| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00034/И |
| Дугаар | 304/ШШ2025/00044 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 304/ШШ2025/00044
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал Тауэр, 8-р давхарт байрлах, ******* ББСБ ХХК /хувийн хэргийн дугаар:9015005108, регистрийн дугаар:6365744/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Ачуут, шинэ хороо, 21 дүгээр гудамж, 1 тоотод оршин суух ******* овогт *******ын *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: нийт 2,365,364.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хариуцагч нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш ******* ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нийт 2,365,364.11 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 12 сарын 27-ны өдрийн 03-03/1522 дугаартай нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хариу тайлбар гаргаж байна. Үүнд: Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагын дүн 2,365,364 төгрөгийг хүлээн зөвшөөрч уг мөнгөн дүнг 6 сарын хугацаанд сар бүрийн 20-нд хуваан төлөхөө илэрхийлж байна. Учир нь одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй бага насны 4 настай хүү Х.Чингүн мөн өндөр настай өвөө эмээгээ асарч хамгаалж хамт амьдардаг. Иймд харгалзан үзэж зээл төлөлтийн хугацааг 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.*******ы шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцсан бөгөөд хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан нийт 2,365,364.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 1,738,000 төгрөг, зээлийн хүү 522,803.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104,561 төгрөг, нийт 2,365,364.11 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч Б.*******ы нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.*******аас 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хэрэглэгчийн тооцооны хэлтсийн менежер М.*******т олгосон итгэмжлэлээр төлөөлөх эрхийг бусдад шилжүүлж болохоор тусгасан ба М.*******ээс 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Д.*******т олгосон итгэмжлэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхийг олгосон байна.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.******* Б.*******ы нэхэмжилсэн 2,365,364.11 төгрөгийг 6 сарын хугацаанд хувааж төлөх саналыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлснийг дурдах нь зүйтэй.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,796 төгрөгөөс 26,398 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.*******аас 26,398 төгрөгийг, улсын орлогоос 26,398 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 1,738,000 төгрөг, зээлийн хүү 522,803.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104,561 төгрөг, нийт 2,365,364.11 /хоёр сая гурван зуун жаран таван мянга гурван зуун жаран дөрөв, арван нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б.*******ы зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,796 төгрөгөөс 26,398 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.*******аас 26,398 төгрөгийг, улсын орлогоос 26,398 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА