Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 304/ШШ2025/00040

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Хүсэлт гаргагч: Б******* аймаг, Б******* сум, 4 дүгээр баг, Р*******үү 14-2 тоотод оршин суух, Б******* овогт Б*******ийн Б*******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай 1*******/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Б.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лх******* оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б******* нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг зөрүүтэй бичсэн зөрчил гарсан тул бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байна. Миний бие нь 1967 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Б*******ийн охин болж мэндэлсэн. Тухайн үеийн албан тушаалтнууд хөдөлмөрийн дэвтрийг анх нээхдээ Б*******ийн Б*******а гэж буруу нэрээр нээсэн байна. Иймд 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн 2 хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагч Б.Б*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Б*******ийн Б*******агийн нэрээр 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтэр олгосон нэгдлийн дарга С.Ё*******ц, 1991-1993 оны цалингийн бичилттэй гэх бичиглэлтэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,

-Б*******ийн Б*******агийн нэрээр 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн /хөдөлмөрийн дэвтэр олгосон нэгдлийн дарга Ц.Ж, 1987-1990 он хүртэл цалингийн бичилттэй/ гэх бичиглэлтэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 5-р хуудас/,

-Б.Б*******гийн 1988-1992 оны цалингийн тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/,

-Б.Б*******гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 7-р хуудас/,

-М.Б*******, О.Б нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 8-р хуудас/,

-Б******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Б.Б*******гийн овог, эцэг эхийн нэр, нэр өөрчилсний бүртгэл хийлгэж байгаагүй гэх тодорхойлолт /хэргийн 24-р хуудас/,

3.Шүүхээс Б.Б*******гийн хүсэлтээр гэрчээр Л.Аг, О.Ц нараас мэдүүлгийг авсан байна.

4.Шүүх санаачлагаараа Шүүх санаачлагаараа Б******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Б*******гийн төрөлт бүртгэлийн лавлагаа, ХААТР-1 маягтын хуулбар /хэргийн 30-32-р хуудас/-ыг нотлох баримтаар авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Б.Б*******гийн хүсэлтийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн 2 хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг Б*******ийн Б*******а гэж буруу бичсэн зөрчил гарсан тул шүүхээр дээрх 2 хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн 2 хөдөлмөрийн дэвтэрт Б*******ийн Б*******а гэж бичжээ.

Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, 1988-1992 оны цалингийн тодорхойлолт, болон Б******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1, ХААТР-11 магятад түүний овог нэрийг Б*******ийн Б******* гэж бүртгэсэн байна.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба Б.Б******* нь 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн 2 хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болох нь:

-Хүсэлт гаргагч Б.Б*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар,

-Б*******ийн Б*******агийн нэрээр 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтэр олгосон нэгдлийн дарга С.Ё*******ц, 1991-1993 оны цалингийн бичилттэй гэх бичиглэлтэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Б*******ийн Б*******агийн нэрээр 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн /хөдөлмөрийн дэвтэр олгосон нэгдлийн дарга Ц.Ж, 1987-1990 он хүртэл цалингийн бичилттэй/ гэх бичиглэлтэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Б.Б*******гийн 1988-1992 оны цалингийн тодорхойлолт,

-Б.Б*******гийн төрсний бүртгэлийн лавлагаа,

-М.Б*******, О.Б нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

-Б******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Б.Б*******гийн овог, эцэг эхийн нэр, нэр өөрчилсний бүртгэл хийлгэж байгаагүй гэх тодорхойлолт,

- Б.Б*******гийн төрөлт бүртгэлийн лавлагаа, ХААТР-1 маягтын хуулбар,

-гэрч О.Цгийн Б*******г бид нар Б******* л гэж дууддаг байсан. Хөдөлмөрийн дэвтэр дээр нь Б*******а гэж бичсэн байна. Энэ талаар мэдэх зүйл байхгүй. Б******* нь эхээс зургуулаа. Ах, дүү нар дотор нь Б*******а гэсэн нэртэй хүн байхгүй. Тухайн үед Б*******а гэж андуурч бичсэн байх. Овог нэрээ өөрчилж байсан талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг,

-гэрч Л.Агийн Би Б.Б*******гийн ээжийн төрсөн ахынх нь хүүхэд юм. Бид нар багаасаа түүнийг Б гэж дууддаг байсан. Хөдөлмөрийн дэвтэр дээр нь Б*******а гэж бичсэн байна. Энэ талаар мэдэх зүйл байхгүй. Түүний нэрийг алдаатай бичсэн байх. Овог нэрээ өөрчилж байгаагүй. Б******* нь эхээс долуулаа. Б*******а гэсэн нэртэй хүн байхгүй гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Б******* аймгйин Дашинчилэн сумын Туяа нэгдлийн дарга С.Ё*******цын 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Б******* аймгйин Дашинчилэн сумын Туяа нэгдлийн дарга Ц.Жын 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Б******* овогт Б*******ийн Б******* /рд:ГД/-г тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ