| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00043/И |
| Дугаар | 150/ШШ2025/00039 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 150/ШШ2025/00039
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би .............. хот, ............ дүүрэг, ........... хороо, ................. хороолол, .............. гудамж-........., ........... барилга, .......... давхар ...........тоотод байрлах “............” ХХК-ны (РД:...............) нэхэмжлэлтэй .............. аймаг, ............... сум, ........... дүгээр баг, ............. тоотод оршин суух иргэн ............ овогт .............. (РД:.................) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,717,789.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“................” ХХК-ний зээл төлүүлэлтийн албаны дарга ............... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“....................' ХХК-ийн зүгээс зээлдэгч ............... зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч .............. нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Талуудын хооронд байгуулсан МА-246123 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-71449 дугаар, 93001-73670 дугаар, 93001-75233 дугаар, 93001-75658 дугаар, 93001-78345 дугаар цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөрт 3,551,581.16 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,023,624.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 97,583.87 төгрөг, нотариатын зардалд 45,000 төгрөг, нийт 4,717,789.58 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч .............. гаргуулж, "..................." ................ ХХК-ыг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч .................. шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие .............. нь “.................” ХХК-ний гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 4,717,789.58 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 03 дугаар сарын 10-ний өдөр 786,298.27 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр 786,298.27 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ний өдөр 786,298.27 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ний өдөр 786,298.27 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ний өдөр 786,298.27 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ний өдөр 786,298.27 төгрөг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
“....................” ХХК-нь ....................... зээлийн гэрээний үүрэгт 4,717,789.58 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ................. нь “....................” ХХК-ний нэхэмжилж буй 4,717,789.58 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 03 дугаар сарын 10-ний өдөр 786,298.27 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр 786,298.27 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ний өдөр 786,298.27 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ний өдөр 786,298.27 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ний өдөр 786,298.27 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ний өдөр 786,298.27 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаар талууд бичгээр тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 81 дүгээр хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “.................” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,434.70 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ................. төлөх улсын тэмдэгтийн хураамж 91,434,70 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “.................” ХХК-ний нэхэмжлэлтэй ................... холбогдох зээлийн гэрээний үүрэг 4,717,789.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “.....................” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,434.70 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, .................... улсын тэмдэгтийн хураамжид 45,717.35 төгрөг, орон нутгийн орлогоос 45,717.35 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “.....................” ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА