| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00029/И |
| Дугаар | 304/ШШ2025/00017 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 304/ШШ2025/00017
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: “******* *******” ХХК /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймгийн Булган сум, * дугаар баг, *******гудамж, ******* тоотод оршин суух, Г******* овогт *******гийн *******т холбогдох
Нийт 342,674 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 103,250 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 239,424 төгрөг буюу нийт 342,674 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.******* надад “******* *******” ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэлийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны дотор төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “******* *******” ХХК нь *******гийн *******ээс 342,674 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажиллагааны явцад Д.*******ийн хариу тайлбартай танилцсан. 2025 оны 4 сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан нийт 342,674 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
“******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* *******гаас 2024 оны 9 сарын 23-ны өдрийн 1/4608 дугаар албан бичгээр Б.*******д итгэмжлэлд олгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26 дугаар зүйлд заасан бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “******* *******” ХХК-ийг төлөөлөн оролцох эрхийг заажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 342,674 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,931 төгрөгөөс 5,466 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.*******ээс 5,466 төгрөгийг, улсын орлогоос 5,466 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн нийт 342,674 /гурван зуун дөчин хоёр мянга зургаан зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Д.*******ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,931 /арван мянга есөн зуун гучин нэг/ төгрөгөөс 5,466 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.*******ээс 5,466 төгрөгийг, улсын орлогоос 5,466 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Д.******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА