Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 304/ШШ2025/00071

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Булган аймаг, Булган сум, 6 дугаар багт оршин суух, Г*******го ов Ц*******ийн Ц*******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тоолгох тухай 1*******/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Ц.Ц*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ц.Ц******* нь ажиллаж байсан байдал тоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь 1991-1993 оныг дуустал Г******* аймгийн Ц суманд Д******* компанид малчнаар ажиллаж байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагч Ц.Ц*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Г******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 83 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/,

-Ц.Ц*******гийн нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 5-6-р хуудас/,

-Ч.Б*******у, Ч.У*******, Ч.Уна, Ч.Р, Ч.Ма нарын төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 21-25-р хуудас/,

3.Шүүх санаачлагаараа Г******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс тус аймгийн Ц сумын Д******* ББХК-ийн хуулийн этгээдийн лавлагааг гаргуулсан.

4.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Ө.Ч, И.А нарын мэдүүлгийг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ц.Ц*******гийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч Ц.Ц******* нь тухайн үед ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул Г******* аймгийн Ц сумын Д******* ББХК-нд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тоогдож байна.

4.Ц.Ц******* нь Г******* айгийн Ц сумын Д******* ББХК-нд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь:

- Ц.Ц*******гийн нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 5-6-р хуудас/,

- Г******* аймгийн Ц сумын Д******* ББХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа,

-гэрч: Ө.Чын Ц.Ц******* нь Г******* аймгийн Ц сумын Д******* компанид 1991 онд малчнаар ажилд орсон. Уг байгууллагад 1993 он дуустал ажилласан. 1993 онд уг компани өөрчлөн байгуулагдсан. Ц******* өөр байгууллага руу шилжсэн гэх мэдүүлэг,

-гэрч И.Аюурзанын: Ц.Ц******* нь Г******* аймгийн Ц сумын Д******* компанид 1991 онд малчнаар ажилд орсон. 1992 онд нэгдэл татан буугдаад компани байгуулагдсан. Уг байгууллагад 1993 он дуустал ажилласан. 1993 онд уг компани өөрчлөн байгуулагдсан. Түүнээс хойш хувиараа мал малласан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Ц.Ц*******г Г******* айгийн Ц сумын Д******* ББХК-нд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тоох нь зүйтэй байна.

5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц*******ийн Ц*******г Г******* аймгийн Ц сумын Д******* ББХК-нд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ