Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 303/ШШ2025/00104

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: оршин байрлах,  регистрийн дугаартай, ******* ******* *******

Хариуцагч: Баянхонгор аймаг, ******* сум, *******, ******* тоотод оршин суух,  регистрийн дугаартай ******* овогт ******* *******,

Хариуцагч: Баянхонгор аймаг, сум, *******, ******* тоотод оршин суух,  регистрийн дугаартай ******* овогт нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 21,372,60 төгрөг гаргуулах, барьцаа эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 233120120038 тоот Зээлийн гэрээгээр Г.******* нь 15,000,000 төгрөгийг сарын 2,99% хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээл төлөх үүргийг хамтран гүйцэтгэхээр С. нартай гэрээ байгуулсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээний хугацаа 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуусах байсан боловч Гэвч хариуцагч нар нь тухайн хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 28-кий өдөр буюу зээл авснаас хойш огт төлөлт хийгээгүй байна.

Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь Баталгаат ипотекийн гэрээний дагуу Баянхонгор аймгийн ******* сум 5-р баг ******* тоот хаягт байршилтай, үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 848,4 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх газар, мөн хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу адуу 25, Хонь 35, ямаа 118, мөн гэрийн эд хогшил тус тус барьцаалсан.

Иймд хариуцагч нар нь 2024 оны 12 дугаар сарын 16 -ний өдрийн байдлаар зээл 15,000,000 төгрөг, үндсэн хүү 5,292,300 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,058,460 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 22,000 төгрөг, нийт 21,372,760 төгрөг төлөх үүрэгтэй байгаа тул уг төлбөрийг гаргуулах бөгөөд хэрэв уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд дээр дурдсан Баталгаат ипотекийн гэрээ болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйлээр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжилж буй 21,372,760 төгрөгийг төлж барагдуулна. Үнийн дүнтэй маргах зүйлгүй. Хэрэв төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны гэрээний зүйлээр төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь Г.*******, С. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 21,372,760 төгрөг гаргуулахаар шаарджээ.

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.*******, С. нар нь зээлийн гэрээний үүргийн 21,372,760 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* *******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Г.*******, С. нар нь  дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 132,351.5 төгрөг,  хариуцагч Г.*******, С. нар нь 132,351.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******, С. нар нь зээлийн гэрээний үүргийн 21,372,760 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* *******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 132,351.5 төгрөг,  хариуцагч Г.*******, С. нар нь 132,351.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ           Г.БАТЗАЯА