2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 193/ШШ2025/00075

 

 2025 02 06 193/ШШ2025/00075

 

 Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

  

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

 Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн *******,*******,*******,******* давхарт оршин суух ******* ББСБ ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, *******,*******,*******, тоотод оршин суух ийн /РД:/-д холбогдох

 Хариуцагч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, *******,*******,*******, тоотод оршин суух ийн /РД:/-т холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 83.734.097,88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч А., М. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 83.734.097,88 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Зохигч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй М., А. нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч А.ээс татгалзаж байна. Түүнчлэн талууд харилцан тохиролцож, эвлэрч байна. Нэхэмжлэлийн шаардлага 83.734.097.88 төгрөгийг 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 26.867.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 26.867.097,88 төгрөгийг төлөхөөр эвлэрч байна. Энэхүү эвлэрлийн гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа бөгөөд гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй болно. Хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч М.гаас зээлийн гэрээний үүрэгт 83.734.097.88 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй М., А. нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч А.ээс татгалзаж байна. Түүнчлэн талууд харилцан тохиролцож, эвлэрч байна. Нэхэмжлэлийн шаардлага 83.734.097.88 төгрөгийг 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 26.867.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 26.867.097,88 төгрөгийг төлж дуусгахаар эвлэрэн хэлэлцсэн байна.

 Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 649.221 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 324.610,5 төгрөгийг улсын төсвөөс, 324.610,5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Хас Банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 83.734.097,88 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй М., А. нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч А.ээс татгалзаж, түүнчлэн талууд харилцан тохиролцож, эвлэрч, нэхэмжлэлийн шаардлага 83.734.097.88 төгрөгийг 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 26.867.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 26.867.097,88 төгрөгийг төлж дуусгахаар харилцан эвлэрэн хэлэлцэж, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 649.221 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 324.610,5 төгрөгийг улсын төсвөөс, 324.610,5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан ******* ББСБ ХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ