| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00488/И |
| Дугаар | 132/ШШ2024/00472 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 132/ШШ2024/00472
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Б*******н аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: У******* хот, Б*******х дүүрэг, 16 дугаар хороолол,16 дугаар хороо, С*******эр 1 хотхон, 45-11 тоотод байрлах, О*******Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б*******н аймаг, Сайхан сум, 5 дугаар баг, Х*******д оршин суух, Б*******ын Ц*******м /рд:ГЗ*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 225,938.29 /хоёр зуун хорин таван мянга есөн зуун гучин найман төгрөг хорин есөн мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О*******Б ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч Б.Ц*******маас 225,938.29 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ Б.Ц*******м нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч О*******Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг буюу 233,366.44 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О*******Б ХХК нь хариуцагч Б.Ц*******мд холбогдуулан 225,938.29 /хоёр зуун хорин таван мянга есөн зуун гучин найман төгрөг хорин есөн мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 256,895.09 төгрөгийг хариуцагч Б.Ц*******м нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч О*******Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 225,938.29 /хоёр зуун хорин таван мянга есөн зуун гучин найман төгрөг хорин есөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Ц*******м нь төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,428.15 /долоон мянга дөрвөн зуун хорин найман төгрөг арван таван мөнгө/ төгрөгөөс 3,714.07 /гурван мянга долоон зуун арван дөрвөн төгрөг долоон мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 3,714.07 /гурван мянга долоон зуун арван дөрвөн төгрөг долоон мөнгө/ төгрөг, хариуцагч Б.Ц*******маас 3,714.07 /гурван мянга долоон зуун арван дөрвөн төгрөг долоон мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О*******Б ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ