| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00626/И |
| Дугаар | 304/ШШ2025/00047 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 304/ШШ2025/00047
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: У*******р хот, С******* дүүрэг, 8 дугаар хороо, С*******р, 5 давхар, 510 тоотод байрлах, А******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Х******* сум, 3 дугаар баг, Д*******,*******0 тоотод оршин суух, Ч*******ын О*******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгийн гүйцэтгэлд 2,431,251 /хоёр сая дөрвөн зуун гучин нэгэн мянга хоёр зуун тавин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ч.О*******аас 2,431,251 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.О******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,431,251 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А******* ББСБ ХХК нь хариуцагч Ч.О*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгийн гүйцэтгэлд 2,431,251 /хоёр сая дөрвөн зуун гучин нэгэн мянга хоёр зуун тавин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ч.О******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч А******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.О*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,431,251 /хоёр сая дөрвөн зуун гучин нэгэн мянга хоёр зуун тавин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.О******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,851 /тавин гурюан мянга найман зуун тавин нэг/ төгрөгөөс 26,925.5 /хорин зургаан мянга есөн зууэ хорин таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 26,925.5 /хорин зургаан мянга есөн зууэ хорин таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Ч.О*******аас 26,925.5 /хорин зургаан мянга есөн зууэ хорин таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ