Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 304/ШШ2025/00083

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.О*******ад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,356,283.35 /хоёр сая гурван зуун тавин зургаан мянга хоёр зуун наян гурван төгрөг гучин таван мянга/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00083/и индекстэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Б.О******* нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Т******* ХХК-тай №3Г2023110901727 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж "Samsung A54" маркийн гар утсыг нийт 1,738,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 99,807 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлөлт хийх үүрэг зөрчигдснөөс хойш Т******* ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9-р зуйлийн 3-т заасныг ундэслэн гэрээг цуцлаж, шуухэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Үндсэн зээлийн үлдэгдэл 1,738,000 төгрөг, үндсэн хүү 515,236.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103,047 төгрөг, нийт 2,356,283.35 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О*******ад холбогдох, 42,356,283.35 /хоёр сая гурван зуун тавин зургаан мянга хоёр зуун наян гурван төгрөг гучин таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:

Хариуцагч нь Т******* ХХК-ийн нэхэмжилсэн 2,356,283.35 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг

-2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 471,256.67 төгрөг,

-2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 471,256.67 төгрөг,

-2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 471,256.67 төгрөг,

-2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 471,256.67 төгрөг,

-2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 471,256.67 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т******* ХХК-ийн нэхэмжилсэн 2,356,283.35 /хоёр сая гурван зуун тавин зургаан мянга хоёр зуун наян гурван төгрөг гучин таван мянга/ төгрөгийг хариуцагч Б.О******* төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг -2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 471,256.67 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 471,256.67 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 471,256.67 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 471,256.67 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 471,256.67 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн санд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 26,326 /хорин зургаан мянга гурван зуун хорин зургаа/ төгрөгийг Төрийн сангаас, 26,326 /хорин зургаан мянга гурван зуун хорин зургаа/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА