Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 304/ШШ2025/00036

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Б******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, 32 дугаар хороо, А*******ор 1 давхар, А-2 тоотод байрлах, Н*******л ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймаг, Бугат сум, 5 дугаар баг, Ж*******т, Ж******* 2 дугаар гудамж, 219 тоотод оршин суух, Б******* овогт На*******н М*******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 15,955,097.28 /арван таван сая есөн зуун тавин таван мянга ерэн долоон төгрөг хорин найман мөнгө / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н*******л ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Н.М*******ас 15,955,097.28 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.М******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н*******л ХХК-ийн нэхэмжилсэн 15,955,097.28 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н*******л ХХК нь хариуцагч Н.М*******д холбогдуулан 15,955,097.28 /арван таван сая есөн зуун тавин таван мянга ерэн долоон төгрөг хорин найман мөнгө / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.М******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Н*******л ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.М*******д холбогдох 15,955,097.28 /арван таван сая есөн зуун тавин таван мянга ерэн долоон төгрөг хорин найман мөнгө / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.М******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,572 /гучин долоон мянга таван зуун далан хоёр/ төгрөгөөс 18,786 /арван найман мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 18,786 /арван найман мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийг, хариуцагч Н.М*******ас 18,786 /арван найман мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ