| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00047/И |
| Дугаар | 304/ШШ2025/00068 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 304/ШШ2025/00068
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, 6 дугаар багийн ******* ******* ******* 1 дүгээр гудамж, 119 тоотод байрлах ******* ******* ХК /Хувийн хэргийн дугаар: 9007001017/, /РД:2578697/-ийн Булган салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймгийн Булган сум, 6 дугаар баг, 6 гудамж, 604 тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /ИБД:630128602673/-т холбогдох
Нийт 12,952,158.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Булган салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* *******наас авсан 1310085471 дугаартай цалингийн зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтын дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 12,657,556.10 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаарх хүү 280,999.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,602.78 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 12,952,158.07 төгрөгийг Г.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.*******аас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие Булган аймгийн ******* *******инд 12,952,158.07 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ... Тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Булган салбар нь хариуцагч Г.*******т холбогдуулан нийт 12,952,158.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 12,657,556.10 төгрөг, зээлийн хүү 280,999.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,602.78 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 12,952,158.07 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч Г.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирал Г.аас 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр салбар, тооцооны төвийн захирал болон түүний эзгүйд орлон ажиллаж байгаа ажилтанд олгосон итгэмжлэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхийг олгосон байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,185 төгрөгөөс 111,092.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.*******аас 111,092.5 төгрөгийг, улсын орлогоос 111,092.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Булган салбарт олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Булган салбарын нэхэмжилсэн үндсэн зээл 12,657,556.10 төгрөг, зээлийн хүү 280,999.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,602.78 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 12,952,158.07 /ар******* хоёр сая есөн зуун тавин хоёр мянга нэг зуун тавин найман төгрөг долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Г.*******ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,185 төгрөгөөс 111,092.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.*******аас 111,092.5 төгрөгийг, улсын орлогоос 111,092.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Булган салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Г.******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА