Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 304/ШШ2025/00060

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч:  ХХК /Хувийн хэргийн дугаар: **********/, /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймгийн  сум, дугаар баг,  оршин суух ******* овогт *******ын ******* ,

Хариуцагч: Булган аймгийн ******* сум, 5 дугаар баг, *******ад оршин суух ******* ******* овогт *******ы ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр 40,354,671.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... нийт үндсэн зээлийн төлбөр 39,367,524.41 төгрөг, 2025 оны 1-р сарын 09-ний өдрийн байдлаарх хүү 962,463.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,683.61 нийт 40,339,671.54 төгрөг. Зээлийн гэрээ, хавсралтуудыг хуулбарлах, нотариатаар баталгаажуулсан зардал 15,000 төгрөг. Нийт 40,354,67.54 төгрөгийг Ж.*******, Б.******* нараас гаргуулж өгнө үү ... гэжээ.

 

Хариуцагч Ж.*******, Б.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... бид нэхэмжлэлийн шаардлага болох 40,354,671.54 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  ХХК нь хариуцагч Ж.*******, Б.******* нарт холбогдуулан нийт 40,354,671.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.*******, Б.******* нар нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 39,367,524.41 төгрөг, зээлийн хүү 962,463.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,683.61 төгрөг, бусад 15,000 төгрөг, нийт 40,354,671.54 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

Хариуцагч Ж.*******, Б.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

ХХК-ийн Булган салбарын захирал Б.аас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ир Г.д олгосон итгэмжлэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж оролцох эрхийг олгосон байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,649 төгрөгөөс 179,824.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.*******, Б.******* нараас 179,824.5 төгрөгийг, улсын орлогоос 179,824.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч  ХКК-д олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч  ХКК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 39,367,524.41 төгрөг, зээлийн хүү 962,463.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,683.61 төгрөг, бусад 15,000 төгрөг, нийт 40,354,671.54 /дөчин сая гурван зуун тавин дөрвөн мянга зургаан зуун далан нэгэн төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Ж.*******, Б.******* нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,649 төгрөгөөс 179,824.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.*******, Б.******* нараас 179,824.5 төгрөгийг, улсын орлогоос 179,824.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч  ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Ж.*******, Б.******* нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА