Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 304/ШШ2025/00020

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Булган аймаг, ************ овогт *******гийн *******

Хүсэлтийн шаардлага: Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай 304/2025/00045/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:  

Хүсэлт гаргагч Л.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.*******

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.******* нь *******ын *******тай хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Л.******* миний бие нь талийгаач Д.*******тай 1989 онд гэр бүл болж, 4 хүүхдийн эцэг, эх болсон. Бид 2 хөдөө мал маллаж амьдардаг байсан бөгөөд гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Хань маань 2 жилийн өмнөөс бие нь өвдөн эмчилгээ хийлгэсэн хэдий ч эдгэрэлгүй 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нас барсан. Бидэнтэй бага отгон охин Э.******* хамт амьдардаг бөгөөд одоо 12 дугаар ангид суралцдаг юм. Бусад хүүхдүүд маань тусдаа амьдардаг. Талийгаач Д.*******тай гэрлэлтийн бүртгэлгүйн улмаас охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох боломжгүй болоод байна. Иймд 1989 оноос 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд талийгаач *******ын *******, *******гийн ******* биднийг хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

2. Хүсэлт гаргагчаас:

  • Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 4 ху/,
  • Булган аймгийн сумын Засаг даргын тодорхойлолт /хх-н 10 ху/,
  • Талийгаач нөхөр Д.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар /хх-н 3-4 ху/,
  • Гэрэл зураг /хх-н 5 ху/

3. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Д.*******, Д. нараас гэрчийн мэдүүлэг авсан. /хх-н 19-24 ху/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Л.*******ы хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

2. Хүсэлт гаргагч нь 1989 оноос 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Д.*******тай хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн шаардлага үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар Л.*******ы Д.*******тай хамтын амьдралтай байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

- Булган аймгийн сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Тус багийн Бүхт багийн малчин *******ын ******* /РД:*******/, *******гийн ******* /РД:****/ нар нь ам бүл 3, 1989 онд гэр бүл болж, 4 хүүхэд төрүүлж өсгөн хамтдаа мал маллан 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл амьдарч байсан нь үнэн болохыг тодорхойлов.” 01/17 дугаар тодорхойлолт,

- “Эцгийн нэр: овогт *******ын *******, эхийн нэр: ******* ******* овогт *******гийн *******” гэсэн Э.*******гийн №********/-37 дугаартай “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар,

- “ овогт *******ын *******, эрэгтэй, нас барсан он, сар, өдөр: 2024.12.19, бүртгэсэн газар-Булган аймаг, Булган сум, бүртгэсэн он, сар, өдөр:2024.12.20” гэсэн Нас барсны бүртгэлийн лавлагаа,

- Д.*******ын “Иргэний үнэмлэхийн хуулбар”,

-Д.*******, Л.******* нарын гэр бүлээрээ авахуулсан гэрэл зураг зэрэг баримтууд,

 

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

-Гэрч Д.*******гийн: “... Миний дүү Д.*******, Л.******* нар 1989 оноос хамт амьдарч эхэлсэн, дундаасаа 3 хүүхэдтэй, гэрлэлтээ батлуулж байгаагүй, эхнэр нь мөн. Хамт амьдраад 36 жил болж байгаа ...” гэх,

Гэрч Д.гийн: “... Манай ах Д.******* нь Л.*******тай 1992 оноос хойш хамт амьдарч эхэлсэн байх, оны наана цаана байж магадгүй, яг хэдэн он гэдгийг сайн санахгүй байна. 3 хүүхэдтэй, гэрлэлтийн батлахтай байсан эсэхийг мэдээгүй” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

4. Хүсэлт гаргагч Л.******* нь Д.*******тай 1989 оноос гэр бүл болж хамт амьдарснаас хойш гэрлэлтээ төрийн байгууллагад албан ёсоор бүртгүүлээгүй ч тэд 4 хүүхэд төрүүлэн, ам бүл-6-уулаа амьдарч байсан нь дээрх нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

 

5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ******* ******* овогт *******гийн *******ыг овогт *******ын *******тай 1989 оноос 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЭЛБЭГЗАЯА