулийн буудал дээр буугаад зам дагаж алхаж байгаад замын урдаас Улиастайн микроавтобусанд суугаад амгалангийн автовокзал дээр буугаад жижүүрээс нь “Баянтал руу явах автобус хэдээс явдаг юм бэ?” гэж асуутал “маргааш өглөө эрт хүрээд ир” гэж хэлсэн. Тэр үед 22 цаг болж байсан. Надад талийгаачийнхаас өөр очих газар байхгүй учраас такси бариад талийгаачийн гэр рүү очиход талийгаач босчихсон аяга тавгаа угааж байсан. Би “унаа олдсонгүй ээ” гэж хэлтэл аан за за гэж л хэлсэн өөр юм яриагүй. Би өөрийнхөө гудсыг дэвсээд хувцсаа тайлалгүй хэвтээд унтчихсан. Намайг унтаж байхад миний нүүр, хамар руу хүн цохьчих шиг болохоор нь би босоод иртэл миний нүүр, өмсч байсан хувцас нил цус болчихсон байсан. Би босч ирээд “та яаж байгаа юм бэ?” гэж асуутал “чамайг ална” гээд алхтай гараа далайхаар нь гарыг нь барьж амжилгүй толгой руугаа цохиулчихсан. Тэгснээ чамайг хутгална гэхээр нь би “Бороо ахаа би Мийгаа байна ш дээ” гэж хэлтэл би чамайг ална гээд гудсан дээр 4 хутга эгнүүлээд тавьчихсан байсан. Би газраас босох гэтэл талийгаач нэг гараараа миний цамцнаас заамдчихаад нэг гараараа хутгаа авах гээд байхаар нь би хойноос нь татаж унагаагаад өвдөг хэсэг дээр нь суугаад “яасан их хүн зоддог юм бэ?” гэж хэлээд алхныхаа иш хэсгээр нь 2 гарын бугалга руу 3-4 удаа цохьсон чинь талийгаач “ахын дүү одоо больё” гэж хэлэхээр нь би “та яасан гэж ингээд байгаа юм бэ? намайг танихгүй байгаа юм уу?” гэж хэлтэл “ах нь чамайг ингэе гэж бодоогүй шүү” гээд амандаа үглээд байсан. Тэгтэл талийгаач ахдаа ус хийгээд өг гэхээр нь стаканд ус хийж өгсөн. Тамхи татмаар байна гэж хэлэхээр нь тамхийг нь дөхүүлж өгчихөөд Бороо ахад хандаад “дүүгээ алах гэж байсан шүү та маргааш өглөө хараарай. Хутгануудыг чинь сервантан дээр чинь тавьчихсан байгаа. Энэ алхаар намайг цохиж алах гэж байсан шүү” гэж хэлтэл юм хэлэхгүй ханиалгаад л суугаад байсан. Би алхыг нь бариад газраар урд хэсгээр нь унтсан. Талийгаач орон дээрээ сууж байсан. Тэр үед гэрэл зурагт асаалттай байсан. Харин үүрээр сэрэхэд талийгаач газраар дээшээ харчихсан байдалтай унтаж байхаар нь би өндийж сууж байгаад орон дээр байсан хөнжлийг нь аваад нөмөргөж өгсөн. Миний бариад унтсан алх хажууд байхгүй байсан. Тухайн үед гэрэл, зурагтаа унтраачихсан байсан. Тэгээд 6 цаг 50 минутын үед босоод 2 цүнхтэй зүйлээ аваад гэрээс нь гараад 32-ын автобусны буудлаас микроавтобусанд суугаад автовокзал ороод Говьсүмбэр аймгийн Баянтал сум руу явдаг автобусад суугаад гэртээ очсон. Би гэрийнхэндээ болсон явдлын талаар ерөөсөө яриагүй” гэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Тунгалаг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Бид нар тухайн өдөр юу ч мэдээгүй байсан. 22-ны үдээс хойш талийгаачийг өөд болсон гэж дуудсан. Манай ах бид нартай огт хамт байдаггүй байсан. Бид нартай хамт байх уу гэж асуухад би та нартай хамт баймааргүй байна, би ганцаараа байна, би хөлсний байранд байна гэж хэлдэг байсан. Сүүлийн уулзалтан дээрээ би ахдаа та бид нартай хамт байдаггүй юм бол та асрамжийн газар байх юм уу эсвэл төрсөн нутаг руугаа явах уу гэж асуухад үгүй гэж хэлсэн. Би Октъябрь гэдэг хүнтэй л хамт байна. Энэ хүн их сайн хүн, би энэ хүнтэй хамт байна гэж хэлдэг байсан. Та төрсөн нутаг руугаа яв, ах дүү нар чинь байна гэхэд үгүй ах нь явахгүй, ах нь эндээ л баймаар байна гэдэг байсан. Би эмнэлэгт бие маань өвдөөд байхдаа утсаар ярьсан. Түүнээс хойш надтай огт яриагүй. Манай ахын утасны дугаар нь хүртэл солигдсон байсан. Тэгээд би энэ хэргийн талаар 22-ны үдээш хойш мэдсэн. Г.Мын гэр бүлээс бид нарт оршуулгын зардал 3.500.000 төгрөг гаргаж өгсөн. Тэгээд бид нар ах дүүсээрээ яриад Г.Мын гэр бүлээс дахин мөнгө нэхэмжлэхгүйгээр болсон. Бид нар гомдолгүй. Бид нар энэ хэргийг биеэрээ үүрээд 1 гэр бүлийг ч гэсэн хагацал зовлон үзүүлэхгүй явъя гээд шүүхийн шатанд гаргасан өргөдлийг бичсэн” гэв.

            Гэрч Д.Октябрь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Талийгаач манай байранд цэвэрлэгч, галч хийдэг байсан. Бортогтох нь ганцаараа байдаг байсан. Эхлээд манай байранд ирж суухдаа гайгүй байсан. Их ажилсаг, архи уудаггүй хүн. Сүүлийн 2 жилд маш их пиво уудаг болсон. Сүүлийн жил архи уудаг, голдуу согтуу байдаг, ажлаа муу хийгээд, их л бухимддаг болсон байсан. Зан ааш нь эрс эвдэрсэн, хүнтэй муудалцдаг байсан. Галаа түлэх гэж байснаа уур нь хүрээд хамаг юмаа шидээд, бухимдаад, намайг болон тэр хавийн хүмүүсийг хараагаад, их л хуйсгануур зантай хүн байсан. Сүүлийн жилд байнга архи уугаад гудамжинд унаад өгдөг болсон. Бид нар 2, 3 удаа гудамжинд ухаан алдаад унасан байхаар нь гэрт нь оруулдаг байсан. Талийгаач нь төмөр болон модон иштэй 3, 4 алхтай байсан. Цүүц ч байсан, ер нь багаж ихтэй хүн. Талийгаачийг би урьд өдөр нь унтаж байна гэж бодсон, дотор ороогүй. Маргааш нь ирээд харахад огт хөдөлсөн шинж байгаагүй байсан учир энэ ер нь биш боллоо гээд цагдаа дуудсан” гэв.

            Д.Октябрь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би Чингэлтэй Дүүргийн 11 дүгээр хорооны Нуурын 22-514 тоотод хашаандаа ОКЕЙ-32 нэртэй зочид буудал ажиллуулдаг. Манай зочид буудалд Гомбожавын Бортогтох гэдэг хүн одоогоос 4 жилийн өмнөөс эхлэн манай зочид буудлын цэвэрлэгч галчаар ажилд орсон, манай жижиг байшинд ганцаараа амьдардаг байсан. 2017 оны 5 дугаар сарын 22-ны өглөө би 10:00 цагийн орчимд автобуснаас буугаад зочид буудал руугаа алхаж байхад манай хашаанд байх байшинг түрээслэн амьдардаг Батжаргал тааралдаад Бортогтох гэртээ байхгүй дүү нь унтаад байна, Бортогтох хаачсан юм бол гэсэн. Тэгээд би зочид буудал дээрээ ирээд цэвэрлэгч Бортогтохын амьдардаг байшингийн хаалгыг нь татахад хаалга нь онгорхой, би хаалгаар нь шагайж харахад нэг хүний 2 хөл нь гарчихсан дээгүүрээ цагаан даавуутай хөнжил нөмөрчихсөн газар шалан дээр хэвтэж байхаар нь би Бортогтохын дүү Мийгааг байна гэж бодоод буцаагаад хаалгыг нь хаачихсан. Тэгээд би буудал дээрээ ажлаа хийж байгаад орой 20:00 цагийн орчимд би граж орох гээд алхаж байгаад Бортогтохын байшингийн хаалга нь онгорхой байхаар нь харахад өглөө намайг харахад хөнжил нөмрөөд унтаж байсан хүн яг тэр хэвээрээ 2 хөлөө гаргачихсан хэвтэж байхаар нь би нэг юм болж гэж бодоод хажуу талын Батжаргалыг дуудаад гарч ирэхээр нь бид хоёр Бортогтохын гэр рүү нь орсон. Тэгээд би гэрлийг нь асаахад шалан дээр нь цус болчихсон байсан. Тэгээд л Батжаргал бид хоёр гэрээс нь буцаж гараад 102 дугаарт залгаж цагдаад хандсан. Цагдаа нар орж үзээд Бортогтохыг нас барсан байна гэсэн. Би 2017 оны 5 дугаар сарын 20-ны орой буюу хагас сайн өдөр 14:00 цагийн орчимд би тэдний гэрт нь ороход Бортогтох гэртээ өөрийнхөө эгчийн хүүхэд болон Мийгаатай хамт архи уугаад сууж байсан. Тэгэхэд Бортогтох нэлээд согтсон байдалтай дүү нь гэх Мийгаа нь дунд зэрэг согтолттой сууж байсан. Тэгэхэд нь би харчихаад гараад явчихсан.” гэжээ.

            Гэрч Д.Гансүх шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:-“…Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг танина. Манай эхнэрийн эгч, шүүгдэгч нь манай хүүхэд юм. Би талийгаачийг 1990 оноос хойш мэддэг болсон. Талийгаачийг амьд сэрүүн байхад 2017 оны 2 дугаар сарын 2-нд, 2016 оны 7 дугаар сард ирж байсан. Гэхдээ талийгаачийн гэрт цагаан сарын өмнө ирэхдээ очиж байсан. Бортогтох өөрөө намайг утсаар яриад тосч авсан. Гэрт нь ороод би галыг нь түлээд байж байхад хажуу талын айлын хүн болох 50 эргэм насны шар авгай орж ирж байсан гэв. Талийгаач бид нарын хооронд өс хонзон асуудал байхгүй. Талийгаач урьд нь намайг зодож байсан. Би өглөө нь та яагаад намайг зодсон бэ гэж асуухад би мэдсэнгүй гэж хэлж байсан. Талийгаач нь архи уухаараа зан ааш нь эвдэрдэг. Намайг унтаж байхад алхаар цохиод байсан гэв.

            Гэрчүүдээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

            1.Т.Цэцэгээ: “…Би 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Нуурын 22-514 тоот хашаанд үйл ажиллагаа явуулах ОКЕЙ-32 зочид буудал буюу ажил дээрээ байж байсан чинь талийгаач Бортогтох нилээн согтуу гаднаас орж ирээд юм асуусан. Согтуу байсан болохоор юу асуугаад байгааг ойлгоогүй. Бортогтохыг гараад явсны дараа буудлынхаа цонхоор харсан чинь хоёр тийшээ гуйвсан байдалтай нилээн согтуу гартаа гялгар ууттай зүйлээ өргөөд явж байсан. Харин Бортогтохын араас дүү нь гээд нэг залуу согтуу гуйвсан байдалтай ардаас нь дагаж явж байсан. Тэр хоёр тэгээд гэр рүү орж байсан. Харин 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр буудал дээрээ ирсэн чинь Бортогтох нь нас барсан байна гэж цагдаагийн хүмүүс хэлсэн” гэжээ.

            2.Р.Оюунгэрэл: “…2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 10 цагийн үед талийгаачийн хөрөөг авах гээд ороход талийгаачийн гэрийн хаалга нь онгорхой, гэрт нь ороод харахад газар ширээний хажуугаар дээгүүрээ хөнжил нөмөрсөн хоёр хөл нь гарсан хүн унтаж байхаар нь урд өдөр нь дүү нь ирсэн байхаар нь дүү нь унтаж байгаа юм байна. Талийгаач нь өдөр бүр өглөө эрт гараад архины шил, лааз ундааны сав түүгээд явж байгаад ирээд жорлонгийн хажууд юмаа янзалдаг болохоор явсан гэж бодоод хөрөө нь угаалтуурын хажуугаар нь байхаар нь аваад эргээд гараад гэртээ орж юмаа хийгээд эргээд хөрөөг нь оруулаад байсан газар нь хийхэд нөгөө газар байсан хүн унтаж л байсан.” гэжээ.

            3.Н.Нарангэрэл: “…Манай хүүхэд хоёр хоног ажил хийгээд ирье гээд 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр яваад Улаанбаатар хотод хоёр хоночихоод 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ирсэн шиг санаж байна. Гэртээ ирэхдээ мөнгөгүй ирсэн. Мөн зүүн нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгээд яагаад нүд чинь хөхөрчихсөн юм бэ гэхэд юм дуугараагүй. Тэгээд 2017 оны 5 дугаар сарын 23-ны өглөө 04 цагийн үед цагдаа нар ирээд барьж авсан” гэжээ.

            Цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2017.6.15-ны өдрийн ¹1074 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.

   2.Талийгаачийн цогцост зүүн зулай, суман заадал, дагз ясны шугаман хугарал, хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, таславч хоорондын аалзан бүрхүүл доорх цус харвалт, духны зүүн хэсэг, зүүн зулай, дагзны баруун зүүн хэсгийн хуйхны цус хуралт, баруун талын 5,6,8,9 дүгээр хавирга, дүүн талын 3,4,6,7,8,9 дүгээр хавирганы шууд хугарал, гялтан хальсанд цус хуралт, зүүн бугалга, зүүн шууд хатгагдсан шарх, зүүн хөмсөг, эрүү, хүзүү, хоёр бугалга, баруун шуу, баруун тохой, цээж, зүүн тохойнд зулгаралт, хоёр бугалга, тохой шуу, зүүн дал, цээж, бүсэлхий, баруун зүүн өгзөг, нуруу баруун шагай, зүүн шилбэ, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн бугалга, зүүн шуунд хатгагдсан шарх, хүзүү баруун бугалга, цээжний зулгаралт гэмтлүүд нь ир үзүүр, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            3.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

            4.Талийгаачийн цус нь 1 дүгээр бүлгийн харьяалалтай байна. Цусанд 2, 3 промилл спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна.

            5.2017 оны 5 дугаар сарын 22-ны шөнийн 1:30 минутанд цогцосны гадна үзлэг хийхэд талийгаач нь нас бараад 20-с дээш цаг болсон байх боломжтой байна гэжээ.

            Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Б.Ундармааг байцаасан тэмдэглэлд: “…Талийгаачид учирсан хатгагдсан шарх гэмтэл нь үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр бусад гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид учирсан гэмтлүүд нь амьд байх үед нь үүссэн гэмтэл байна. Уг гэмтлийг авсан хүн тодорхой хугацаанд амьд байх боломжтой. Яг хэдий хугацаанд амьд байхыг тогтоох боломжгүй. Талийгаач нь архи уусан байсан тохиолдолд ярих, хэвтэх, босох зэрэг идэвхтэй хөдөлгөөн хийж болно. Эдгээр гэмтлийг авсан хүнд маш их өвдөлт зовиур илэрнэ”  гэжээ.

            Шүүх эмнэлгийн криминалистикийн шинжилгээний 2017.5.25-ны өдрийн ¹06/303 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.Шинжилгээнд ирүүлсэн 10, 11, 12, 15 гэж дугаарласан гарын мөрүүд адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 13 дугаартай гарын мөрүүд адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

            2.Шинжилгээнд тэнцэж буй 10 гэж дугаарласан фрута гэсэн бичиглэлтэй тунгалаг өнгийн стакан дээрээс илрүүлсэн гарын мөр Гансүх овогт Мягмарын баруун гарын дунд хурууны дардастай, 11 гэж дугаарласан фрута гэсэн бичиглэлтэй төмөр суурьтай бариултай тунгалаг өнгийн стакан дээрээс илрүүлсэн гарын мөр Гансүх овогтой Г.Мын баруун гарын эрхий хурууны дардастай, 12 гэж дугаарласан фрута гэсэн бичиглэлтэй төмөр суурьтай бариултай тунгалаг өнгийн стакан дээрээс илрүүлсэн гарын мөр Гансүх овогтой Г.Мын баруун гарын дунд хурууны дардастай, 15 гэж дугаарласан жижиг талсттай тунгалаг өнгийн хундага дээрээс илрүүлсэн гарын мөр сэжигтэн Гансүх овогтой Г.Мын баруун гарын дунд хурууны дардастай тохирч байна.

            3.Шинжилгээний харьцуулах загварт ирүүлсэн гарын мөрүүд Гомбожав овогтой Бортогтохын дардастай тохирохгүй байна гэжээ.

            Шүүгдэгч Г.Мын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.5.26-ны өдрийн ¹6989 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.2.Г.Мын биед зүүн нүдний дээд, доод зовхи ба нүдний алимны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            3.5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

            4.6.Дээрх гэмтэл мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            8.9.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            10.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулахгүй гэжээ.

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017.6.02-ны өдрийн ¹570 тоот дүгнэлтэд:

            1.Г.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            2.Г.М нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            3.Г.М нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ.

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн шинжээчийн 2017.9.05-ны өдрийн ¹8209 тоот дүгнэлтэд:

 

¹

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

Локусууд

D3S1358

THO1

D21S11

D18S51

PENTA E

D5D818

D13D317

D7S820

D16S539

CSF1PO

PENTA D

vWA

D8S1179

TPOX эмнэлгийн криминалистикийн шинжилгээний 2017.5.25-ны өдрийн ¹06/303 тоот шинжээчийн дүгнэлTPO

FGA

Хүйс

Харьцуулсан шинжилгээ

Г.Мын гэх цусны ДНХ-ийн тогтоц

14-17

7-8

30-32

-

7-18

11-11

10-10

11-11

9-12

11-12

6-13

17-18

16-17

8-8

21-24

ХҮ

Г.Бортогтохын гэх 5277 дугаартай цусны ДНХ-ийн тогтоц

15-18

7-9

29-32

12-13

18-19

10-11

10-12

8-11

8-12

11-12

6-10

15-16

12-14

8-8

22-23

ХҮ

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн шинжээчийн 2017.6.28-ны өдрийн ¹5474 тоот дүгнэлтэд:

           

 

¹

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

Локусууд

D3S1358

THO1

D21S11

D18S51

PENTA E

D5D818

D13D317

D7S820

D16S539

CSF1PO

PENTA D

vWA

D8S1179

TPOX эмнэлгийн криминалистикийн шинжилгээний 2017.5.25-ны өдрийн ¹06/303 тоот шинжээчийн дүгнэлTPO

FGA

Хүйс

Эд мөрийн баримт

Улаан өнгийн футволканд илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц

14-17

7-8

30-32

13-21

7-18

11-11

10-10

11-11

9-12

11-12

6-13

17-18

16-17

8-8

21-24

ХҮ

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн шинжээчийн 2017.6.23-ны өдрийн ¹5382 тоот дүгнэлтэд:

 

¹

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

Локус PowerPlex HS

D3S1358

THO1

D21S11

D18S51

PENTA E

D5D818

D13D317

D7S820

D16S539

CSF1PO

PENTA D

vWA

D8S1179

TPOX эмнэлгийн криминалистикийн шинжилгээний 2017.5.25-ны өдрийн ¹06/303 тоот шинжээчийн дүгнэлTPO

FGA

Хүйс

 

Нэг тал нь шар, ягаан өнгийн судалтай хөнжил дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц

14-17

7-8

30-32

13-21

7-18

11-11

10-10

11-11

9-12

11-12

6-13

16-17

16-17

8-8

21-24

ХҮ

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Г.М нь 2017 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22-514 тоотод өөрийн төрсөн эхийн ах болох Г.Бортогтохтой архи ууж, өөрийг нь зодлоо гэх шалтгаанаар түүнийг төмөр иштэй алхаар олон удаа цохиж зодсоноос хохирогчийн зүүн зулай, суман заадал, дагз ясны шугаман хугарал, хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, таславч хоорондын аалзан бүрхүүл доорх цус харвалт, духны зүүн хэсэг, зүүн зулай, дагзны баруун зүүн хэсгийн хуйхны цус хуралт, баруун талын 5,6,8,9 дүгээр хавирга, дүүн талын 3,4,6,7,8,9 дүгээр хавирганы шууд хугарал, гялтан хальсанд цус хуралт, зүүн бугалга, зүүн шууд хатгагдсан шарх, зүүн хөмсөг, эрүү, хүзүү, хоёр бугалга, баруун шуу, баруун тохой, цээж, зүүн тохойнд зулгаралт, хоёр бугалга, тохой шуу, зүүн дал, цээж, бүсэлхий, баруун зүүн өгзөг, нуруу баруун шагай, зүүн шилбэ, зүүн гуянд цус хуралт бүхий олон тооны шарх гэмтэл үүсгэснээс хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болох нь

            шүүгдэгч Г.Мын “Би газраас босох гэтэл талийгаач нэг гараараа миний цамцнаас заамдчихаад нэг гараараа хутгаа авах гээд байхаар нь би хойноос нь татаж унагаагаад өвдөг хэсэг дээр нь суугаад “яасан их хүн зоддог юм бэ?” гэж хэлээд алхныхаа иш хэсгээр нь 2 гарын бугалга руу 3-4 удаа цохьсон” гэх мэдүүлэг,

            гэрч Д.Октябрийн “Бортогтохын байшингийн хаалга нь онгорхой байхаар нь харахад өглөө намайг харахад хөнжил нөмрөөд унтаж байсан хүн яг тэр хэвээрээ 2 хөлөө гаргачихсан хэвтэж байхаар нь ... Бортогтохын гэр рүү нь орсон. Тэгээд би гэрлийг нь асаахад шалан дээр нь цус болчихсон байсан. Цагдаа нар орж үзээд Бортогтохыг нас барсан байна гэсэн. Би 2017 оны 5 дугаар сарын 20-ны орой буюу хагас сайн өдөр 14:00 цагийн орчимд би тэдний гэрт нь ороход Бортогтох гэртээ өөрийнхөө эгчийн хүүхэд болон Мийгаатай хамт архи уугаад сууж байсан. Тэгэхэд Бортогтох нэлээд согтсон байдалтай дүү нь гэх Мийгаа нь дунд зэрэг согтолттой сууж байсан. Тэгэхэд нь би харчихаад гараад явчихсан.” гэх мэдүүлэг,  

            гэрч Т.Цэцэгээгийн “…Би 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн орчим ОКЕЙ-32 зочид буудал буюу ажил дээрээ байж байсан чинь талийгаач Бортогтох нилээн согтуу гаднаас орж ирээд юм асуусан. Бортогтохыг гараад явсны дараа буудлынхаа цонхоор харсан чинь хоёр тийшээ гуйвсан байдалтай нилээн согтуу гартаа гялгар ууттай зүйлээ өргөөд явж байсан. Харин Бортогтохын араас дүү нь гээд нэг залуу согтуу гуйвсан байдалтай ардаас нь дагаж явж байсан. Тэр хоёр тэгээд гэр рүү орж байсан.” гэх мэдүүлэг,

            гэрч Р.Оюунгэрэлийн “...2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 10 цагийн үед талийгаачийн хөрөөг авах гээд ороход талийгаачийн гэрийн хаалга нь онгорхой, гэрт нь ороод харахад газар ширээний хажуугаар дээгүүрээ хөнжил нөмөрсөн хоёр хөл нь гарсан хүн унтаж байхаар нь урд өдөр нь дүү нь ирсэн байхаар нь дүү нь унтаж байгаа юм байна. ... гэж бодоод хөрөө нь угаалтуурын хажуугаар нь байхаар нь аваад эргээд гараад гэртээ орж юмаа хийгээд эргээд хөрөөг нь оруулаад байсан газар нь хийхэд нөгөө газар байсан хүн унтаж л байсан.” гэх мэдүүлэг,

            шинжээч эмч Б.Ундармаагийн “…Талийгаачид учирсан хатгагдсан шарх гэмтэл нь үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр бусад гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид учирсан гэмтлүүд нь амьд байх үед нь үүссэн гэмтэл байна. Уг гэмтлийг авсан хүн тодорхой хугацаанд амьд байх боломжтой. Эдгээр гэмтлийг авсан хүнд маш их өвдөлт зовиур илэрнэ” гэх мэдүүлэг,

            хэргийн газрыг хамгаалсан тэмдэглэл /хх-3/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-15/, /хх-18-21/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16-17/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-22/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-27/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-32/,            цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2017.6.15-ны өдрийн ¹1074 тоот шинжээчийн дүгнэлт /хх-58-59/, шүүх эмнэлгийн криминалистикийн шинжилгээний 2017.5.25-ны өдрийн ¹06/303 тоот шинжээчийн дүгнэлт /хх-73-75/, шүүгдэгч Г.Мын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.5.26-ны өдрийн ¹6989 тоот шинжээчийн дүгнэлт /хх-81/, шүүх сэтгэц эмгэг судлалын 2017.6.02-ны өдрийн ¹570 тоот дүгнэлт, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн шинжээчийн 2017.9.05-ны өдрийн ¹8209 тоот дүгнэлт, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн шинжээчийн 2017.6.28-ны өдрийн ¹5474 тоот дүгнэлт, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн шинжээчийн 2017.6.23-ны өдрийн ¹5382 тоот дүгнэлт, амь хохирогчийн оршуулгын зардлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн төмөр иштэй алх, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Шарнууд овогт Г.Мыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нь 2017 оны 5 дугаар сард гэмт хэрэг үйлдсэн ба 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн болно.  

            Шүүгдэгч Г.Мын биед зүүн нүдний дээд, доод зовхи ба нүдний алимны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн дүгнэлт, гэрч Н.Нарангэрэлийн “…Манай хүүхэд гэртээ ирэхдээ зүүн нүд нь хөхөрчихсөн байсан” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.    

            Шүүгдэгч Г.Мын ар гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Тунгалагт оршуулгын зардалд гарсан нийт 3.500.000 төгрөг хүлээлгэн өгсөн байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Г.Мыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

            Шүүгдэгч нь Г.М нь 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 182 хоног цагдан хоригдсон тул уг хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгч Г.М болон түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нараас “Тэр үед сэтгэл санаа маань хүчтэй цочрон давчидсан, аргагүй хамгаалалтыг хэтрүүлсний улмаас уг гэмт хэргийг үйлдсэн” хэмээн маргаж байгаа боловч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзвэл шүүгдэгчийн биед учирсан мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хөнгөн гэмтэл нь хохирогчийг төмөр алхаар олон удаа зодож, олон тооны гэмтэл үүсгэж алах шалтгаан биш хэмээн үзсэн болно. Мөн хохирогч нь шүүгдэгчээс 34 насаар ах, гэмт хэрэг гарах үед дунд зэргийн согтолттой байсан зэрэг нь шүүгдэгчийг аргагүй хамгаалалтын байдалд өөрийгөө хамгаалсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Шарнууд овогт Г.Мыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Мыг 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мт оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мын цагдан хоригдсон 183 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5.Хэрэгт хураагдан ирсэн хараа 0.35 савлагаатай архины шил 1 ширхэг, фрута гэсэн бичигтэй шилэн стакан 2 ширхэг, шилэн стакан 1 ширхэг, Нийслэл нэртэй шилэн стакан 1 ширхэг, Нийслэл гэсэн бичигтэй 2,5 л савлагаатай бор өнгөтэй хуванцар сав 1 ширхэг, цагаан өнгөтэй Монос нэртэй шаазан аяга 1 ширхэг, цагаан өнгөтэй шаазан аяга 1 ширхэг, цэнхэр судалтай цустай хөнжил 1 ширхэг, цагаан шаргал өнгөтэй цустай хөнжил 1 ширхэг, модон иштэй алх 1 ширхэг, төмөр алх 1 ширхэг, цагаан алаг бариултай хутга 1 ширхэг, цэнхэр алаг бариултай хутга 1 ширхэг, хар бариултай төмрөндөө 6 нүхтэй хутга 1 ширхэг, хар бариултай хутга 1 ширхэг /урт/, хар бариултай хутга 1 /богино/ ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай.

6.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.МӨНХБАЯР

ШҮҮГЧИД                                                                    С.БАТГЭРЭЛ

             Г.БУЯННЭМЭХ