| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2025/00002/И |
| Дугаар | 304/ШШ2025/00054 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 304/ШШ2025/00054
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: У******* хот, Ч*******й дүүрэг, 1 дүгээр хороо, С*******ын талбай 5, өөрийн байранд байрлах, Г*******К-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Д*******н сум, 3 дугаар баг, Д*******т гэх газарт оршин суух, Б*******ын А*******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгийн гүйцэтгэлд 10,290,035.32 /арван сая хоёр зуун ерэн мянга гучин таван төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г*******К нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.А*******ээс 10,290,035.32 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.А******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Голомт банк ХК-ийн нэхэмжилсэн 10,290,035.32 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г*******К нь хариуцагч Б.А*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгийн гүйцтгэлд 10,290,035.32 /арван сая хоёр зуун ерэн мянга гучин таван төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.А******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Г*******К-ийн нэхэмжлэлтэй, Б.А*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,290,035.32 /арван сая хоёр зуун ерэн мянга гучин таван төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.А******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,590.57 /нэг зуун далан есөн мянга таван зуун ерэн төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгөөс 179,590.57 /нэг зуун далан есөн мянга таван зуун ерэн төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 179,590.57 /нэг зуун далан есөн мянга таван зуун ерэн төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг, хариуцагч Б.А*******ээс 179,590.57 /нэг зуун далан есөн мянга таван зуун ерэн төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ