| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00327/И |
| Дугаар | 304/ШШ2025/00070 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 304/ШШ2025/00070
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Булган аймгийн М******* сумын 5 дугаар баг, загас ******* тоотод оршин суух, Да*******ын Ою*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах, Булган аймгийн Б*******р,
Хариуцагч: Булган аймгийн М******* сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Орон нутагт багшаар ажилласны тэтгэмж 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 1*******/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д*******,
Хариуцагч Булган аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын төлөөлөгч Б.М*******,
Хариуцагч Булган аймгийн М******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөгч Ч.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Булган аймгийн Б*******р, М******* сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан орон нутагт багшаар ажилласны тэтгэмж 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна.
Миний бие нь 2009 онд МУБИС-ийн Багшийн сургуулийг төгсөөд Булган аймгийн М******* сумын дунд сургуульд бага ангийн багшаар тасралтгүй 14 жил ажиллаад амьдралын шаардлагаар 2023 оны 09 дүгээр сараас Улаанбаатар хот руу шилжсэн. Намайг хөдөө орон нутагт ажиллах хугацаанд Боловсролын ерөнхий хуульд 3 жил тутам багш нарт тэтгэмж олгох шийдвэр гарсан. Үүний дагуу миний бие тэтгэмж авахаар Боловсролын газрын даргад хүсэлт өгсөн. 2023 оны 11 сарын 02-ны өдрийн 01/336 тоотоор ...шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэх хүртэл таны хүсэлтийг анхааралдаа байлгахаа үүгээр мэдэгдье гэсэн боловч өнөөг хүртэл ямар нэгэн шийд өгсөнгүй. Би М******* суманд буюу орон нутагт 14 жил ажилласан. Тэтгэмж олгох хууль 2023 оны 07 дугаар сараас хэрэгжихэд би М******* суманд багшийн ажлаа хийж байсан. Би өмнө нь 2019 онд таван жилийн тэтгэмжээ авсан тул түүнээс хойш М******* суманд 4 жил ажилласан. Тиймээс 3 жилийн тэтгэмжийг авах эрх надад үүссэн гэж ойлгож, БШУГ-аас 3 жил тутамд олгох 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 7,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бичгээр өгсөн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч Д. нь Булган аймгийн М******* сумын Ерөнхий боловсролын сургуульд 14 жил ажилласан. Амьдралын нөхцөл байдлаас болж өөр газар луу шилжсэн. Д.Ою*******ийн хувьд 3 жилийн тэтгэмж авах эрх нь үүссэн байсан. Засгийн газрын 104 дүгээр тогтоол 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлхээр байсан. Гэвч нэхэмжлэгч Д.Ою*******ийн тэтгэмж авах эрх нь 2023 онд үүссэн байсан тул уг тэтгэмжийг авах эрхтэй гэж үзэж байна гэв.
Хариуцагч М******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Булган аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын төлөөлөгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Боловсролын Ерөнхий хууль 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасан багшийн нийгмийн баталгааг хангах журмын хүрээнд 3 жилийн тэтгэмжийг олгосон. Нэхэмжлэгч Д.Ою*******ийн хувьд өмнөх тэтгэмж авснаасаа хойш 3 жил, 5 сар ажилласан. 3 жилийн тэтгэмж авах эрх нь үүсэн байсан боловч уг заалтыг зохицуулах журам нь хүлээлтийн байдалтай байсан. Журам гарахаас өмнө багш нарын материалыг бүрдүүлж авч байсан. 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө материал хүлээн авах байсан. Гэтэл Д.Ою*******ийн хувь хугацаа 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр уг материалаа өгсөн ба хугацаа хоцорсон байсан. Засгийн газрын 104 дугаартай тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу тэтгэмж авах гэж байгаа багш нар 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн болон тэтгэвэртээ гарсан тохиолдолд уг тэтгэмжийг олгох боломжгүй гэж заасан байдаг. Засгийн газрын тогтоолыг буруу ойлгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Булган аймгийн Б*******р, М******* сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан орон нутагт багшаар ажилласны тэтгэмж 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Булган аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын төлөөлөгч Б.М*******, М******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөгч Ч.А нар нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүх хуралдаанд гаргасан байна.
Хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Ою*******ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Б*******р, М******* сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох орон нутагт багшаар ажилласны тэтгэмж 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Булган аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын төлөөлөгч Б.М*******, М******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөгч Ч.А нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 /нэг зуун хорин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагч Булган аймгийн Б*******р, М******* сумын Ерөнхий боловсролын сургуулиас тус бүр 63,475 /жаран гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, нийт 126,950 /нэг зуун хорин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ