Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 304/ШШ2025/00037

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Б******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: Б******* аймаг, Хишиг-Өндөр сум, 1 дүгээр багт оршин суух, Б*******а овогт Д*******ын Т*******о-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймаг, Хишиг-Өндөр сум, 5 дугаар баг, 2а-15-4 тоотод оршин суух, А*******лийн Б*******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 1,128,777 / нэг сая нэг зуун хорин найман мянга долоон зуун далан долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Т*******о нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч А.Б*******оос 1,128,777 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Баасандож нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Т*******о-ийн нэхэмжилсэн 1,128,777 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Т*******о нь хариуцагч А.Б*******д холбогдуулан 1,128,777 / нэг сая нэг зуун хорин найман мянга долоон зуун далан долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч А.Б******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Д.Т*******о-ийн нэхэмжлэлтэй, А.Б*******д холбогдох 1,128,777 / нэг сая нэг зуун хорин найман мянга долоон зуун далан долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Б******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,100 /гучин гурван мянга нэг зуу/ төгрөгөөс 16,550 /арван зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 16,550 /арван зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг, хариуцагч А.Б*******оос 16,550 /арван зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 304/ШШ2025/00037