Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 304/ШШ2025/00048

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У*******р хот, Ч******* дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Ч*******йн оффист байрлах, Н*******ци ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, 1 дүгээр баг, Ачуут шинэ хороо, 11-1104 тоотод оршин суух, О*******ийн И*******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгийн гүйцэтгэлд 2,783,637.32 /хоёр сая долоон зуун наян гурван мянга зургаан зуун гучин долоон төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н*******ци ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч О.И*******аас 2,783,637.32 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.И******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н*******ци ББСБ ХХК -ийн нэхэмжилсэн 2,783,637.32 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н*******ци ББСБ ХХК нь хариуцагч О.И*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,783,637.32 /хоёр сая долоон зуун наян гэрван мянга зургаан зуун гучин долоон төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч О.И******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Н*******ци ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.И*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,783,637.32 /хоёр сая долоон зуун наян гэрван мянга зургаан зуун гучин долоон төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.И******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,488.02 /тавин есөн мянга дөрвөн зуун наян найман төгрөг хоёр мөнгө/ төгрөгөөс 29,744.01 /хорин есөн мянга долоон зуун дөчин дөрвөн төгрөг нэг мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 29,744.01 /хорин есөн мянга долоон зуун дөчин дөрвөн төгрөг нэг мөнгө/ төгрөгийг, хариуцагч О.И*******аас 29,744.01 /хорин есөн мянга долоон зуун дөчин дөрвөн төгрөг нэг мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ