2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 193/ШШ2025/00069

 

 2025 02 05 193/ШШ2025/00069

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, *******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.*******ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Ч.*******тай 2021 онд танилцаад хамт амьдарч байгаад охин ******* овогтой *******ын ******* төрсөн. 2022 онд Ч.******* Улс руу аяллын визээр 1 дүгээр сард явсан. Улс руу явснаас хойш 4 сар холбоотой байж байгаад түүнээс хойш холбоогүй болсон. ас ирсэн гэдгийг нь найз н.оос мэдсэн. Одоо хаана амьдарч байгааг нь мэдэхгүй байна. Иймд Ч.*******ыг хаана байгааг олж өгч охин Э.*******д хүүхдийн тэтгэмжийг гаргуулах авах хүсэлтэй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа, фото зургийн үзүүлэлтүүд зэргийг шүүхэд ирүүлжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3. М.******* нь Ч.*******аас охин Э.*******д хүүхдийн тэтгэлэг гаргуулах гэсэн боловч хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ын *******ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул шүүх хариуцагч Ч.*******ыг эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

4. Хариуцагчийг олж тогтооход ач холбогдол бүхий дараах баримтууд байна. Үүнд: ******* овогт ын ******* /РД:/-ын утасны дугаар нь . Ч.*******ын төрсөн эгч ын гийн утасны дугаар нь , ын огийн утасны дугаар нь , ын Энхбаярын мэйл хаяг нь , Ч.*******ын мэйл хаяг нь , .

5. Дээрх баримтаас өөр Ч.*******ыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримт үгүй болно.

6. Нэхэмжлэгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр ирүүлснийг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* овогт ын ******* //РД:/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Ч.*******ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ