2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 193/ШШ2025/00070

 

 2025 02 05 193/ШШ2025/00070

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

 Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн *******,*******, өөрийн байранд байрлах ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, , *******,*******,******* тоотод оршин суух *******ын ******* /РД:/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 15.875.770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 15.875.770 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигч шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ХК-аас С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15.875.770 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Хариуцагч С.******* болон нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранбаатар нар нь дараах нөхцөлүүдийг харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг байгуулсан байна. Хариуцагч С.******* нь зээлийн төлбөрийн үлдэгдэл 15.875.770 төгрөгийг 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 3.995.770 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2025 оны******* дугаар сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөгийг төлж дуусгахаар харилцан тохиролцов гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч С.*******аас зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 15.875.770 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.******* нь зээлийн төлбөрийн үлдэгдэл 15.875.770 төгрөгийг 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 3.995.770 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2025 оны******* дугаар сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөгийг төлж дуусгахаар эвлэрэн хэлэлцсэн байна.

 Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 237.330 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 118.665 төгрөгийг улсын төсвөөс, 118.665 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.*******д холбогдох зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 13.875.770 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.******* нь зээлийн төлбөрийн үлдэгдэл 15.875.770 төгрөгийг 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 3.995.770 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2025 оны******* дугаар сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 1.080.000 төгрөгийг төлж дуусгахаар харилцан эвлэрэн хэлэлцэж, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 237.330 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 118.665 төгрөгийг улсын төсвөөс, 118.665 төгрөгийг хариуцагчаас гаргуулан ******* ХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.******* нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

 

ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ