| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/01018/И |
| Дугаар | 193/ШШ2025/00031 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 193/ШШ2025/00031
2025 01 17 193/ШШ2025/00031
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух *******ын *******тулга /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,******* гудамж ХХК /РД:/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж 49.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.*******тулга нь хариуцагч ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж 49.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн ******* овогтой *******тулгын нэхэмжлэлийн дагуу манай компани нь 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 7.000.000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 6.000.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөгийг төлж дуусгахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*******тулга нь хариуцагч ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж 49,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Иргэн ******* овогтой *******тулгын нэхэмжлэлийн дагуу манай компани нь 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 7,000,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөгийг төлж дуусгахаар эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 402,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 210,475 төгрөгийг улсын төсвөөс, 210,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.*******тулгын нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК-д холбогдох Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж 49,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 7,000,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөгийг төлж дуусгахаар эвлэрэн хэлэлцэж, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 402,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 210,475 төгрөгийг улсын төсвөөс, 210,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Б.*******тулгад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ХХК нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ