| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
| Хэргийн индекс | 118/2024/0033/З |
| Дугаар | 118/ШШ2024/0061 |
| Огноо | 2024-11-08 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 118/ШШ2024/0061
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “*******” ХХК
Хариуцагч: Завхан аймгийн Яруу сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох 2023, 2024 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, төлөвлөгөө батлахыг даалгах, Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* /онлайнаар/, хариуцагч Яруу сумын Засаг дарга Д.*******, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ө.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Алдархаан, Яруу сумын нутагт дамнан байрших "" нэртэй ашигт малтмалын хайгуулын ******* дүгээр тусгай зөвшөөрлийн талбайд "*******" ХХК-иас 2023, 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа Яруу сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг батлахыг даалгуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Хэц-Улаан болон Зүйл багийн нутагт орших нэртэй орчмын 3,252,7464 га орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тул тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.
2. Хэргийн нөхцөл байдал: Завхан аймгийн Алдархаан, Яруу сумын нутагт дамнан орших “” нэртэй ******* дүгээр 13954.21 га хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 289 дүгээр шийдвэрээр “*******” ХХК-д олгосон байна. Тус компани Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар 2023 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар Яруу сумын Засаг даргад 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/4351 дүгээр албан бичгээр хандахад 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/128 дугаартай албан бичгээр, 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 01/4547 дугаар албан бичгээр хандахад боломжгүй хариу хүргүүлсэн байна.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас манай компани Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу 2023, 2024 онуудын байгаль орчны хамгаалах төлөвлөгөөгөө батлуулахаар Яруу сумын Засаг даргад хандсан боловч ямар нэг байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй гэсэн хуулийн үндэслэлгүй хариу өгч байгаа нь өөрөө хууль зөрчиж байна. Мөн 13 дугаар тогтоолын улмаас хайгуул хийх эрх зөрчигдөж байна гэж, хариуцагч талаас уг газрыг орон нутгийг тусгай хэрэгцээнд авсан тухай тогтоол гарч хуулийн дагуу уул уурхайн кадастрын бүртгэлийн системд бүртгүүлж шийдвэрлэсэн учраас байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан гэж тайлбарлаж байна.
4. Нэхэмжлэгч нь “" нэртэй ашигт малтмалын хайгуулын ******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг Яруу сумын Засаг дарга батлахгүй байгаа талаарх гомдлоо Завхан аймгийн Засаг даргад 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 01/4598 дугаартай албан бичгээр гаргасан боловч хариу өгөөгүй учир 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
5. Нэхэмжлэгч шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Яруу, Алдархаан сумын нутагт дамнан байрших “" нэртэй талбайтай ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 289 дугаартай шийдвэрээр ******* ХХК-ийн эзэмшилд олгосон. Бид хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авсан даруй Ашигт малтмалын тухай хуулийн 48.1.1-т заасан "хайгуулын ажлын төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш 30 хоногийн, дараагийн жилүүдэд тухайн оны төлөвлөгөөг 04 дүгээр сарын 15-ны дотор" гаргах үүргээ биелүүлж уг тусгай зөвшөөрлийн талбайд 2023, 2024 онд хэрэгжүүлэх хайгуулын төлөвлөгөөг Ашигт малтмалын газрын тосны газарт хүргүүлж батлуулсан. Үүний дараа мөн хуулийн 38.1.1-т “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах" гэж заасны дагуу хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2023 онд хэрэгжүүлэх байгаль орчны төлөвлөгөөг батлуулахаар Яруу сумын Засаг даргад 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/4350 тоот албан бичгээр төлөвлөгөөний хамт тус тус хүргүүлсэн. Яруу сумын Засаг дарга нь манай албан бичгийг хүлээж авсны дараа 2023 оны 11 дүгээр 07-ны өдрийн № 1/128 дугаартай албан бичгээр тус сумын ИТХ-ын 2023 оны 06 дугаар сарын 5-ны өдрийн №13 тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай танай тусгай зөвшөөрлийн талбай давхцаж байгаа тул байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй боломжгүй гэсэн ямар ч хуулийн үндэслэлгүй хариуг манайд ирүүлсэн. Өөрөөр хэлбэл байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах ажиллагаанд гуравдагч этгээдээс оролцох талаар ямар ч хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т сумын Засаг даргаас уг төлөвлөгөөг батлахад багийн иргэдийн Нийтийн Хурал мөн өөр аливаа төрийн эрх бүхий байгууллагын саналыг авсны дараа батлах талаар тусгайлан заагаагүй тул Засаг дарга дангаар шийдвэрлэх асуудал юм. ... 2024 оны хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажлын төлөвлөгөөг батлуулахаар дахин ******* ХХК-ийн 2024 оны 03-р сарын 21-ний өдрийн 01/4547 тоот албан бичгийг Яруу сумын Засаг даргад дахин хүргүүлсэн. Яруу сумын Засаг дарга 2024 оны 04-р сарын 12-ны өдрийн 1/62 тоот албан бичгээр мөн л тус сумын ИТХ-ын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №13 тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гээд багийн иргэдийн хурлын шийдвэр гараагүй учир төлөвлөгөөг баталж хамтран ажиллах боломжгүй гэсэн өмнөх 2023 онд манайд ирүүлсэн хариутайгаа ижил хариуг өгсөн нь орон нутагт Монгол улсад хууль хэрэгжүүлэхгүй байна. Иймд Завхан аймгийн Яруу, Алдархаан сумын нутагт дамнан байрших "" нэртэй ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд "*******" ХХК-аас 2023, 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа тус сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг батлахыг даалгаж өгнө үү. ... Засгийн газрын тогтоолоор ашигт малтмалын хайгуулын талбайн солбилцолыг баталсан байтал нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцуулан орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолыг АМГТГ-ын Кадастрын хэлтэс бүртгэсэн нь Засгийн газрын бүрэн эрхэд халдсан үйлдэл гэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэр АМГТГ-ын Кадастрын хэлтэс нэг гараараа тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгчид олгосон атлаа нөгөө гараараа хууль зөрчиж нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуул хийх эрхийг хязгаарлаж байна. Иймд Хэц-Улаан болон Зүйл багийн нутагт орших “" нэртэй орчмын 3.252.7464 га орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэв.
6. Хариуцагч Яруу сумын Засаг дарга Д.******* шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* ХХК нь гаргасан нэхэмжлэлдээ"... 2023 онд хэрэгжүүлэх байгаль орчны төлөвлөгөөг батлуулахаар Яруу сумын Засаг даргад 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/4350 тоот албан бичгээр төлөвлөгөөний хамт тус тус хүргүүлсэн" гэжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1.1-т зааснаар "тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах" гэж заасан атал сумын засаг даргатай зөвшилцөлгүйгээр өөрсдөө төлөвлөгөөгөө боловсруулан зөвхөн батлуулах зорилгоор бичиг ирүүлсэн үйлдэл нь дээрх хуулийн заалттай зөрчилдөж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Ашигт малтмалын асуудлаар сумын Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ" гэж мөн зүйлийн 2.5-т зааснаар "ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах" гэж заасан байтал "*******" ХХК нь 2023, 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө хянуулахгүйгээр шууд батлуулахаар хүргүүлж байгаа нь дээрх хуулийн нөхцөлийг хангахгүй байна. Мөн "*******" ХХК-ийн "" нэртэй талбайтай ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн эрх нь манай сумын Хэц-Улаан, Зүйл багийн нутагт орших бөгөөд тус газрыг 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тул *******" ХХК-аас ирүүлсэн “” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай ******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2023, 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй болно. Мөн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Хэц-Улаан, Зүйл багийн нутагт орших "*******" орчмын 3252, 7464 га орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 10/339/ дугаартай шийдвэрээр Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн. ******* ХХК нь "*******" нэртэй талбайтай ашигт малтмалыг хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг 2023 оны 08 дугаар сарын 08-ний өдрийн 289 дугаар шийдвэрээр эзэмших болсон нь иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны тогтоолыг зөрчиж байна гэв. ...Тухайн газрыг тусгай хэрэгцээнд авснаас хойш хайгуулын тусгай зөвшөөрөл авсан байдаг. Хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаж байх тул байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй гэж үзсэн гэв.
7. Хариуцагч Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Хэц-Улаан, Зүйл багийн нутагт орших "*******" орчмын 3252, 7464 га орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 10/339/ дугаартай шийдвэрээр Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн. ******* ХХК нь "*******" нэртэй талбайтай ашигт малтмалыг хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг 2023 оны 08 дугаар сарын 08-ний өдрийн 289 дугаар шийдвэрээр эзэмших болсон нь иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны тогтоолыг зөрчиж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Яруу сумын Засаг даргад холбогдуулан “Яруу сумын нутагт байрших нэртэй ашигт малтмалын хайгуулын ******* дүгээр тусгай зөвшөөрлийн талбайд “*******” ХХК-иас 2023, 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг батлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Хэц улаан болон Зүйл багийн нутагт орших орчмын 3.252.746 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
3. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Нэхэмжлэгчийн “эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.3-т “захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр, эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” гэж зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдах хууль зүйн үндэслэлтэй байна.
4.1 Нэхэмжлэгч нь Яруу сумын Засаг даргын дээд шатны Засаг дарга буюу Завхан аймгийн Засаг даргад 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр албан бичгээр гомдол гаргасныг мөн өдөр хүлээн авсан боловч хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар уг хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах журмын дагуу 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй байна.
5. Нэхэмжлэгч компанийн 2023 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй хариуцагчийн эс үйлдэхүйн тухайд: Нэхэмжлэгч “*******” ХХК-д Завхан аймгийн Алдархаан, Яруу сумдын нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ............... дүгээр тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 289 дүгээр шийдвэрээр 2023 оны 9 дугаар сарын 11-ний өдөр олгосон байна.
5.1 Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ” гээд 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.3-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”, 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заажээ.
5.2 Нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан 30 хоногийн хугацаанд ашигт малтмалын хайгуулын ......... дүгээр тусгай зөвшөөрлийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулж санал авах /зөвшилцөх/, мөн хуулийн 38.1.3-т зааснаар батлуулахаар хуульд заасан хугацааны дотор Яруу суманд биечлэн очиж ........ дүгээр албан бичиг, “” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2023 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний хамт Засаг даргад гардуулж өгсөн болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
5.3 Хариуцагч Засаг дарга нь нэхэмжлэгч компанийн 2023 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүйн үндэслэлээ Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар “*******” ХХК нь ......... дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлөө авснаас хойш 30 хоногийн дотор сумын Засаг даргатай зөвшилцөж байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулаагүй. Мөн гэх газрыг Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 13 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тул батлах боломжгүй гэж тайлбарлаж байна.
5.4 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулаад сумын Засаг даргатай зөвшилцөх /төлөвлөгөөнд санал авах/ зорилгоор биечлэн очиход “судлаж үзнэ” гээд тухайн төлөвлөгөөг авч үлдсэн тул зөвшилцөх боломж олдоогүй гэж тайлбарлаж буй нь үндэслэлтэй ба сумын Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хянаж, санал өгөх эрх, үүрэгтэй тул нэхэмжлэгчээс боловсруулсан төлөвлөгөөг хянаж, санал өгөх байдлаар зөвшилцөх үйл ажиллагааг хэрэгжүүлэлгүйгээр “…зөвшилцөхөөр ирээгүй, батлуулах зорилгоор ирсэн” гэх үндэслэлээр төлөвлөгөөг батлахаас татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус байна.
5.5 Түүнчлэн хариуцагчаас гэх газрыг Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 13 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тул нэхэмжлэгчийн 2023 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах боломжгүй болсон гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна. Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 13 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 3.252.746 га газар нь “.....” ашигт малтмалын хайгуулын ......... дүгээр тусгай зөвшөөрлийн талбайтай 2564.17 га талбайгаар хэсэгчлэн давхцалтай болох нь тогтоогдож байна.
5.6 Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах,… ”, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т "тусгай хэрэгцээний газар" гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг” тодорхойлсон зохицуулалт ба хайгуулын талбай тусгай хэрэгцээний газартай давхцалтай гэх нөхцөл нь нэхэмжлэгчийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах, батлуулахыг хязгаарлах үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч компанийн 2023 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, батлахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6. Нэхэмжлэгч компанийн 2024 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй хариуцагчийн эс үйлдэхүйн тухайд: Нэхэмжлэгч компани нь 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ....... дүгээр албан бичиг, “.........” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тус сумын Засаг даргад хүргүүлсэн үйл баримттай хэргийн оролцогчид маргахгүй байна.
6.1 Хариуцагч Яруу сумын Засаг дарга шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч компанийн 2024 оны төлөвлөгөөг батлахаас татгалзсан эс үйлдэхүйн үндэслэлээ Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай 13 дугаар тогтоол гэж тайлбарлаж байна.
6.2 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах болон нөхөн сэргээлт хийх журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага … батална”, 9.8-д “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална” гэжээ.
6.3 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 1.2-т “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.8-д заасан төлөвлөгөөг ойлгоно”, 3.5-д “… ашигт малтмалын хайгуулын төслийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тухайн төслийг хэрэгжүүлж буй сум, дүүргийн байгаль орчны улсын байцаагчаар хянуулан, Засаг даргаар батлуулж, аймаг, нийслэлийн байгаль орчны газарт нэг хувийг хүргүүлнэ” гэж зааснаас үзвэл төсөл хэрэгжүүлэгч хуулийн этгээд жил бүр хайгуулын ажлын төлөвлөгөөтөй уялдуулан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлуулах үүрэгтэй байна.
6.4 Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын 3.3-т “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэхүү журамд заасан шаардлагыг хангаж боловсруулаагүй бол түүнийг хүлээн авч хянах, батлахаас татгалзах үндэслэл болох” ба орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар нь хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай гэх нөхцөл нь хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох үндэслэл болохоос нэхэмжлэгчийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, журмаар хүлээсэн үүрэг болох тухайн 2024 онд хэрэгжүүлэхээр боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзах үндэслэл болохгүй байна.
6.5 Иймд Ашиг малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Ашигт малтмалын асуудлаар сумын Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 12.2.5-д “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах” эрх, батлах үүрэг хүлээлгэсэн тул дээрх үүргийг хуульд заасан журмаар хэрэгжүүлэх, хуульд заасан үндэслэлгүйгээр хянан батлахаас татгалзах эрхгүй болохыг дурдаж нэхэмжлэгчийн 2024 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, батлахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
7. Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
7.1 Нэхэмжлэгч нь Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай тогтоол нь нэхэмжлэгчийн хайгуул хийх эрхийг зөрчсөн, захиргааны хэм хэмжээний нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй тул хүчингүй болгох үндэслэлтэй гэж, хариуцагч Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тухайн тогтоолыг Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж тус тус маргаж байна.
7.2 Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус сумын Хэц улаан болон Зүйл багийн нутагт орших орчмын 3.252.746 га газрыг Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах 13 дугаар тогтоолыг 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдөр баталж 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/60 дугаар албан бичгээр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст бүртгүүлэхээр хүргүүлж, тус газраас 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 10/3391 дүгээр албан бичгээр 13 дугаар тогтоолыг Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн. Мөн тус газрын Уул уурхайн хэлтсийн даргын 2024 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн ......... дугаар албан бичгээр ......... хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь 13 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан ын отрын бүс газартай 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар 2564.17 га талбайгаар хэсэгчлэн давхцалтай болохыг тодорхойлсон байна.
7.3 Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгох”-оор заасан тул маргаж буй Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай 13 дугаар тогтоол нь захиргааны хэм хэмжээний акт байх ба Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлнэ. 67.2-т Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно… гэжээ.
7.4 Хэдийгээр Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 13 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлд зааснаар захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байх боловч энэхүү нөхцлөөр уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Учир нь хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын зарыг 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдөр нийтэд мэдээлж[1] Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 289 дүгээр шийдвэрээр 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тусгай зөвшөөрлийг олгосон ба тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын зар нийтэд мэдээлэгдэхээс өмнө батлагдаж, уул уурхайн бүртгэлийн системд бүртгэгдсэн 13 дугаар тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна.
7.5 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.6, 106 дугаар зүйлийн 106.3.8 дахь заалтуудаас үзэхэд маргаан бүхий захиргааны акт хуульд нийцээгүй байх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй байх нь шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болох бөгөөд эдгээр шаардлагууд зэрэг хангагдсанаар нэхэмжлэл үндэслэлтэй байх боломж бүрдэх ба нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл эзэмшигч болсноор Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх, үүргийг эдлэх тул үүнээс өмнө гарсан захиргааны актад маргах эрхгүй, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхгүй, нэхэмжлэлийн шаардлагын дагуу тухайн актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.8, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан “Яруу сумын нутагт байрших ........ нэртэй ашигт малтмалын хайгуулын ........ дүгээр тусгай зөвшөөрлийн 2023, 2024 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эдгээр төлөвлөгөөг батлахыг хариуцагч Яруу сумын Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Яруу сумын Засаг даргаас 35.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР
[1] https://mrpam.gov.mn/public/news/2587/%D0%A1%D0%A864-13.pdf