| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2025/00024/И |
| Дугаар | 304/ШШ2025/00050 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 304/ШШ2025/00050
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: У******* хот, Ч******* дүүрэг, 1 дүгээр хороо, бага тойруу 3/9 өөрийн байранд байрлах, Ж******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймаг, Орхон сум, 5 дугаар баг, М*******, задгай гудамж,1 тоотод оршин суух, А******* О*******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгийн гүйцэтгэлд 1,736,632.16 /нэг сая долоон зуун гучин зургаан мянга зургаан зуун гучин хоёр төгрөг арван зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч А.О*******ээс зээлийн гэрээний үүрэгийн гүйцэтгэлд 1,736,632.16 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.О******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,736,632.16 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж******* ХХК нь хариуцагч А.О*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгийн гүйцэтгэлд 1,736,632.16 /нэг сая долоон зуун гучин зургаан мянга зургаан зуун гучин хоёр төгрөг арван зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч А.О******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.О*******т зээлийн гэрээний үүрэгийн гүйцэтгэлд 1,736,632.16 /нэг сая долоон зуун гучин зургаан мянга зургаан зуун гучин хоёр төгрөг арван зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.О******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,737 /дөчин хоёр мянга долоон зуун гучин долоо/ төгрөгөөс 21,368.5 /хорин нэгэн мянга гурван зуун жаран найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 21,368.5 /хорин нэгэн мянга гурван зуун жаран найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч А.О*******ээс 21,368.5 /хорин нэгэн мянга гурван зуун жаран найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ