Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 40

 

 

   2023          06           20                                      2023/ДШМ/0

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Бадрал шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг нарийн бичгийн дарга С.Аззаяа нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЗ/20 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 21360018006 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1985 оны 09 сарын 27-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүү хяналт, аудитынн албаны дарга ажилтай, ам бүл тав, эхнэр гурван хүүхдийн хамт Ховд аймгийн т сум, ******* ын од оршин суух, хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* ургийн овгийн *******гийн Өөдэй /*******/.

 

            2. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан *******, бага ангийн сургалтын менежер *******, *******, тус сургуулийн харуул хамгаалалтын ажилтан ******* нарын гарын үсгийг ашиглаж, төрсөн эцэг Н.*******г Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн багш хөгжлийн төвд буюу ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ухаан алдаж, улмаар нас барсан гэх утга бүхий гэрчийн тодорхойлолт, 2020 оны 09 сарын 01-ний өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, үйлдвэрлэлийн осол хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж 57,800,000 төгрөгийн буюу их хэмжээний буцалтгүй тусламж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Ховд аймгийн Прокурорын газраас: *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг:

.1.Хэргийн зүйлчлэл тохироогүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй,

.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд нотолсны үндсэн дээр хэргийн зүйлчлэлийг оновчтой, үндэслэлтэй, хуульд нийцсэн байдлаар зүйлчилж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох этгээдийг тогтоож ирүүлэх гэсэн үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тбартаа:

5.1 Тус хэргийг Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэж, 2022/ШЦТ/177 дугаар цагаатгах тогтоолоор *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн байх ба уг тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 01 сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж, улмаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг бүрэн хангаж шийдвэрлэжээ.

Дээрх давж заалдах шатны шүүхийн магадлалд хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар огтхон ч дурдаагүй ба анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг тохироогүй гэж үзсэн тохиолдолд шүүгдэгчийн гэх хэрэг нь эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр бүлэг зүйл, хэсэгт нэрлэн заасан ойролцоо төрлийн гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх талаар, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан талаар магадлалд эргэлзээгүй, ойлгомжтой байдлаар дүгнэлт хийсэн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанаар анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг тохироогүй гэж үзсэн тохиолдолд хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1******* зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно." зааснаар хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлэн хэргийн эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

5.2 Өмнө нь бичсэн буюу 2022 оны 11 сарын 11-ний өдрийн прокурорын эсэргүүцэлд прокурор цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх агуулгатай эсэргүүцэл бичсэнийг давж заалдах шатны шүүр эсэргүүцлийг бүрэн хангасан байгааг дурдах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 зүйлийн 5 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, мөрдөгч биелүүлнэ." гэж заасныг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг алдагдуулж байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5.3 Мөн түүнчлэн өмнө нь яллагдагчийн шүүхэд шилжүүлээд хэргийг шийдвэрлэсэн байтал шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг ханган, дахин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин явуулж хэргийг прокурорт буцааж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд шүүгчийн 2023/Ш3/20 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тбартаа: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол гарснаараа ******* нь шүүгдэгч ч биш яллагдагч ч биш болсон. Өмгөөлөгч бидний зүгээс хэргийг нэг мөр шийдүүлэхийн тулд шүүхийн  урьдчилсан хэлэлцүүлгийг хийлгэхээр хүсэлт гаргасан. Бид ийм хүсэлт гаргаснаар анхан шатны шүүх хэргийг хүлээж авч шийдвэрлэж байгаа юм. Өөр гарц байхгүй, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй байсан.

 Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гаргасан тул захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

7.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тбартаа: Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцаасан гэж ойлгож байгаа. Гэтэл анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэж хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж гарсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөрдөн байцаах шатанд асуугдаагүй хохирогч гэж байхгүй. Шүүхийн магадлалд заагдсан ажиллагаануудыг шүүгчийн захирамжаар буцааж байж хийхээс өөрөөр яаж хийхийг ойлгохгүй байгаа гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

8. Давж заалдах шатны шүүх *******д холбогдох эрүүгийн 21360018006  дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж,  шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

 

9. Шүүгдэгч  ******* нь Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан *******, бага ангийн сургалтын менежер А.Чулуунцэцэг, *******, тус сургуулийн харуул хамгаалалтын ажилтан ******* нарын гарын үсгийг ашиглаж, төрсөн эцэг Н.*******г Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн багш хөгжлийн төвд буюу ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ухаан алдаж, улмаар нас барсан гэх утга бүхий гэрчийн тодорхойлолт, 2020 оны 9 сарын 01-ний өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж 57,800,000 төгрөгийн буюу их хэмжээний буцалтгүй тусламж авсан гэмт хэрэгт холбогджээ.

10. Прокуророос *******гийн үйлдлийг “хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэргээр зүйлчилж, түүний үйлдлийн улмаас Ховд аймгийн төсөвт 57,800,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

11. Анхан шатны шүүх урьд нь прокуророос *******д холбогдуулан  зүйлчилж ирүүлсэн хэргийн  зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргээр зүйлчилж, уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, *******г цагаатгаж шийдвэрлэж байсан байна.

 Давж заалдах шатны шүүх  *******г цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэр нь “хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж цагаатгах тогтоолыг хүчингүй болгож  шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал нар хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх тэдний гомдлыг хэлэлцэхээс татгалзсан байна.

12. Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд “давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн атлаа хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан эсэх нь тодорхойгүй, хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсны үндсэн дээр хэргийн зүйлчлэлийг оновчтой, үндэслэлтэй хуульд нийцсэн байдлаар зүйлчилж, хохрогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох этгээдийг тогтоож ирүүлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцнэ” гэх үндэслэлээр *******д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

13. Прокуророос анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...хэрэгт нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан,шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөн шийдвэрлэх боломжтой, өмнө яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байтал дахин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж байгаа нь ойлгомжгүй байна” гэх агуулга бүхий эсэргүүцлийг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

1. Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

15. Шүүгдэгч *******д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлэх үүрэгтэй.

16. Гэтэл анхан шатны шүүх өмнө буюу 2022 оны дугаар сарын 22-ны өдөр яллагдагч *******г шүүхэд шилжүүлэх ажиллагааг хуулийн дагуу хийсэн байхад шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай” захирамж гаргаж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 зүйлийн  1 дэх хэсэгт нийцээгүй байна.

17. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******г цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон нь “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” 2022 оны дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЗ/277 дугаар  шүүгчийн хүчин төгөлдөр захирамжийн үйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” анхан шатны шүүхийн уг захирамж хуулийн хүчин төгөлдөр хэвээр байхад хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг дахин явуулж, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахдаа анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Иймээс  урьдчилсан хэлэлцүүлэг явуулж байгаа шүүхийн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой  зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

18. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 39.9 зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хэргийг анхан шатны журмаар дахин шийдвэрлэгдэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийг мөн шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах тухай заалт давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдаагүй гэх шалтгаанаар тус хэргийг хянан шийдвэрлэхээс хууль бусаар зсхийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг ноцтой зөрчсөн байна.

19. *******д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дээрх үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэлд нийцээгүй.

20. Анхан шатны шүүх прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийг зүйлчлэлийг тухайн холбогдогчийн үйлдэлд тохироогүй гэж үзвэл хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1******* зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар нотлогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж зааснаар, эсхүл мөн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцэх бөгөөд мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан хууль ёсны зарчмыг зориуд тэмдэглэх нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокурорт буцаасан хууль бус шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг  хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.9 зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож, 

 

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЗ/20 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэх үед шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 0.1 зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тбараас өөрөөр тбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тбарласугай.

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.НЯМБАЯР

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              С.ӨМИРБЕК

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ТУЯА