| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2025/00009/И |
| Дугаар | 193/ШШ2025/00056 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 193/ШШ2025/00056
2025 01 29 193/ШШ2025/00056
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, *******,******* тоотод оршин суух *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, *******,*******,******* тоотод оршин суух *******н /РД:/-т холбогдох,
Эд хөрөнгөд учирсан хохиролд 540.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.д холбогдуулан Эд хөрөнгөд учирсан хохиролд 540.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Миний бие ******* овогтой ******* нь 540.000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж, үүнээс 115.000 төгрөгөөс татгалзаж 425.000 төгрөгийн дүнд эвлэрэн хэлэлцэж байна. Ажлын хөлс болох 100.000 төгрөгөөс татгалзаж байна. 425.000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хаан Банк ХК-ийн тоот дансанд хүлээн авна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.гээс Эд хөрөнгөд учирсан хохиролд 540.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 540.000 төгрөгийн 115.000 төгрөгөөс татгалзаж 425.000 төгрөгийн дүнд эвлэрэн хэлэлцэж, 425.000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хаан Банк ХК-ийн тоот дансанд хүлээн авахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 16.850 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 8.425 төгрөгийг улсын төсвөөс, 8.425 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Н.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох эд хөрөнгөд учирсан хохиролд 540.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 540.000 төгрөгийн 115.000 төгрөгөөс татгалзаж, 425.000 төгрөгийн дүнд эвлэрэн хэлэлцэж, 425.000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хаан Банк ХК-ийн тоот дансанд хүлээн авахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 16.850 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 8.425 төгрөгийг улсын төсвөөс, 8.425 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Н.*******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ