| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2025/00018/И |
| Дугаар | 304/ШШ2025/00051 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 304/ШШ2025/00051
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, Жа*******д байрлах, Х*******н ирээдүй О*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Булган сум, 2 дугаар баг, *******,*******3 тоотот оршин суух, Л*******ын И******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1,332,150 /нэг сая гурван зуун арван гучин хоёр мянга нэг зуун тавь / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х*******н ирээдүй О******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Л.*******батаас 1,332,150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ХАА хөгжлийн ирээдүй О*******-аас Д.И******* холобгдуулан нэхэмжилсэн 1,332,150 төгрөгийг хариуцагч Л.******* миний бие дараах хугацаанд төлөхөөр эвлэрэв. 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 666,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 666,150 төгрөг, нийт 1,332,150 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан ба хариуцагч Л.******* миний бие дараах хугацаанд төлөхөөр эвлэрэв. 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 666,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 666,150 төгрөг, нийт 1,332,150 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н*******г, хариуцагч Л.******* нар гарын үсэг зурж, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н*******г, хариуцагч Л.******* нар эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Л.******* миний бие дараах хугацаанд төлөхөөр эвлэрэв. 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 666,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 666,150 төгрөг, нийт 1,332,150 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,264 /гучин зургаан мянга хоёр зуун жаран дөрөв/ төгрөгөөс 18,132 /арван найман мянга нэг зуун гучин хоёр/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 18,132 /арван найман мянга нэг зуун гучин хоёр/ төгрөгийг, хариуцагч Л.*******ээс 18,132 /арван найман мянга нэг зуун гучин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ