| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2023/0049/З |
| Дугаар | 159/ШШ2024/0073 |
| Огноо | 2024-10-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 159/ШШ2024/0073
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох “Т ХХК-нд 1.5 га газар эзэмшүүлэхгүй байгаа Сэлэнгэ аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Т” ХХК-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багт 1.5 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/92 дугаар захирамжаар “Сэлэнгэ орон сууц” ОНӨААТҮГ-Т эзэмшүүлсэн гэх 42538 кв метр газраас “Т- ХХК-ийн эзэмшихийг хүссэн 1 га газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрлийн гэрээндээ: “...“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох “Т ХХК-нд 1.5 га газар эзэмшүүлэхгүй байгаа Сэлэнгэ аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Т” ХХК-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багт 1.5 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/92 дугаар захирамжаар “Сэлэнгэ орон сууц” ОНӨААТҮГ-Т эзэмшүүлсэн гэх 42538 кв метр газраас “Т- ХХК-ийн эзэмшихийг хүссэн 1 га газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага бүхий захиргааны хэрэгт бид дараах нөхцөлөөр эвлэрч, энэхүү гэрээ байгуулав. Үүнд:
Нэхэмжлэгчийн хариуцан гүйцэтгэх:
1. “Т” ХХК нь Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 4-р баг, Баянхаан хаягт байршилтай, орон сууцны зориулалт бүхий газарт 1,5 га газар эзэмшүүлэх тухай хүсэлтээсээ татгалзаж, тус байршилд 0,5 га эзэмшихийг хүлээн зөвшөөрөх,
Хариуцагчийн хариуцан гүйцэтгэх:
2. “Т” ХХК-ийн Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 4-р баг, Баянхаан хаягт байршилтай, орон сууцны зориулалт бүхий газарт барилгын суурь цутгасан талбай бүхий 0,5 га газрыг Газрын тухай хуульд заасны дагуу “Т” ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар олгож, гэрээ байгуулж, гэрчилгээг олгохоор харилцан тохиолцож эвлэрлийн гэрээг байгуулав.
Гэрээг 3 хувь үйлдэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хавтаст хэрэгт тус бүр нэг хувийг хадгалав.
Дээрх эвлэрлийн гэрээг талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь сайн дурын үндсэн дээр, бусдын дарамт шахалтгүйгээр байгуулсан бөгөөд, уг гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй болно.” гээд гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нар харилцан тохиролцож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэж заасан бөгөөд хариуцагч 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” эрхтэй гэж заасан бөгөөд 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.3-д “Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасантай нийцсэн байна.
Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар болох шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг, мөн нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасныг танилцуулж, нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д заасныг баримтлан “Т ХХК-нд 1.5 га газар эзэмшүүлэхгүй байгаа Сэлэнгэ аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Т” ХХК-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багт 1.5 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/92 дугаар захирамжаар “Сэлэнгэ орон сууц” ОНӨААТҮГ-Т эзэмшүүлсэн гэх 42538 кв метр газраас “Т”- ХХК-ийн эзэмшихийг хүссэн 1 га газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нар нь уг асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР