| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00613/И |
| Дугаар | 304/ШШ2025/00063 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 304/ШШ2025/00063
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Булган аймаг, Б******* сум, Ш******* багт оршин суух, Н******* овогт Д*******н Д*******гийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00613/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Д.Д******* /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Д******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь 1989 онд 8 дугаар анги төгсөн илгээлтийн эзэн малчнаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 1989 оноос хойш 1991 оныг дуустал Б******* сумын тд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,
-Хүсэлт гаргагч Д.Д*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,
-Булган аймгийн Б*******ын тн даргын 1990 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 54 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 5-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 46 дугаартай Д.Д*******гийн Б******* сумын тд 1989-1991 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 17, 49-р хуудас/,
-Д.Д*******гийн нэрээр 1994 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 18-19-р хуудас/,
-Д.Д*******гийн 1988 онд Тд малчнаар ажиллаж байсан цалингийн лавлагаа /хэргийн 50-52-р хуудас/
3. Шүүх санаачлагаараа Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б******* сумын Тн хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 48-р хуудас/-г гаргуулсан.
4.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Д.Н, Г.Ц нарын мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Д*******гийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч Д.Д******* нь ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул Булган аймгийн Б******* сумын Тд 1989 оноос хойш 1991 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Д.Д******* нь Булган аймгийн Б******* сумын Тэжээлийн аж ахуйд 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь:
-Булган аймгийн Б*******ын тн даргын 1990 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 54 дугаартай Д.Д*******г ажилд томилох тухай тушаалын хуулбар,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 46 дугаартай Д.Д*******гийн Б******* сумын тд 1989-1991 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б******* сумын Тн хуулийн этгээдийн лавлагаа,
-гэрч: Г.Цийн Д.Д******* нь Булган аймгийн Б******* сумын Тд 1989 онд малчнаар ажилд орсон. Тухайн үед ээж аавын хамт мал маллаж байсан. Сүүлдээ биеэ дааж мал малласан. 1992 онд Т татан буугдсан. Суурин дээр нь компани байгуулагдсан. Энэ компанид Д******* нь үргэлжлүүлэн малчнаар ажилласан. 1996 оны үед компани тарсан. Т 1992 онд татан буугдсан. Д.Д******* нь уг байгууллагад ажиллаж байх үедээ 4 хүүхэд төрүүлсэн гэх мэдүүлэг,
-гэрч Д.Нгийн: Д.Д******* нь Булган аймгийн Б******* сумын Тд 1989 онд малчнаар ажилд орсон. Тухайн үед ээж аавын хамт мал маллаж байсан. Сүүлдээ биеэ дааж мал малласан. 1992 онд Т татан буугдсан. Суурин дээр нь компани байгуулагдсан. Энэ компанид Д******* нь үргэлжлүүлэн малчнаар ажилласан. 1996 оны үед компани тарсан. Т 1992 онд татан буугдсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Д.Д*******г Булган аймгийн Б******* сумын Тэжээлийн аж ахуйд 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн Д.Д*******гийн нэрээр 1994 оны 05 дугар сарын 03-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Б******* сумын Засаг даргын Тамгын газрын 1988 онд Д.Д*******гийн Тд малчнаар ажиллаж байсан цалингийн лавлагаа зэрэг нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй байх тул үнэлээгүй болно.
5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н******* овогт Д*******н Д******* /рд:ГД72121562/-г Булган аймгийн Б******* сумын Тд 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ