Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 304/ШШ2025/00053

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, Ч******* дүүрэг, 1 дүгээр хороо, С*******ын т*******, өөрийн байранд байрлах, Г*******К-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Баяннуур сум, 2 дугаар багт оршин суух, Б*******ийн Б*******д-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,147,590.96 /хоёр сая нэг зуун дөчин долоон мянга таван зуун ерэн төгрөг ерэн зургаан мөнгө / төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г*******К нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Б*******даас 2,147,590.96 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Голомт банк ХК-ийн нэхэмжилсэн 2,147,590.96 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г*******К нь хариуцагч Б.Б*******дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,147,590.96 /хоёр сая нэг зуун дөчин долоон мянга таван зуун ерэн төгрөг ерэн зургаан мөнгө / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Б*******д нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Г*******ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Б*******дд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,147,590.96 /хоёр сая нэг зуун дөчин долоон мянга таван зуун ерэн төгрөг ерэн зургаан мөнгө / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б*******д нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,312 /дөчин есөн мянга гурван зуун арван хоёр/ төгрөгөөс 24,656 /хорин дөрвөн мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 24,656 /хорин дөрвөн мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийг, хариуцагч Б.Б*******даас 24,656 /хорин дөрвөн мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ