Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2024/0701

 

  

 

 

     2024        09           1*******                                    /ШШ2024/0701    

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б*******   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б******* 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б******* 

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*******

Гуравдагч этгээд: “О” СӨХ     

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц     

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/ дугаартай захирамжийг хүчингүй болгуулах. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/ дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.  

2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:     

2.1.Анх 1999 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1 дугаартай гэрчилгээгээр маргаан бүхий газарт Сүхбаатар дүүргийн *******-р хороо, хуучин Аж үйлдвэрийн барааны 1 дүгээр дэлгүүрийн ард байрлах 253 м.кв 9,000,000 төгрөгийн үнэ бүхий агуулахын зориулалттай барилгыг эзэмшжээ.

2.2.Нийслэлийн засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” А- дүгээр захирамжаар нэхэмжлэгч Б.Б*******ы маргаан бүхий 0,025 га газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар баталгаажуулжээ. 

2.3.Улмаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар маргаан бүхий газрын хугацааг удаа дараа сунгуулсан байна.

2.4. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/ дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.  

2.5.Тус шүүх нэхэмжлэгч Б.Б*******аас “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/ дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Иргэн Бы Б******* миний бие 1999 онд Сүхбаатар дүүргийн *******-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Агуулахын /Хуучнаар "Эмэгтэйчүүдийн барааны дэлгүүр"-ийн агуулах/ зориулалттай барилгыг худалдан авч 1999-9-08-ны өдөр улсын бүртгэлийн 220300*******993 дугаарт бүртгүүлэн 1 тоот ҮХЭХ-ийн бүртгэлийн гэрчилгээ авснаас хойш уг 14*******1100049 нэгж талбарын дугаартай газрыг 24 жил эзэмшиж байгаа билээ. 1970 онд баригдсан миний хувийн өмчийн агуулахын зориулалттай барилга нь 2020-01-29-нд Бага тойруу/14201/, Их сургуулийн гудамж- гэсэн хаяг, дугаартай болсон болно.

1.2000-2023 онуудад газрын төлбөрийг тогтмол төлж ирсэн бөгөөд 2014 онд уг газрын дуудлага худалдааны анхны үнэ болох 811800 /Найман зуун арван нэгэн мянга найман зуун/ төгрөгийг зохих журмын дагуу төлж газраа зориулалтын дагуу эзэмшин ашиглаж байгаа тул миний бие ямар нэгэн хууль зөрчөөгүй.

2.Хуучнаар "Эмэгтэйчүүдийн барааны дэлгүүр"-ийн агуулахын зориулалттай барилгыг худалдан авснаа хойш уул зориулалтаар өдийг хүртэл ашиглаж ирсэн төдийгүй, 2021 онд уг барилгын тал хэсгийг буулгах зөвшөөрөл авч буулгалтын ажил гүйцэтгэсэн. Мөн 2018 оноос уг газар дээрх агуулахын зориулалттай барилгын Үл хөдлөх хөрөнгийн татварыг төлж байгаа болно. Нэхэмжлэгч миний өмчлөлийн барилга байгууламж байсаар атал газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь газрын үндсэн бүрдэл хэсэг байх" гэсэн зарчмыг зөрчсөн үйлдэл юм. Нийслэлийн Засаг дарга Д.С нь хууль тогтоомжийг чанд хэрэгжүүлэх үүргээ үл хайхран иргэн миний үл хөдлөх эд хөрөнгөө зохих ёсоор өмчлөх эрхгүй болгож байна.

3.Сүхбаатар дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэр дэх уг 518 кв.метр газрын эзэмших эрхийн хугацааг Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/13*******0 дугаар захирамжаар сунгаж үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм. Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/ тоот захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/ тоот захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1 дэх хэсэг, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.******* дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн хүчингүй болгосныг илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.******* дахь "Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэх заалтыг хэрэглэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохын тулд 1-т гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байна уу гэдгийг, 2-т хоёр жил дараалан гэсэн хугацааг анхаарах, 3-т хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг тодруулах ёстой. Улсын Дээд Шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 тоот тогтоолд тайлбарлахдаа, "зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно" гэж зааснаас үзэхэд газар эзэмшүүлэх эрх олгосон 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 25-ны хоорондох хугацааг ойлгохоор байна. Мөн тухайн үед дэлхий даяар "Ковид-19" цар тахлын аюул нүүрлэж, хөл хориотой байсан тул хүндэтгэн үзэх шалтгаан хангагдсан гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.******* дахь заалтыг хэрэглэхэд шаардагдах урьдчилсан нөхцөлүүдийн нэг нь "гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан эсэх" юм. Газар дээрх барилгыг агуулах-үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан нь гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласанд тооцогдоно. Сүхбаатар дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 518 кв.метр газрынхаа 220 кв.метрийг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар ашиглахын тулд өөрийн өмчлөлийн агуулахын барилгынхаа тал хэсэгт нь "Буулгалтын ажил"-г хийж гүйцэтгэсэн ба буулгах зөвшөөрлийг 2021 оны 10 дугаар сарын 29-нд авсан. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан. Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2 дахь заалтад "бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж заасан. Гэтэл Сүхбаатар дүүргийн 0******* дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 518 кв.метр газрыг агуулахын зориулалтаар ашиглаж байгаа минь хэрхэн нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн нь тодорхойгүй. Социализмын үед 1970 онд баригдаж одоог хүртэл байгаа буюу 53 жил болж буй агуулахын барилгыг өмнө нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж үзээгүй, одоо сөргөөр нөлөөлж байна гэх нь үндэслэлгүй. Ийнхүү нийтийн ашиг сонирхлыг хэрхэн зөрчиж байгаа талаар захирамжид тусгагдаагүй байна.

2023 оны 03 дугаар сарын 29-нд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас "Мэдэгдэл хүргүүлэх тухай” гэх албан тоот ирүүлсэн нь сонсох ажиллагаа явуулах тухай юу ч тусгаагүй байсан тул сонсох ажиллагаа явуулсан гэж үзэхгүй бөгөөд захиргааны байгууллага нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн судлалгүй шийдвэр гаргасан байна. Нийслэлийн Засаг дарга Д.Сыг 2023 оны эхээр "11-11” төв дээр ажиллахад тус газрын хажууд байрлах 2-р байрны оршин суугч хэсэг хүмүүс миний агуулахын барилгын газрын талаар буруу ташаа ойлголт өгсөн гомдол гаргасны улмаас Нийслэлийн Засаг дарга Д.С энэ газрыг хүчингүй болгоно гэж хэлсэн гэж мэдээлэл авсан бөгөөд үүний дагуу энэ мэдэгдэл ирсэн гэж ойлгосон. Уг мэдэгдэл нь Иргэний хуулийн 103 дугаар зүйлийг зөрчсөн үйлдэл юм. Монгол улсын иргэн Б.Б******* би Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрх болон газар эзэмших эрхээ эдлэхдээ ямар нэгэн хууль зөрчөөгүй, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөөгүй.

Ийм учраас миний газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлгүй тул Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны А/ тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.     

4.Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:Бид нар амьд ямар,өмч өмчлөх эрхтэй. Хариуцагч миний өмчлөх эрхэд шууд халдахаар тайлбар хийж байна. Миний газар эзэмших эрхийг сэргээх бөгөөд миний өмчлөх эрхийг баталгаажуулж өгөхийг шүүхээс хүсэж байна. 1990 онд ардчилсан хувьсгал ялахад бид нар хувийн өмчтэй болж эхэлсэн. Хүний хувийн өмч рүү төр зохион байгуулалттай дайрдаг асуудлыг таслан зогсоох алхам болох болов уу гэж бодож байна. Тиймээс миний газар эзэмших эрх, мөн өмчлөх эрхийг давхар хамгаалж өгнө үү.” гэв.  

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:Хариуцагч захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.*******, 37 дугаар зүйлийн 37.1.5 гээд 2 үндэслэл байгаа. Үүнтэй холбоотойгоор дээр нь байгаа үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж байгаа, тэр дээр тодорхой заалтуудыг зааж өгсөн байдаг. Хэрвээ энэ хүний газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож шийдвэрлэж байгаа бол үл хөдлөх хөрөнгийг нь ингэнэ гээд гэрээг дүгнэсэн 41.*******-д заасан ямар нөхцөл бий болсон гэдэгтэй холбоотойгоор сонсох ажиллагаа ч хийгээгүй. Яагаад сонсох ажиллагаа хийгээгүй гэдгээ тайлбарлах ёстой. Тайлбарласан зүйлгүйгээр хүний өмчлөх, газар эзэмших халдаж байна. Тиймээс энэ захиргааны акт нь хууль бус, эрх зүйн зөрчилтэй акт байгаа. Хөршийн эрх хоорондын асуудал энэ дээр яригдах ёстой. Хөршийн эрхийн асуудал нь Захиргааны хэргийн шүүхээр биш иргэний хэргийн шүүхээр холбогдуулаад ярих асуудал. Захиргааны хэргийн шүүх дээр ярьж байгаа нь буруу байна. Хариуцагч захиргааны байгууллага хууль хэрэглээний алдаатай шийдвэр гаргаж байгаа учраас нэхэмжлэгч Б.Б*******ы газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захиргааны шийдвэр хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

*******.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Б.Б*******ы нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дах хэсэг, 20.2.2-т "газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах" гэж заасан бөгөөд Нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх А/ дугаар захирамжийг гаргасан болно. Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40.1.*******, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дах заалтыг тус тус үндэслэн гаргасан Нийслэлийн Засаг даргын А/ дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10*******.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.     

*******.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:Маргаан бүхий захиргааны акт буюу үндэслэл бүхий захиргааны акт бол байдаг. Үүнд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.*******-г үндэслэсэн. Мөн сонсох ажиллагааг бол хийгээгүй гэж тайлбарладаг боловч өмнөх шүүх хурал бүтэн хэлэлцэх явцад сонсох ажиллагааг хийсэн байна гэж нотлогдсон. Хавтаст хэрэгт ч мөн авагдсан байдаг. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т зааснаар О СӨХ-ийн ашиг сонирхлыг хөндсөн. Тиймээс энэ захиргааны актыг хууль ёсны дагуу гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэв.

7.Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Б*******ы газартай холбоотой "О СӨХ"-оос гаргасан нэмэлт тайлбар, Уг асуудалтай холбоотой 2021, 2022, 2023 оны О Сөх, оршин суугчдаас гаргасан баримтууд нийслэл дээр алга болсон нь асуудлыг үнэн зөв, шударгаар шийдэх боломжгүй болгож байгаа тул бидэнд үлдсэн хувиа хувилж өгч байна.

2.Шат шатны байгууллагуудад гаргаж байгаа өргөдөл гомдлуудад иргэн Б.Б*******ы өмчилсөн складыг (үл хөдлөх хөрөнгө) хүчингүй болгох талаар дурдаж байгаагүй. Зөвхөн тус складын баруун талд байрлаж байсан (зураг дээр байгаа “Г” хэлбэртэй 2 хэсэг) оршин суугч бидний эд хогшлоо хийдэг сарайнуудын доод газрыг эзэмшин авч хүчээр буулган булааж авсанд уг газраа эргүүлэн авч хүүхэд-хөгшдөө иргэд бид тав тухтай ногоон байгууламж болгох хүсэлтээ гаргасан болно. 1999 оноос байрны орчны бүх тоглоомын талбай, машины зогсоол 100 гаруй модтой ногоон байгууламж, сарай амбаар эрх мэдэлтэн газрын наймаачдад алдаж, гэрэл гэгээ нар хааж байшин барилгууд барьж бидний үндсэн хуульд заагдсан орчиндоо аюулгүй, эрүүл мэндэд нөлөөлөхгүй гэсэн заалтыг бүдүүлгээр зөрчин барилга барихыг улааран хөөцөлдөж байна.

3.Иргэн Б.Б******* нь нэхэмжлэлдээ уг газрыг 2014 онд дуудлага худалдааны анхны үнэ 811,800 төлж, газраа зориулалтын дагуу эзэмшин ашиглаж байгаа гэж бичсэн нь: дуудлага худалдаагаар өмчилсөн мэт сэтгэгдэл төрүүлсэн, хэрэв тийм бол өмчилсөн бичиг баримт байхгүй байна. Хэрэв эзэмшиж байгаа бол 24 жил уг газрыг хогоор дүүргэн хашаалж, оршин суугчдын тав тух, засгийн газрын ордны хойд талд өнгө үзэмжгүй нурж байгаа склад зэргээ хугацааг сунгуулж өдий хүрэв. Нөгөө 2 жил гэдэг хууль яагаад үйлчлээгүй вэ? Эрхтэй хүнд үйлчилдэггүй юм уу?

4.Өөрийн найз Г (тухайн үед СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга байсан) О СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүд, хяналтын зөвлөл, СӨХ-ны даргад мэдэгдэхгүйгээр нууцаар оршин суугчид болон аж ахуй нэгжүүдээр явж "оршин суугчдад үзүүлэх дэмжлэгүүд" гэсэн 200.000 төгрөгийн үнэ бүхий шинэ байрнаас СӨХ-д 1 өрөө байр өгнө, хог цэвэрлэх (өөрийн 24 жил хашаанд байгаа хогоо), 20 000 000 саяар г.н зурагт хуудас хэвлүүлэн тарааж, зарим архинд дуртай хүмүүст их хэмжээний мөнгө өгсөн, тэр нь гэр бүлийн хүний нэр дээр байдаг, байрны жинхэнэ оршин суугчийн бичиг баримтыг хувилж хуурамч гарын үсэг зурах, О СӨХ-оос хамтарч ажиллахаар болсон гэх мэт хуурч мэхлэн гарын үсэг авсан нь хууль бус гэж үзэж байгаагүй. Нийслэлийн хот байгуулалтын албанаас дахин гарын үсэг зуруулж өг гэсний дагуу иргэд оршин суугч, СӨХ-ны нэр барьж худлаа гарын үсэг зурж худлаа ярьж үсэг зурснаа ойлгон, дахин гарын үсгээ зурж тайлбар бичиж өгсөн байна.

5.Иймээс бид 2023-02-08 ны өдрийн А/117 тоот 213 б захирамж нь ард иргэдийнхээ төлөө Улаанбаатар хотын төвийг ширэнгэн ой болгохгүй, ая тухтай ногоон байгууламжийн тоог нэмж өнгө үзэмжтэй болгоход зөв шийдвэр гаргасан гэж үзэж байгаа билээ.

*******.Манай байр нь 1949-1950 оны хооронд баригдсан суурь тоосгон өрөлттэй, Соёлын өвд бүтгэгдэж хамгаалалтад орсон байр болохоор ойрхон зайнд барилгын ажил хийгдэхэд чичиргээ доргио үүсэж, нурах аюултай учир анхааралдаа авна гэдэгт итгэж байна.

7. Шүүх бүрэлдэхүүн бидний тайлбарыг хуулийн дагуу танилцаж шийдэж өгнө гэдэгт итгэж байна.” гэжээ.  

8.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:Ардчилал гараад бид нарт өмч өгсөн гэж ярьж байна. Тухайн үед иргэн, оршин суугчид дөнгөж өмчийн харилцаанд орж эхэлж байсан. Бид нарын эрхэд ч мөн халдаад бид нарын сарайг буулгаад өмч хөрөнгийн маань гаргаад хаяж байсан. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаар төвийн шугам сүлжээтэй газарт зөвхөн дуудлага худалдаагаар газар олгоно гэсэн байдаг. Нэхэмжлэгч яагаад дуудлага худалдаагаар орж энэ газраа аваагүй юм бэ? Яагаад шугам сүлжээний асуудалтай, халуун усаа авч чаддаггүй хуучин байрнууд дунд энэ хүн барилга барих гээд байгаа юм бэ?  Бид нар өргөдөл гомдлоо биччихсэн байгаа. Нэхэмжлэгч дуудлага худалдаанд орж байж энэ газрыг авах ёстой.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:  

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч маргаан бүхий захиргааны актыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 /дөрөв/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.          

2.Нэхэмжлэгчээс “... Маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглаж байхад нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн талаар баримт байхгүй байхад дээрх үндэслэлүүдээр миний газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлгүй.” гэж, хариуцагчаас “... иргэн Б.Б******* нь газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг зөрчиж, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн тул маргаан бүхий захиргааны актаар газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлтэй.” гэж, гуравдагч этгээдээс “... иргэн Б.Б*******ы эзэмшлийн гэх газар нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа тул маргаан бүхий захиргааны актаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй.” гэж тус тус маргажээ.  

3.Нэхэмжлэгч Б.Б*******аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/ дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.        

4.Анх 1999 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1 дугаартай гэрчилгээгээр маргаан бүхий газарт Сүхбаатар дүүргийн *******-р хороо, хуучин Аж үйлдвэрийн барааны 1 дүгээр дэлгүүрийн ард байрлах 253 м.кв 9,000,000 төгрөгийн үнэ бүхий агуулахын зориулалттай барилгыг эзэмшүүлжээ.    

5.Нэхэмжлэгч Б.Б*******ыг дээрх агуулахын зориулалттай барилгыг эзэмших болсонтой холбогдуулан Нийслэлийн засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” А- дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн *******-р хороо, ХК-ийн барилгын зүүн талд үйлчилгээний зориулалтаар 0,025 га газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгосон байна.  

*******.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2005 оны 0******* дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Б*******ы эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороонд байрлах үйлчилгээний зориулалттай 272 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгажээ.  

7.Мөн хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Б*******ы эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороонд байрлах үйлчилгээний зориулалттай 272 м.кв бүхий газрын талбайн хэмжээг 518 м.кв болгон өөрчилж, газрын хэмжээг томруулсан байна.

8.Дээрх захирамж нь Газрын тухай хуулийн 21 зүйлийн 21.2.3, 21.2.3, 21.2.4 дүгээр заалтууд болон Нийслэлийн Газрын албаны дэргэдэх газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 200******* оны 10 дугаар сарын 12-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлт зэргийг үндэслэл болгожээ.

9.Захирамжийн үндэслэл болсон Нийслэлийн Газрын албаны дэргэдэх газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 200******* оны 10 дугаар сарын 12-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хэрэгт нотлох баримтаар авах гэсэн боловч маргаан бүхий газрын хувийн хэрэгт болон архивд хадгалагдаагүй байсан болохыг дурдах нь зүйтэй.

10.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/13*******0 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Б*******ы эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороонд байрлах үйлчилгээний зориулалттай 518 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасан байна.

11.Дээрх захирамжийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч Б.Б*******д маргаан бүхий 518 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн 00004875******* дугаартай гэрчилгээг бичиж олгожээ.

12.Нэхэмжлэгч Б.Б******* нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга, газар зохион байгуулагч нартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх №01119-2019/04*******1******* дугаартай гэрээг 15 жилийн хугацаатайгаар байгуулсан байна.  

13.Дээрх байдлаар нэхэмжлэгч Б.Б******* нь маргаан бүхий Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороонд байрлах үйлчилгээний зориулалттай 518 м.кв газрыг эзэмшиж байхад нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/ дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.  

14.Маргаан бүхий дээрх захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн **************.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.******* дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2 дахь заалтыг тус тус үндэслэл болгосон байх бөгөөд нэхэмжлэгч Б.Б*******ыг өөрийн эзэмшлийн газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэж тус тус үзэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.  

15.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл.“Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”, 40.1.“Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.*******.“хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж тус тус заажээ.

1*******.Хуулийн дээрх заалтаас үзвэл, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор байна.

17.Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 0******* дугаар сарын 25-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 5/8**************0 дугаар албан бичигт: “Таны 2024 оны 01/50*******5 дугаартай албан бичигт дурдсан эрхийн улсын бүртгэлийн Y-220300*******993 дугаартай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, Бага тойруу гудамж, Хуучин аж үйлдвэрийн 1 дүгээр дэлгүүрийн хойно хаягт байршилтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн Б.Б******* /Ч*******/-ы өмчлөлд бүртгэлтэй байна.

Дээрх бүртгэлд өнөөдрийн байдлаар үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэлгүй байх бөгөөд холбогдох нотлох баримтын хуулбарыг хавсралтаар хүргүүлэв.” гэжээ.

18.Дээрх албан бичгийн агуулгаас үзвэл, нэхэмжлэгч Б.Б*******ы 1999 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1 дугаартай гэрчилгээгээр авсан 253 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө одоогоор эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй, өмчлөгч нь нэхэмжлэгч Б.Б******* байна.

19.Дээрхээс үзвэл, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/ дүгээр захирамжаар эзэмших эрхийг дуусгавар болгосон 518 м.кв талбай бүхий газарт нэхэмжлэгч Б.Б*******ы өмчлөлийн агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн доорх 253 м.кв талбай бүхий газар багтаж байна.

20.Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн эзэмшлийн 518 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэхдээ эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хүчин төгөлдөр бүртгэлтэй нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг багтаан газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал гэж үзэхээр байна.

Тодруулбал, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэйгээр өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгох байдлаар шийдвэрлэсэн нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал болсон байна гэж үзэв.

21.Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/ дүгээр захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 /дөрөв/ сарын хугацаатайгаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

22.Хариуцагч нь дахин шинэ акт гаргахдаа Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 272 м.кв бүхий газрын талбай газрыг 518 м.кв болгон өөрчилж, газрын хэмжээг томруулж шийдвэрлэсэн үндэслэл, түүнд хамаарах баримтыг тодруулсны үндсэн дээр шийдвэрлэвэл зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.1, 10*******.3, 10*******.3.11 дэх заалтыг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:  

1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.*******-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/ дугаартай захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 /дөрөв/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.*******-д зааснаар захиргааны байгууллага нь шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох үр дагавартай болохыг дурдсугай.       

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ГАНБАТ