| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00081/И |
| Дугаар | 304/ШШ2025/00081 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 304/ШШ2025/00081
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 6,334,283.86 /зургаан сая гурван зуун гучин дөрвөн мянга хоёр зуун наян гурван төгрөг наян зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00081/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.Б******* нь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ТО-БЗГ/2022-74557 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,899,900 төгрөгийн зээлийг нэг сарын 3.18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Б.Б******* нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2022 оны 12 дугаар сараас эхлэн 724 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил уусгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагуй байна. Иймд хариуцагч Б.Б******* нь байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 3,328,199.71 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Б******* миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* ХХК нь хариуцагч Б.Б*******д холбогдуулан 6,334,283.86 /зургаан сая гурван зуун гучин дөрвөн мянга хоёр зуун наян гурван төгрөг наян зургаан мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Б******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х******* ХХК нэхэмжлэлийн шаардлага 6,334,283.86 /зургаан сая гурван зуун гучин дөрвөн мянга хоёр зуун наян гурван төгрөг наян зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Б******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 34,101 /гучин дөрвөн мянга нэг зуун нэг/ төгрөг, хариуцагч Б.Б*******гоос 34,101 /гучин дөрвөн мянга нэг зуун нэг/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА