Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 159/ШШ2024/0071

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 159/2024/0060/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М” ХХК/ РД:2794241/

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “...Сэлэнгэ аймгийн Мандал Сумын Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/260 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, Ц.Н, Э.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 269 дугаартай захирамжаар “М” ХХК-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн Дэнжийн хэсэгт шатахуун түгээх станцын зориулалтаар 895 мкв газрыг эзэмшүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/260 дугаартай захирамжаар  Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн “М” ХХК-г газар эзэмших гэрээний биелэлт дүгнүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 буюу түүнээс дээш жил ашиглаагүй гэж газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

Тус захирамжийг эс зөвшөөрч “М” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргад холбогдуулж, Сэлэнгэ аймгийн Мандал Сумын Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/260 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч “М” ХХК нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай “М” ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн газрын дуудлага худалдааны ялагч болж, улмаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 269 дугаартай захирамжийн дагуу Сэлэнгэ аймаг, Мандал сум, Дэнж 7 гудамж, 701а тоот хаягт байрлах нэгж талбарын 4303008536 дугаар бүхий 895.0 /0,0895/мкв /га/ газрыг “Шатах, тослох материал түгээгүүрийн газар, агуулах, ШТС” зориулалтаар 59 /тавин есөн/ жилийн хугацаатайгаар эзэмшиж эхэлсэн бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 24-нд эрхийн улсын бүртгэлийн Э-1307000168 дугаартай гэрчилгээг авч, №04322-2018/00129 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан. Ийнхүү газар эзэмшиж эхэлснээс хойш ШТС-ын барьж байгуулахад шаардагдах дүгнэлт, зөвшөөрлийг хуульд заасны дагуу гаргуулахаар тасралтгүй ажиллаж байсан билээ. Тодруулбал:

  1. 2019 онд Шатахуун түгээх станцын ажлын иж бүрэн зураг төсөл, экскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулсан бөгөөд 2022 онд Онцгой байдлын ерөнхий газрын хяналт, 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зураг төслийн магадлал хийгдсэн;
  2. 2019 онд Инженер-геологийн дүгнэлт гаргуулсан;
  3. 2020 онд Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний дүгнэлт гаргуулсан;
  4. 2022 онд Техникийн нөхцөл гаргуулсан;
  5. 2022 онд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан;
  6. 2023 оны 11 сард Барилга байгууламжийн ашиглалт авах тухай комиссын дүгнэлт гарсан;
  7.  Газар шорооны ажлыг ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэсэн.
  8. Гадна цахилгааны шугам угсралтын ажлын хийж гүйцэтгэсэн.
  9. 2024 оны 5 сард гэрээ байгуулан ШТС-ийн суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэх нь биднээс үл хамаарах төрийн байгууллагын үйл ажиллагаатай шууд хамааралтай байсан тул цаг хугацааны хувьд удааширч байсан.

Түүнчлэн 2020 оны эхээс 2021 оны сүүл үе хүртэл дэлхий нийтийг хамарсан Корона вирусийн халдвар Ковид-19 цар тахал дэгдэж, улмаар дэлхий нийтээрээ хөл хорионд орсон. Энэхүү гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлс нь манай компанийн дээр дурдсан үйл ажиллагааг явуулахад саад учруулж, удаашрах нэг нөхцөл болсон болохыг мөн дурдмаар байна. Өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа явуулахад саад учруулж буй бүх төрлийн хязгаар, хатуу хөл хорио, цар тахал, хүнд нөхцөл байдалтай тулгарсан ч бид үйл ажиллагаа явуулахтай холбоотой бичиг баримтыг бүрдүүлж, холбогдох зөвшөөрлүүдийг авч тасралтгүй ажилласан, мөн тодорхой хөрөнгө мөнгөний ч нэлээдгүй зардал гаргаад байгаа билээ. Түүнчлэн газрын төлбөр тооцоогоо ч цаг тухай бүрд нь зохих журмын дагуу төлж байсан.

Өөрөөр хэлбэл Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байсан. Гагцхүү биднээс үл хамаарах шалтгааны улмаас шатахуун түгээх станц барьж байгуулах ажил удааширч байсан болно. Гэтэл Сэлэнгэ аймгийн Мандал Сумын Засаг дарга нь 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А/260 дугаартай захирамжаар “манай компанийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эзэмшил газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, газар эзэмших гэрээний биелэлтийг дүгнүүлээгүй” гэх үндэслэлээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасныг баримтлан хүчингүй болгож шийдвэрлэжээ. Дээр дурдсанчлан газар эзэмших эрхийн гэрчилгээг авснаас хойш газрыг зориулалтын дагуу ашиглахад чиглэсэн үйл ажиллагаануудыг явуулж байсан, түүнчлэн газар эзэмших гэрээгээ дүгнүүлэхээр хүсэлтийг гаргаж байсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон дээрх захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд Газрын тухай хуулийн 40.3-т заасны дагуу ийнхүү шүүхэд хандаж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал Сумын Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/260 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч талаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/260 дугаартай захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь захирамж нь Газрын тухай хуульд заасны дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон. “М” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дуудлага худалдаанд оролцож, уг дуудлага худалдаагаар газрыг 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн захирамжийн дагуу авсан. Захирамжийн дагуу аваад 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч газар эзэмшүүлэх гэрээ байгуулж 2019 оноос хойш ажиллаж эхэлсэн. Шатахуун түгээх станц барих нь их онцлог ажил. Шууд газар шорооны ажил хийх боломжгүй байдаг. 10 гаруй зөвшөөрлийг холбогдох эрх бүхий байгууллагаас авах шаардлагатай байдаг. 2019 оноос хойш зураг төслийг боловсруулсан 2022 онд Онцгой байдлын ерөнхий газрын хяналт, 2023 онд зураг төслийн магадлал хийгдсэн. 2019 онд инженер геологийн дүгнэлт гаргуулсан. 2020 онд байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний дүгнэлт гаргасан. 2022 онд техникийн нөхцөл гаргуулсан. Эдгээр зөвшөөрлүүдийг авч барилга байгууламжийг ашиглах гэрчилгээ гэх зүйлийг 2024 оны 07 сард авсан. Эдгээр бичиг баримтууд болон бусад холбогдох бичиг баримтуудыг гаргуулж авахад нийт 2019 оноос хойш 2024 оныг хүртэл хугацааг зарцуулсан. Эдгээр бичиг баримтыг авахгүй бол ямар нэгэн ажиллагаа явуулах боломжгүй учраас заавал эдгээр баримтуудыг бүрдүүлэх шаардлагатай.

Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг авснаас хойш өөрөөр хэлбэл 2019 оноос хойш 2021 онуудад Корона вирусийн цар тахал нь 2021 оныг хамарч үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байсан. Энэ нь худалдаа аж үйлдвэрийн танхимаас авсан давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр гэрчлэгдэнэ. Энэ нь нийтэд илэрхий үйл баримт учраас нэмэлт нотлох баримт шаардлагагүй гэж үзэж байна. Үүний улмаас газар шорооны болон барилгын ажил эдгээр онуудад хийгдэх боломжгүй байсан. Хамгийн сүүлд 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн газар шорооны ажил эхлэх гэрээ байгуулж, суурийн газар шорооны ажлыг 2024 онд хийж, одоогоор шатахуун түгээх станцын суурийн ажлыг хийгээд газрыг тэгшилчихсэн байгаа. Ийм нөхцөл байдал байгаа учир 2024 онд газар шорооны ажил эхэлсэн гэж үзэж болно. Эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэсэн байхад Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр А/260 дугаартай захирамж гаргаж, газрыг 2 жил ашиглаагүй гэж үзэж хүчингүй болгосон нь хүчингүй гэж үзэж байна. Саяны дурдсан баримт бичгүүдийг 2019 оноос 2024 он хүртэл гаргуулсан. 2024 онд газар шорооны ажил хийгдсэн. Засаг даргын хувьд яг аль хоёр жилийг дараалан ажил гүйцэтгээгүй вэ гэдэг нөхцөл байдлыг тодорхойлж өгөөгүй гэсэн тодорхой заалт байхгүйгээр хоёр ажил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгож байна. Гэрээг дүгнээгүй гэдэг Газрын тухай хуульд заасан үндэслэл дурдаж байна. Эдгээр үндэслэлээс өөр ямар нэгэн үндэслэл дурдаагүй. Өнөөдөр иргэдийн гомдол хүсэлт гэх хэмжээнд яригдаж байна. Захирамж дээр иргэдийн гомдол хүсэлтийн дагуу ч юм уу, Газрын тухай хуульд заасан өөр заалтыг дурдаж захирамж гаргаагүй учраас бид нар өөр нөхцөл байдал дээр маргах хууль зүйн боломжгүй байна. Эдгээрийг үндэслэж “М” ХХК нь өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай бичиг баримтыг цуглуулж байгаа нөхцөл байдлууд нь газрыг зориулалтын дагуу эзэмших хангалттай үндэслэл болж байгаа учраас маргаан бүхий захиргааны акт болох Засаг даргын А/260 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус сумын Хэрх 4-р баг Дэнжийн хэсэгт байрлах Шатахуун түгээх станцын зориулалттай 895 м² газрын дуудлага худалдааг 2018 оны 06 сарын 08-ны өдөр mle.mn цахим сайтаар зохион байгуулсан бөгөөд тус дуудлага худалдаанд 2 оролцогч оролцож, “М” ХХК нь 1,100,000 төгрөг үнэ дуудан ялалт байгуулсан. Дээрх газрын дуудлага  худалдааг үндэслэн сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 269 тоот захирамжаар М ХХК-д шатахуун түгээх станцын зориулалтаар 826 м² газрыг эзэмшүүлэн, 131 дугаартай газар эзэмших гэрчилгээ, гэрээ олгогдсон байна.

Дээрх байгууллага нь 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, өөрийн эзэмшлийн бус талбай дээр цахилгааны ТП барьсан, мөн газар эзэмших гэрээгээ дүгнүүлээгүй зэргийг үндэслэн сонсох ажиллагаа явуулахаар сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 01/577 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн боловч “М” ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 201 тоот албан бичгээр өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын талаарх албан бичиг баримтын хуулбарыг илгээн, гэрээг дүгнэж өгөх талаар хүсэлт ирүүлсэн нь учир дутагдалтай юм. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д зааснаар газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж заасан байдаг бөгөөд иргэн, хуулийн этгээд өөрийн биеэр, ирэх боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан Газрын даамал болон Засаг даргатай гэрээг дүгнүүлэх боломжтой.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах заалтуудыг үндэслэн Мандал Сумын Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" А/260 тоот захирамжаар “М ХХК-н газар эзэмших эрхийг хүчингүй болгон, энэ талаар мэдээллийг Газрын даамал би 08 дугаар сарын 21-ний өдөр 94100842 дугаарт холбогдон мэдэгдэж, захирамжийн хуулбарыг [email protected] мэйл хаягаар илгээсэн.

Мөн тус байгууллага нь 2023 оны 06 дугаар сард Гадна цахилгааны шугам угсралтын ажлыг өөрийн эзэмшлийн талбайнаас гаргаж хийж байхад, тухайн үед Газрын даамал Ц.Н, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Мөнхтүвшин нар очиж үйл ажиллагаагаа зогсоох шаардлага тавихад үйл ажиллагаагаа зогсоолгүй, хийж гүйцэтгэсэн, мөн газар шорооны ажлыг хийж гүйцэтгэхдээ өөрийн эзэмшлийн талбайнаас хэтрүүлэн газар ашигласан зөрчилтэй байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дээд шүүхийн тайлбар дээр хүндэтгэн үзэх шалтгаангүй гэдэг нь байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөр элэгдэл, гэмтэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг эзэмшигчээс шалтгаалах зүйл байхгүй. Хоёр жил дараалсан  жил нь тодорхойгүй гэж ярьж байна. 2019 оны намраас ковид гарч, 2021 оны хавар болоход ковид дууссан. Ковидын дууссан жилүүдийг байгалийн давагдашгүй хүчин зүйлд орж, 2022, 2023 онуудыг хоёр жил ашиглаагүй гэдэгт хамааруулж байна. Хоёр жил дараалан ашиглаагүй гэдгийг Дээд шүүхийн тайлбараар газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хоёр жилийн дотор газар эзэмшигч нь гэрээнд заасан нөхцөл болзлын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, түүнд нь барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно гэж заасан. Үүний дагуу Засаг даргын захирамж хууль ёсны дагуу гарсан гэж үзэж байна. Захирамж дээр газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох талаар шаардлагыг хүргүүлж байгаа учраас “М” ХХК-тай холбогдуулан өөрийн эзэмшлийн бус талбайд барьсан газрын зөрчил байна. Иргэдийн гомдолтой холбоотой хүсэлт заагдаагүй гэдгийг Газрын тухай хуульд иргэдийн гомдлыг үндэслээд хүчингүй болгоно гэсэн заалт байхгүй. Ямар тохиолдолд газар хүчингүй болох заалтуудыг хуулийн дагуу зааж өгсөн байдаг  учраас энэ гомдлын талаар дурдагдаж албажаагүй. Сумын засаг даргын хүчингүй болгох заалт нь хууль ёсны дагуу гэж үзэж байна. Хэрвээ тухайн иргэн, аж ахуйн байгууллага гэрээнд заасан нөхцөлийн дагуу жил бүр гэрээгээ дүгнэж байсан бол газрын гэрээ, гэрчилгээг хүчингүй болгохгүй байх нөхцөл бүрдэх боломжтой байсан. Газрын төлбөр төлж байсан учраас газрыг хүчингүй болгох дээр дурдагдаагүй. Зөвхөн төлбөр төлж байсан гэж Газрын тухай хуулийн заалтыг үгүйсгэхгүй. Хуулийн дагуу гарсан байна гэж үзэж байна.”  гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/260 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай“ захирамжаар Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцын зориулалттай “М” ХХК-ний эзэмшлийн 895 мкв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд “Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/260 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар хэрэгт цуглуулсан нотлох баримтууд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр баримтжуулсан фото зурагнууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргийг үнэлээд дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг. Үйл баримтын талаар

1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 269 дугаартай “ Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “М” ХХК-д тус сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсэгр Дэнжийн хэсэгт шатахуун түгээх станцын зориулалтаар 895 мкв газрыг 59 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд  М ХХК-ний эзэмлийн 895 мкв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэлээ тайлбарлахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар буюу 2021 оны хавраас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д зааснаар газар эзэмшүүлэх гэрээгээ жил бүр дүгнүүлээгүй үндэслэлүүдээр хүчингүй болгосон талаар тайлбарлажээ.

3. Нэхэмжлэгч “М” ХХК нь 2018 онд газар эзэмшиж эхэлсэнээс хойш 2019 онд шатахуун түгээх станцын ажлын иж бүрэн зураг төсөл, эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулсан, инженер геологийн дүгнэлт гаргуулсан, 2020 онд байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний дүгнэлт гаргуулсан, 2022 онд Техникийн нөхцөл гаргуулсан, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан , 2023 онд зураг төслийн магадлал хийгдсэн, барилга байгууламжийн ашиглалт авах тухай комиссийн дүгнэлт гарсан, 2024 онд газар шорооны ажил хийж гүйцэтгэсэн, цахилгааны шугам угсралтын ажил хийгдсэн, 2024 оны 05 сард ШТС-н суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд дээрх ажлуудыг хийж гүйцэтгэхэд компаниас үл хамаарах төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор ажил удааширсан, 2020 оны эхээс 2021 оны сүүл үе хүртэл Корона вирусын халдварт цар тахал дэгдэж бүх нийтээрээ хөл хорионд орсон талаар нэхэмжлэлдээ дурджээ.

4. Нэхэмжлэгч нь 2024 оны 09 дүгээр сард 2020 оны 11 сараас 2021 оны 05 сар хүртэл үргэлжилсэн Корона вируст цар тахалын улмаас гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авсан байна.

5. Мандал сумын Засаг дарга 2024 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 01/577 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг “М” ХХК-нд хүргүүлсэн бөгөөд уг албан бичигт 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй  ...өөрийн эзэмшлийн бус талбай дээр цахилгааны ТП зөвшөөрөлгүй дур мэдэн барьсан, Газрын тухай хууль зөрчсөн, газар эзэмших гэрээ дүгнүүлээгүй талаар дурджээ.

6. Нэхэмжлэгч “М” ХХК хариуцагчийн мэдэгдлийн хариуд 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хариу хүргүүлэхдээ өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын талаарх бичиг баримттай танилцаж, газар эзэмшүүлэх гэрээг дүгнэж өгөхийг хүсчээ.

Хоёр.Мандал сумын Засаг даргын

А/260 дугаартай захирамжийн талаар

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” , Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.10-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” мөн зүйл хэсэгт “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м / байхыг ойлгоно гэж тайлбарлажээ.

            Дээрх хуулийн заалт, тайлбараар нэхэмжлэгч “М” ХХК нь шатахуун түгээх станц барихад шаардлагатай тусгай зөвшөөрөл, дүгнэлтүүдийг гаргуулан авахад төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж удааширсан гэх боловч уг үндэслэл нь Монгол улсын Дээд шүүхийн тогтоолоор баталсан тайлбарт дурдсан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байна.

            Тухайлбал нэхэмжлэгч “М” ХХК-ний Мандал сум Хэрх 4 дүгээр багт байрлах 895 мкв эзэмшлийн газарт гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл болоогүй, байгалийн тогтолцооны өөрчлөлтийн улмаас уг газарт эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болоогүй, тухайн газар дээр бусдын зүгээс хууль бус үйлдэл гаргаагүй /бусад этгээд эзэмшил газар дээр нь барилга барих, зам тавих г.м ашиглах ямар ч боломжгүй байх/  зэрэг бусдаас хамаарах шалтгаан бий болоогүй байна.

            Нэхэмжлэгчийн зүгээс шатахуун түгээх станцыг барьж байгуулахад шаардагдах тусгай зөвшөөрөл, дүгнэлтийг гаргуулахад төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас болж ажил удааширсан, хугацаа алдсан  гэх боловч тухайн төрийн байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн талаар дээд шатны захиргааны байгууллага болон албан тушаалтан,  шүүхэд гомдол гаргаж хандсан талаар хэрэгт ямар нэг нотлох баримт байхгүй байна.

            Мөн нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн талбайдаа 2018 оноос хойш шатахуун түгээх станцын барилгыг бариагүй газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш хуанлийн бүтэн 2 жил дотор эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй байна. /Хэрэгт авагдсан фото зураг хх-н 167-173-р хуудас/

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2020-2021 онуудыг Корона вирусын цар тахал гарч улс орон даяар хөл хорио тогтоосонтой холбоотойгоор  2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэх хугацаанд оруулж тооцоогүй талаар тайларладаг бөгөөд 2022 оноос 2024 оны 6 сар хүртэлх хугацаанд 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр хүчингүй болгосон талаар тайлбарлажээ.

            Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж зааснаар газар эзэмших гэрээний биелэлтийг талууд жил бүр гэрээг дүгнэх, мөн хуулиар гэрээний аль нэг талд гэрээний биелэлтийг  дүгнэх эсхүл дүгнүүлэх эрх, үүрэг олгоогүй бөгөөд газар эзэмшигч гэрээнд заасны дагуу газрын төлбөр төлсөн эсэх, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх талаар харилцан гэрээг дүгнэхээр зохицуулсан байна.

            Газар эзэмших гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч талаас газар эзэмших гэрээг дүгнэж өгөхийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Мандал сумын Засаг даргад ирүүлсэн бичигтээ дурдсан бөгөөд “М” ХХК нь газар эзэмшиж эхэлсэнээс хойш гэрээний нөгөө талтай гэрээг дүгнээгүй байна.

            Гэрээний талууд жил бүр гэрээний биелэлтийг дүгнээгүйн улмаас нэхэмжлэгч “М” ХХК нь эзэмшлийн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ  хүчингүй болсон  нөхцөл байдал үүссэн болохыг үгүйсгэх аргагүй  юм.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ний  Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” А/260 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.ОДБААТАР