Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 304/ШШ2025/00078

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч:  К******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.С*******ад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 10,800,128 /арван сая найман зуун мянга зуун хорин найм/ төгрөг гаргуулах тухай 132/2025/00028/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.С******* нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр №MN360030003095013774 тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 10,520,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. Д.С******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2024 оны 07 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр байна. Иймд Д.С*******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,800,128 төгрөгийг гаруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.С******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К******* ХК нь хариуцагч Д.С*******ад холбогдуулан 10,800,128 /арван сая найман зуун мянга зуун хорин найм/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.С*******ад нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч К******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 10,800,128 /арван сая найман зуун мянга зуун хорин найм/ төгрөгийг хариуцагч Д.С******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 93,876 /ерэн гурван мянга найман зуун далан зургаа/ төгрөг, хариуцагч Д.С*******аас 93,876 /ерэн гурван мянга найман зуун далан зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА