Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2025/00079

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2025/00079

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

             Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний 1* дугаар гудамжны * тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний * дүгээр гудамжны * тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч Ж.******* 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3,800,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлээч, 3 хоноод өгье, цалингийн зээл авах гэж байгаа гэж утсаар ярихаар нь 3,800,000 төгрөгийг хүнээс авч өгсөн. 2 хоноод залгахад утас нь холбогдохгүй болсон. Иймд Ж.*******аас үндсэн зээл 3,800,000 төгрөг, зээлийн хүү 380,000 төгрөг нийт 4,180,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л. нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Ж.*******аас 4,180,000 төгрөг нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 380,000 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Ж.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Л.******* нэхэмжилсэн 3,800,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,180,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Л. нь нэхэмжлэлийн шаардлагаа 380,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Ж.******* нь үлдэх 3,800,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 40,915 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамж 40,915 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ