2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 193/ШШ2025/00057

 

 2025 01 30 193/ШШ2025/00057

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

Нэхэмжлэгч:  *******, *******,******* *******ны төв байр, ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Налайх дүүрэг, *******,******* тоотод оршин суух *******ын ******* /РД:/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 11.537.191 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч  ******* ХК нь хариуцагч У.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 11.537.191 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч У.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ХК-иас авсан зээлээ 6 сарын дотор хувааж төлөхөөр болсон. Эхний 2 дугаар сар, 3 дугаар сард 1.000.000 төгрөгөөр, үлдсэн мөнгөн дүнг 3 хувааж төлөхөөр эвлэрэн тохиролцлоо. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч У.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 11.537.191 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад У.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 11.537.191 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 5 хувааж буюу 2025 оны 2 дугаар сардаа багтаан 1.000.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сардаа багтаан 1.000.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сардаа багтаан 3.180.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сардаа багтаан 3.180.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сардаа багтаан 3.177.191 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байна.

            Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 199.600 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 99.800 төгрөгийг улсын төсвөөс, 99.800 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 11.537.191 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 5 хувааж буюу 2025 оны 2 дугаар сардаа багтаан 1.000.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сардаа багтаан 1.000.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сардаа багтаан 3.180.000 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сардаа багтаан 3.180.000 төгрөгийг, 2025 оны 6 дугаар сардаа багтаан 3.177.191 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 199.600 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 99.800 төгрөгийг улсын төсвөөс, 99.800 төгрөгийг хариуцагчаас гаргуулан ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч У.******* нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                               З.ГАНЧИМЭГ