2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 193/ШШ2025/00068

 

 2025 02 05 193/ШШ2025/00068

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/

 Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч В.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч В.******* нь 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 08-ний өдрийг хүртэл Налайх хотын ******* жижүүр, жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс ******* манаач, жолоочоор ажиллаж байсан. ******* хоршоо нь 1994 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс ийг хүртэл ажиллаж байгаад ******* хоршоо буюу үйлдвэрлэл үйлчилгээ худалдааны ******* ББХ компани болсон. Хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн. ******* компанид ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэхэд баримт огт гарч ирэхгүй байна. Тэтгэвэрт гарах болтол ажилласан жил хүрэлцэхгүй байх тул намайг 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 08-ний өдрийг хүртэл ******* хоршоо буюу ******* үйлдвэр үйлчилгээ худалдааны ******* ББХК-д ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэжээ. 

2. Улаанбаатар хотын орон сууцны 3 дугаар конторт 4 жил ажилсан.Төрийн албаны 2 жил. Дээрээс нь 70.200 төгрөг тушаагаад улсаас тэтгэвэр тогтоодог байсан тэрүүгээр ороод 6 жил тогтоогдсон.******* компанид 1991 оноос 2004 оны хүртэл ажилласан, түүнийгээ тогтоолгох гэсэн. Энэ жил тэтгэвэрт орох гээд жил дутаад шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

3. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс Үндэсний төв архивын 2024.05.02-ны өдрийн 772 тоот тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын 2024.10.28-ны өдрийн 827 тоот тодорхойлолт, В.*******ын төрсний гэрчилгээний хуулбар, ын *******ыг *******гийн ******* болгон овог өөрчилсөн гэрчилгээний хуулбар, 1995.01.08-ний өдрийн ******* ББХК-ийн захирлын тушаал, Налайх хотын ******* хоршооны 1991.05.20-ны өдрийн даргын тушаал, Үйлдвэр үйлчилгээ, худалдааны ******* ББХ компанийн ерөнхий захирлын 1994.05.31-ний өдрийн 03 тоот тушаал, В.*******ын Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуульд хамрагдсан баталгаажилтын хуудас, гэрч Д., Ц. нарын мэдүүлэг, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2024.12.18-ны өдрийн 06/2343 тоот албан бичиг, Нийгмийн даатгалын газрын 2024.10.16-ны өдрийн 21 тоот нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн тодорхойлолт, В.*******ын ХААТР-1, ХААТР-21 маягт зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 1.Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 2.Нэхэмжлэгч В.******* 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 08-ний өдрийг хүртэл Налайх хотын ******* жижүүр, жолоочоор ажиллаж байсан болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. В.*******ын хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл Үндэсний төв архивын газрын 2024.05.02-ны өдрийн 772 тоот тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын 2024.10.28-ны өдрийн 827 тоот тодорхойлолтоор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3.2. Үндэсний төв архивын 2024.05.02-ны өдрийн 772 тоот тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын 2024.10.28-ны өдрийн 827 тоот тодорхойлолт, В.*******ын төрсний гэрчилгээний хуулбар, ын *******ыг *******гийн ******* болгон овог өөрчилсөн гэрчилгээний хуулбар, 1995.01.08-ний өдрийн ******* ББХК-ийн захирлын тушаал, Налайх хотын ******* хоршооны 1991.05.20-ны өдрийн даргын тушаал, Үйлдвэр үйлчилгээ, худалдааны ******* ББХ компанийн ерөнхий захирлын 1994.05.31-ний өдрийн 03 тоот тушаал, В.*******ын Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуульд хамрагдсан баталгаажилтын хуудас зэргийг шүүхэд ирүүлсэн ба шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрч Д., Ц. нарын мэдүүлэг, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2024.12.18-ны өдрийн 06/2343 тоот албан бичиг, Нийгмийн даатгалын газрын 2024.10.16-ны өдрийн 21 тоот нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн тодорхойлолт, В.*******ын ХААТР-1, ХААТР-21 маягт зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч В.******* нь 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Налайх хотын ******* жижүүрээр, 1994 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 08-ний өдрийг хүртэл Үйлдвэр, үйлчилгээ, худалдааны ******* ББХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж заасны дагуу нэхэмжлэгч В.*******ыг 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Налайх хотын ******* жижүүрээр, 1994 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 08-ний өдрийг хүртэл Үйлдвэр, үйлчилгээ, худалдааны ******* ББХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн Дааваням /РД:*******/-ийг 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Налайх хотын ******* жижүүрээр, 1994 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 08-ний өдрийг хүртэл Үйлдвэр, үйлчилгээ, худалдааны ******* ББХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ГАНЧИМЭГ