| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00499/И |
| Дугаар | 304/ШШ2025/00059 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 304/ШШ2025/00059
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ул*******р хот, Ч******* дүүрэг, 1 дүгээр хороо, Б*******,******* тоот хаягт байрлах, Т*******к ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Х*******р сум, Тээл 4 дүгээр багт оршин суух, М.Ц*******а,
Хариуцагч: Булган аймаг, Х*******р сум, Тээл 4 дүгээр багт оршин суух, М.У******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 42,609,578.05 /дөчин хоёр сая зургаан зуун есөн мянга таван зуун далан найман төгрөг зууны таван мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 13*******/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Га,
Хариуцагч М.У*******
Нарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.
Хариуцагч М.Ц*******агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цт шүүх хуралдааны товыг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Төрийн банк ХК нь хариуцагч М.У*******, М.Ц*******а нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42,609,578.05 /дөчин хоёр сая зургаан зуун есөн мянга таван зуун далан найман төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Зээлдэгч Мягмаржав овогтой У*******, Мягмаржав овогтой Ц*******а нар нь Төрийн банкны Булган салбарын Х*******р тооцооны төвөөс 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 121601856252 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 45,000, 000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгөөр авсан. Зээлээ төлөлгүй 116 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээний 6.2.1, 6.3 дахь заалтад дурдсан нөхцөл байдал үүссэн. Иймд 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаарх малчны зээлийн үндсэн зээл 41,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 924,821.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 162,427.39 төгрөг, нийт 42,087,249.29 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Зээлдэгч М.У*******, М.Ц*******а нарт 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 24/550 тоот нэхэмжлэл хүргүүлсэн. Уг нэхэмжлэлд зээлийн гэрээнд тусгагдсан 2.1.6-д зааснаар энэхүү гэрээний 2.1.4-т заасан зээлийн хүүг энэ зээл олгогдох үеийн банкны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийн ҮХШЕН гэх-д заасан малчны дээд хүүгийн түвшинд шилжүүлэх нөхцөл 2.1.6.1 зээлдэгч зээлийн төлбөр /зээлийн үндсэн эсвэл хүүгийн төлбөр/-ийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн бол энэхүү 2.1.5-д заасан зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцалж, цаашид энэ зээл олгогдох үеийн ҮХШЕН-ийн малчны зээлийн дээд хүү болох сарын 1,8 хувь, жилийн 21,6 хувиар тооцно гэж заасан байхад хүү тооцоогүй байна. Иймд 25 хоногийн 522,328.76 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжилж байна гэжээ.
2.Хариуцагч М.у******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч М.У******* болон М.Ц*******а нар нь Х*******р сумын Төрийн банкнаас 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 45,000,000 төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хүргэн дүү Бат-Эрдэнэ овогтой Нд авч өгсөн. Гэвч нэхэмжлэл дээр жилийн хүүг нь 21.6 хувь гэж байна. Уг зээлийг дүү бид хоёр төлж барагдуулж чадахгүй гэжээ.
Хариуцагч М.Ц*******а нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Ц*******а миний бие нь Х*******р сумын Төрийн банкнаас 45,000,000 төгрөгийн зээлийг хүргэн болох Б.Нд авч өгсөн. Н цаашид төлөгдөх банкны мөнгийг би хугацаа номонд нь төлөөд явна гэж амлаад зээлийг авхуулсан. Иймд миний дүү болох М.У******* бид хоёр энэхүү зээлийг төлж чадахгүй. Шүүх хуралдаанд Нг оролцуулж үнэн мөнийг олж тогтооно уу гэжээ.
4.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг гаргаж өгсөн.
-улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2, 27-р хуудас/,
-Төрийн банк ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Төрйин банк ХК-ийн салбарын захирал Д.Ганхуягаас Б.Гад 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр олгосон итгэмжлэл /хэргийн 4-р хуудас/,
-М.У*******, М.Ц*******а нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 5-р хуудас/,
-2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №MN дугаартай малчдыг дэмжих зээлийн гэрээний хуулбар /хэргийн 6-7-р хуудас/,
-2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн барьцааны гэрээний хуулбар /хэргийн 8-9-р хуудас/,
-2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар /хэргийн 10-11-р хуудас/,
-мемориалын баримтын хуулбар /хэргийн 12-р хуудас/,
-Төрийн банк ХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Гс Булган салбарын захирал Д.Г 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр олгосон итгэмжлэлийн хуулбар /хэргийн 13-р хуудас/,
-М.У*******ын 2023 оны малын А дансны хуулбар /хэргийн 14-р хуудас/,
-М.У*******ын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн малчны зээл хүссэн өргөдөл /хэргийн 15-р хуудас/,
-Г.Цоын өмчлөлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 16-р хуудас/,
-Г.Цоын өмчлөлийн Г- дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 17-р хуудас/,
-М.У*******ын 3069 БУА улсын дугаартай, r маркын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 18-р хуудас/,
-Г.Цогбаяраас М.У*******т 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр олгосон итгэмжлэл /хэргийн 19-р хуудас/,
-Зээлдэгч М.У*******, М.Ц*******а нарт хүргүүлсэн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хэргийн 20-25-р хуудас/,
-Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хэргийн 28-р хуудас/,
Хариуцагч нараас дараах нотлох баримтыг гаргаж өгсөн.
-Хариуцагч М.У*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 37-рх уудас/,
Хариуцагч нарын хариу тайлбар /хэргийн 39, 48-р хуудас/,
-М.Ц*******агаас 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр М.Цт олгосон итгэмжлэл /хэргийн 46-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Төрийн банк ХК нь М.У*******, М.Ц*******а нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн гэрээний үүрэгт 42,087,249.29 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлагадаа зээлийн гэрээний 2.1.6-д зааснаар 25 хоногийн 522,328.76 төгрөгийг, нийт 42,609,578.05 /дөчин хоёр сая зургаан зуун есөн мянга таван зуун далан найман төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.Нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээл эргэн төлөх хуваарийг зөрчиж, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн, зээл төлөх болон зээлийн гэрээг цуцлах талаар удаа дараа мэдэгдэж байсан тул зээл, үндсэн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлдэгч нараас гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.
Хариуцагч М.У*******, М.Ц*******а нар нь уг зээлийг хүргэн дүү Б.Нд авч өгсөн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
3.Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Төрийн банк ХК-ийг төлөөлж зээлийн ажилтан М.Нх, зээлдэгч М.У*******, хамтран зээлдэгч М.Ц*******а нар нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр малчдыг дэмжих зээлийн гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Зээлийн гэрээгээр 45,000,000 төгрөгийг, сарын 0,25 хувь, жилийн 3 хувийн хүүтэй, 365 хоногийн хугацаатай, зээлдэгчийн зээлд жилийн 7 хувийн хүүгийн дэмжлэгийг Засгийн газраас хариуцаж төлөх нөхцөлтэй байгуулсан байна.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.
3.2.Талууд зээлийн гэрээ байгуулагдаж зээл авсан талаар маргадаггүй.
Хамтран зээлдэгч гэдэг нь хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн ойлголт (Иргэний хуулийн 240.1.2) бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.3-т хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж зааснаар зээлдэгч нар банкны өмнө адил үүрэг хүлээхээр тохиролцсон, өөрөөр хэлбэл, зээлийг тодорхой хэмжээгээр хувааж төлөхөөр заагаагүй тул нэхэмжлэгч нь зээлдэгч, хамтран зээлдэгч нараас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй. Зээлдэгч нар нь нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй юм.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах, хариуцагчид уг мөнгөн хөрөнгө, гэрээнд зааснаар түүний хүү нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүрэгтэй байна
3.3.Зээлдэгч нар гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй, 116 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлдүүлэгч зээлдэгч нарыг зээлээ төлөх талаар удаа дараа шаардаж мэдэгдэх хуудас хүргүүлж байсан нь зээл эргэн төлөх хуваарь, 2024 оны 06-08 дугаар сард хүргүүлсэн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх-ийн 20-23-р тал/ зэргээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан гэрээний хугацаа 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дуусах байсан боловч хариуцагч нар нь гэрээгээр тохирсон хугацаанд /эргэн төлөх хуваарь/ үүргээ гүйцэтгээгүй, эргэн төлөх хуваарь зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, талуудын хооронд байгуулсан малчдыг дэмжих зээлийн гэрээний 3.2.1, /үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх.../, 6.2.1 /зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээг аваагүй бол гэрээг цуцална/ дэх заалтуудыг зөрчөөгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба зээлийн гэрээний 2.1.6.1-д зааснаар хүү тооцоогүй байх тул 25 хоногийн хүү 522,328.76 төгрөгийг нэмэгдүүлэн шаарджээ.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.6 /энэхүү гэрээний 2.1.4-т заасан зээлийн хүүг энэ зээл олгогдох үеийн банкны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл цаашид ҮХШЕН гэх-д заасан малчны дээд хүүгийн түвшинд шилжүүлэх нөхцөл/, 2.1.6.1 /зээлдэгч зээлийн төлбөр /зээлийн үндсэн эсвэл хүүгийн төлбөр/-ийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн бол энэхүү 2.1.5-д заасан зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцалж, цаашид энэ зээл олгогдох үеийн ҮХШЕН-ийн малчны зээлийн дээд хүү болох сарын 1,8 хувь, жилийн 21,6 хувиар тооцно/ гэж тус тус заасан байна.
Зээлийн гэрээний 2.1.6.1-д заасан нөхцөл үүссэн байх тул нэхэмжлэгч нь зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцалж, цаашид энэ зээл олгогдох үеийн ҮХШЕН-ийн малчны зээлийн дээд хүүгээр тооцож буюу 25 хоногийн хүү 522,328.76 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч М.У*******, М.Ц*******а нараас үндсэн зээлийн үлдэгдэл 41,000,000 төгрөг, үндсэн хүү 924,821,90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 684,756.15 төгрөг, нийт 42,609,578.05 /дөчин хоёр сая зургаан зуун есөн мянга таван зуун далан найман төгрөг зууны таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, Төрийн банк ХК-д олгож шийдвэрлэв.
4.Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 384,707 /гурван зуун наян дөрвөн мянга долоон зуун долоо/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 384,707 /гурван зуун наян дөрвөн мянга долоон зуун долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч М.У*******, М.Ц*******а нараас үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 42,609,578.05 /дөчин хоёр сая зургаан зуун есөн мянга таван зуун далан найман төгрөг зууны таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, Төрийн банк ХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 384,707 /гурван зуун наян дөрвөн мянга долоон зуун долоо/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.У*******, М.Ц*******а нараас 384,707 /гурван зуун наян дөрвөн мянга долоон зуун долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ