Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 552

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

            Улсын яллагч Б.Уранчимэг

            Шүүгдэгч СО, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

Шүүгдэгч ЭБ, түүний өмгөөлөгч Г.Баярмаа,

Шүүгдэгч ББ, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон, Бэсүд овогт СО, Хаад боржигон овогт ЭБ, Бэсүд овогт ББ нарт холбогдох 201725031065 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцлээ.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 07-нд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 54 дүгээр гудамжны 638 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овогт СО (РД:000000000

2.Монгол улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 49 дүгээр гудамжны 570 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Хаад боржигон овогт ЭБ (РД:0000000000),

3.Монгол улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн, эргэтэй, 19 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 34 дүгээр гудамж 421 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овогт ББ (РД:000000000000),

нар нь бүлэглэж 2017 оны 5 дугаар сарын 26-наас 2017 оны 5 дугаар сарын 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59 дүгээр гудамжинд Э.Чаминчимэгт хүч хэрэглэн хүчиндсэн,

-2017 оны 5 дугаар сарын 26-наас 2017 оны 5 дугаар сарын 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59 дүгээр гудамжинд Э.Чаминчимэгийн эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгч нараас мэдүүлэхдээ:

            1.СОээс: “…Батбаатарын ярьж байгаа зүйл үнэн. Тэгэхдээ хохирогч эмэгтэйг шээж байхад Баянмөнх бид хоёр хажууд нь байгаагүй.  Баянмөнх бид хоёр шатан дээр очоод тал архиа уух гээд байж байхад Батбаатар хохирогчтой араас ирсэн. Батбаатар хохирогчтой араас ирээд Баянмөнх, бид хоёрт Чаминчимэгийн картанд нь мөнгө байгаа гэж байна гэж бид хоёрт хэлсэн. Тэгээд би хохирогчоос картанд чинь хэдэн төгрөг байгаа юм бэ дэлгүүрээс очиж архи авч ууя гэхэд чамд ямар хамаатай юм бэ гээд намайг алгадаж, цохисон. Би зөрүүлээд 2 цохисон нь үнэн” гэжээ.

            2.ЭБөөс:-“…Энэ хэрэг 5 дугаар сарын 24-нөөс 05 дугаар сарын 25-ны шилжих шөнө болсон. Энэ хэргийн дээрмийн үйл явцад нь би байсан. Хүчин болоход нь би байгаагүй, ийм зүйл болсныг ерөөсөө мэдээгүй. Би картыг нь дээрэмдэж аваад доошоо Хайластын Хаан банкны АТМ-рүү явчихсан байсан.  Замдаа явж байхдаа картных нь кодийг мартчихаад буцаж дээшээ алхаад явж байхад Батбаатар урдаас гарч ирсэн. Батбаатартай цуг Дамын эцэст байдаг найз охинтойгоо уулзаад, Батбаатар тэндээс 32-ын тойрог руу явсан. Бид нараас мэдүүлэг авахдаа Серик байцаагч зодож худал мэдүүлэг өгүүлсэн” гэжээ.

            3.ББаас:“…2017 оны 5 дугаар сарын 24-нөөс 5 дугаар сарын 25-ны шилжих шөнө Баянмөнх, Отгонсүндэр хоёртой би Хайластын Хаан банкны хажууд байдаг автобусны эцсийн буудал дээр уулзаад 2 пиво хувааж уусан. Тэр пиво хувааж уугаад Баянмөнхийн хүзүүнийх нь гинжийг тавьж дахин пиво уухаар болоод Баянмөнхийн гинжийг нь аваад Отгонсүндэр бид хоёр доошоо явж такси барихаар явсан. Такси бариад явж байхад дунд буудлын доод талд байдаг трансформаторын хажууд хохирогч гэх эмэгтэй гар өргөөд зогсож байсан. Хаашаа явах юм бэ гэж асуухад ойрхон явна гэж өөдөөс хариулсан. Тэгвэл суучихаа бид нар иймээ тиймээ зантай улсууд биш ээ хүргээд өгье гэж хэлэхэд хохирогч эмэгтэй суусан. Хохирогч эмэгтэй надаас асуухдаа та хоёр хаашаа явж байгаа юм бэ гэж асуухад нь би доошоо дэлгүүр явж байна. Гинжээ тавиад архи авч уух гэж байна гэж би хэлсэн. Тэгсэн тэр эмэгтэй тэгвэл хамт явъя гээд дагаад явсан. Отгонсүндэр бид хоёр Хайластын 84-т байрлах Мөнгөнбүрд дэлгүүрийн гадаа очиж машинтайгаа зогсоод дэлгүүр орж гинж тавиад архи авсан. Архи авчихаад гараад ирэхэд хохирогч гэх эмэгтэй такситай алга болчихсон байсан. Бид хоёр өөр такси барихгээд зам хөндлөн гараад такси барих гэтэл хохирогч гэх эмэгтэй бид нарын анх барьсан такситай буцаж ирсэн. Тэгээд тэр таксинд суугаад Баянмөнх рүү явж байх замд чи буух юм уу гэж асуухад хамт явъя, та нар хэдүүлээ байгаа юм бэ гэж надаас асуусан. Бид нар гурвуулаа байгаа, манай найз, найз охинтойгоо нэг газар үлдсэн гэж би хэлсэн. Баянмөнх дээр очоод архиа задлаад уух гээд даруулж уух зүйл байхгүй шүү гэж хэлэхэд би хааяа нэг уучихдаг зүгээрээ гээд хохирогч авч уусан. Тэр архинаас хохирогч цуг уусан. Тэгээд байж байгаад хохирогч явъя гэхэд нь би манай найз машинтайгаа ирж байгаа, чамайг ирээд хүргээд өгнө гэж хэлсэн. Манай найз Сундуй ирээд та нар одоо хаачих юм бэ гэж надаас асуусан. Тухайн үед найзууд согтуу байсан болохоор би чамаар хүн хүргүүлэх гэж байсан юм аа одоо хэрэггүй болчихлоо гэж хэлээд явуулсан. Би хохирогчид манай машинтай найз явчихлаа, чи бид нарыг доошоо явахаар салаад явчихаа гэтэл за за гэсэн. Доошоо явахад Отгонсүндэр, Баянмөнх хоёр түрүүлж алхаад хохирогч, бид хоёр хойноос нь алхсан. Тэгээд би чи одоо гэрэлтэй зам дагаад алхчихаа гэтэл чи хаашаа явах гэж байгаа юм бэ гэж надаас асуусан. Бид 3 үлдсэн архи уугаад гэр гэр рүүгээ явна гэж би хэлэхэд, надтай хамт яваа, надад буудлын мөнгө байна. Буудалд орж хоноё эсхүл манайд очъё манай гэрт дүү нар байгаа гэж хэлсэн. Би яах юм бэ чи одоо ингээд яваа би 2 найзыгаа орхиж явахгүй гэхэд дагаж шат руу явсан. Очоод хамт архинаас уусан. Очоод архи уугаад сууж байхад Баянмөнх чамд мөнгө байгаа юм уу гэж хохирогчоос асуухад байхгүй гэж хэлсэн. Отгонсүндэр дахиад асуухад надад мөнгө байна уу, үгүй юу чамд ер нь ямар хамаатай юм бэ гээд Отгонсүндэр рүү салаавч өгөөд орилсон. Отгонсүндэр уурлаад нүүр рүү нь 2 удаа алгадсан. Хохирогч эмэгтэй орилж чарлаад байхаар нь эвий нь олоод аргалаад чимээгүй болгосон. Тэгээд байж байснаа би бие засмаар байна гээд орилоод байхаар нь тийшээ яваад бие засаач дээ гэхэд заасан газар бие засчихаад хойшоогоо шээсэн дээрээ унасан. Унахаар нь би босч очоод татаж босгоод өмдийг нь татаж өгсөн. Тэгээд буцаж очиж шатанд дээр суухад нь чамд мөнгө байгаа юу гэж асуухад, байхгүй ээ итгэхгүй бол виза карт шалгаад үзээ гээд виза картаа, нокиа маркийн гар утастайгаа гаргаж Баянмөнхөд өгсөн. Гар утсаар нь Баянмөнх найз охин руугаа яриад очиж уулзъя гэж яриад виза карт, гар утас хоёрыг авч явсан. Виза картыг нь авч явчихаад ирэхгүй болохоор нь би хойноос нь явсан. Тэгээд замдаа уулзаад буцаж очиж виза картыг нь өгөх үү гэж ярьж байгаад за за дараа болъя гээд Баянмөнхийн найз охин руу Дарь-Эх рүү явсан. Дарь-Эхэд очоод би Баянмөнхөөс салаад, маргааш орой нь цагдаа дээр очсон” гэжээ.

            Хохирогч Э.Чаминчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-“...2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 22 цагийн үед найз Ганзоригтой 3, 4 дүгээр хороололд байрлах бааранд уулзаад 0.5 л нэг шил Сэнгүр пиво уусан тэгээд 00 цаг өнгөрч байхад Ганзоригоор Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Дунд буудалд хүргүүлсэн. Дунд буудлаас гэр рүүгээ явах гэж зам дагуу явж байсан чинь хар хөх өнгөтэй жижиг суудлын машинтай 3 залуу ирж зогсоод “хаа хүрэх гэж байгаа юм бэ хүргээд өгье бид нар муу хүмүүс бишээ” гэж хэлэхээр нь итгээд машинд нь суусан. Машинд суугаад тэр залуучуудтай танилцсан чинь жолоочийн хажууд сууж байсан залуу нь өөрийгөө Эрка гэж танилцуулаад хойно сууж байсан туранхай залуу нь өөрийгөө Хангай гэж танилцуулсан. Жолоочтой нь танилцаагүй таксины жолооч байсан. Тэгээд машинд суусан чинь машин нь эргээд доошоо 84-ийн автобусны буудал руу эргэж явчихаар нь “та нар хаашаа явах гэж байгаа юм бэ гэж хэлсэн чинь” дэлгүүр орчихоод буцна удахгүй гэхээр нь за гэж хэлээд юм хэлээгүй. 84-ийн автобусны буудалд ирээд Эрка /ББ/ болон Хангай /СО/ хоёр дэлгүүр орж 0,75 л нэг шил архи авч гарч ирээд Эрка /ББ/ “жоохон хамт яваач” гэхээр нь би “архи уухгүй гэхдээ хамт явъя” гэж хэлээд дагаж явсан. Тэгээд тэд нар машинд суугаад, дээр манай найз, найз охинтойгоо хүлээж байгаа гэж хэлээд дээшээ Хаан банктай эцсээс жоохон дээшээ өндөр хучдэлтэй гудамж руу ороод нэг айлын гадаа ирсэн чинь тэнд эрэгтэй, эмэгтэй хоёр найз нь зогсож байсан. Тэгээд бид гурав тэнд буугаад таксины жолооч яваад өгсөн. Тэнд байсан эрэгтэй нь өөрийгөө Мөнхөө гэж танилцуулсан найз охинтой нь нэрээ хэлж танилцаагүй. Тэгээд би одоо явлаа гэж хэлсэн чинь Эрка /ББ/ "чамайг яаж ганцаараа явуулах уу?, удахгүй манай найз машинтайгаа ирнэ тэгээд чамайг хүргээд өгье түр сууж бай" гэж хэлэхээр нь би итгээд яваагүй юм. Тэгээд бид 4 тэндээс алхаад хойшоогоо яваад уул руу тавигдсан цементэн шатан дээр ирж суугаад нөгөө гурав үлдсэн архиа ууж сууж байхад Мөнхөө /Баянмөнх/ нь миний гараас цүнхийг булааж аваад “мөнгө байна уу” гэж хэлээд миний цүнхийг Эрка /Батбаатар/-ын хамт уудлаад дотор нь байсан бүх зүйлийг нь гаргасан. Тэгээд миний Голомт банкны виза картыг Мөнхөө /Баянмөнх/ гаргаж ирээд “мөнгө байгаа юм уу” “кодыг нь хэл гэж хэлсэн тэр үед Хангай /СО/ надад хандаж элдэв янзын зан гаргавал ална шүү” гэхээр нь би айгаад юм хэлээгүй бид нарын сууж байсан газар хадтай чулуу ихтэй байхаар нь айгаад юм дуугарч чадаагүй, миний цүнхийг надаас булааж авах үед миний цүнхний оосор нь тасарчихсан. Миний картын пин кодыг асуугаад байхаар нь пин кодын эхний хоёр тоог нь 72 гэж зөв хэлээд сүүлийн хоёр тоог нь 09 гэж худпаа хэлсэн сүүлийн хоёр тоо нь 33 байсан юм. Тэгээд миний цүнхнээс Мөнхөө /Баянмөнх/, Эрка ББ/ хоёр 4 гега флаш диск. миний бор өнгөтэй арьсан түрийвч гадна талдаа IV гэсэн бичигтэй, Голомт банкны карт, БСБ дэлгуурийн карт. цахим иргэний үнэмлэх, автобусны карт, “Нокиа 2610” гар утас зэрэг эд зүйлийг аваад миний цүнхийг тэнд үлдээгээд Мөнхөө. Эрка хоёр доошоо буугаад яваад өгсөн. Миний эд зүйлийг авч байхад Мөнхөө /Баянмөнх/ миний зүүн талын хавирга руу 3 удаа өшиглөсөн, Эрка /ББ/ нь миний толгойд 3 удаа цохисон. Тэр үед Хангай /СО/ намайг хэл амаар айлгаад янз бүрийн юм хийж хашгирвал ална шүү гэж намайг дарамтлаад суугаад байсан. Эрка /ББ/, Хангай /СО/ хоёр миний өмдийг тайлах гэж дайраад Эрка /ББ/ миний өмдийг гуя хүртэл шувталчихаар нь би шууд татаад авчихсан юм. Тэр үөд Мөнхөө хажууд хараад зогсож байсан Тэгээд Эрка /ББ/, Мөнхөө /Баянмөнх/ хоёр миний эд зүйлийг аваад доошоо буугаад явчихаар нь Хангай /СО/ дахиж миний өмдийг тайлах гэж дайраад тэгэхээр нь би “эсэргүүцээд боль, би тийм хүн биш гэж хэлсэн чинь шууд миний зүүн нүд рүү хоёр удаа атгасан гараараа цохиод байсан” гэжээ.          

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017.5.28-ны өдрийн №7049 тоот дүгнэлтэд:

            1.Э.Чаминчимэгийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн бугалга, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ.

            Шүүх эмнэлгийн материалаар үзлэг хийсэн 2017.6.16-ны өдрийн №805 тоот дүгнэлтэд:

            1.Э.Чаминчимэгийн биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн бугалга, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

            5.Э.Чаминчимэг нь бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ өгөхгүй, эмэгтэйчүүдийн үзлэг хийлгэхээс татгалзсан тул бэлгийн харьцаанд орсон эсэх, бэлгийн замын халдварт өвчтэй эсэхийг тогтоох боломжгүй байна гэжээ.

1.Прокуророос шүүгдэгч СО, ЭБ, ББ нарыг бүлэглэж 2017 оны 5 дугаар сарын 26-наас 2017 оны 5 дугаар сарын 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59 дүгээр гудамжинд Э.Чаминчимэгт хүч хэрэглэн хүчиндсэн хэмээн Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч “Э.Чаминчимэг нь бэлгийн харьцаанд орсон эсэх, бэлгийн замын халдварт өвчтэй эсэхийг тогтоох боломжгүй” гэх 2017.6.16-ны өдрийн №805 тоот шинжээчийн дүгнэлт гарсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх  сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасны дагуу хохирогчийг нэр бүхий шүүгдэгч нар бүлэглэж хүчиндсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байна. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаанд СО, ЭБ, ББ нарын сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг нь дангаараа тэдгээрийг яллах үндэслэл болохгүй юм. Мөн хохирогч нь анх Цагдаагийн байгууллагад бусдад дээрэмдүүлсэн талаар гомдол гаргасан, 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бусдад хүчиндүүлсэн талаар мэдүүлж байгаагүй байна. 

Иймд шүүгдэгч СО, ЭБ, ББ нарыг бүлэглэж, хохирогч Э.Чаминчимэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн эрх чөлөөнд нь халдаж, хүчээр бэлгийн харьцаанд орсон болох нь нотлогдон тогтоогдохгүй байх тул тэдгээрт холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн  хэргийн хүрээнд явуулсан болно.

2.2017 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59 дүгээр гудамжинд шүүгдэгч ЭБ нь хохирогч Э.Чаминчимэгийн зүүн талын хавирга руу 3 удаа өшиглөх, шүүгдэгч ББ нь хохирогчийн толгойд 3 удаа цохих, шүүгдэгч СО нь янз бүрийн юм хийж хашгирвал ална шүү хэмээн хүч хэрэглэн айлган сүрдүүлж, хохирогч Э.Чаминчимэгийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулж, түүний 4 гега флаш диск. бор өнгөтэй арьсан түрийвч, Голомт банкны карт, БСБ дэлгуурийн карт, цахим иргэний үнэмлэх, автобусны карт, “Нокиа 2610” гар утас зэрэг эд зүйлийг авсан болох нь

            шүүгдэгч СОийн “…Батбаатар хохирогчтой араас ирээд Баянмөнх, бид хоёрт Чаминчимэгийн картанд нь мөнгө байгаа гэж байна гэж бид хоёрт хэлсэн. Тэгээд би хохирогчоос картанд чинь хэдэн төгрөг байгаа юм бэ дэлгүүрээс очиж архи авч ууя гэхэд чамд ямар хамаатай юм бэ гээд намайг алгадаж, цохисон. Би зөрүүлээд 2 цохисон нь үнэн” гэх мэдүүлэг,

            шүүгдэгч ЭБийн “Би картыг нь дээрэмдэж аваад доошоо Хайластын Хаан банкны АТМ-рүү явчихсан байсан. “ гэх мэдүүлэг,

            шүүгдэгч ББын “Очоод архи уугаад сууж байхад Баянмөнх чамд мөнгө байгаа юм уу гэж хохирогчоос асуухад байхгүй гэж хэлсэн. Отгонсүндэр дахиад асуухад надад мөнгө байна уу, үгүй юу чамд ер нь ямар хамаатай юм бэ гээд Отгонсүндэр рүү салаавч өгөөд орилсон. Отгонсүндэр уурлаад нүүр рүү нь 2 удаа алгадсан. Хохирогч эмэгтэй орилж чарлаад байхаар нь эвий нь олоод аргалаад чимээгүй болгосон. Тэгээд буцаж очиж шатанд дээр суухад нь чамд мөнгө байгаа юу гэж асуухад, байхгүй ээ итгэхгүй бол виза карт шалгаад үзээ гээд виза картаа, нокиа маркийн гар утастайгаа гаргаж Баянмөнхөд өгсөн. Гар утсаар нь Баянмөнх найз охин руугаа яриад очиж уулзъя гэж яриад виза карт, гар утас хоёрыг авч явсан” гэх мэдүүлэг,

            хохирогч Э.Чаминчимэгийн “Тэгээд бид 4 тэндээс алхаад хойшоогоо яваад уул руу тавигдсан цементэн шатан дээр ирж суугаад нөгөө гурав үлдсэн архиа ууж сууж байхад Мөнхөө /Баянмөнх/ нь миний гараас цүнхийг булааж аваад “мөнгө байна уу” гэж хэлээд миний цүнхийг Эрка /Батбаатар/-ын хамт уудлаад дотор нь байсан бүх зүйлийг нь гаргасан. Тэгээд миний Голомт банкны виза картыг Мөнхөө /Баянмөнх/ гаргаж ирээд “мөнгө байгаа юм уу” “кодыг нь хэл гэж хэлсэн тэр үед Хангай /СО/ надад хандаж элдэв янзын зан гаргавал ална шүү” гэхээр нь би айгаад юм хэлээгүй бид нарын сууж байсан газар хадтай чулуу ихтэй байхаар нь айгаад юм дуугарч чадаагүй, миний цүнхийг надаас булааж авах үед миний цүнхний оосор нь тасарчихсан. Миний картын пин кодыг асуугаад байхаар нь пин кодын эхний хоёр тоог нь 72 гэж зөв хэлээд сүүлийн хоёр тоог нь 09 гэж худпаа хэлсэн. Тэгээд миний цүнхнээс Мөнхөө /Баянмөнх/, Эрка ББ/ хоёр 4 гега флаш диск. миний бор өнгөтэй арьсан түрийвч гадна талдаа IV гэсэн бичигтэй, Голомт банкны карт, БСБ дэлгуурийн карт, цахим иргэний үнэмлэх, автобусны карт, “Нокиа 2610” гар утас зэрэг эд зүйлийг аваад миний цүнхийг тэнд үлдээгээд Мөнхөө. Эрка хоёр доошоо буугаад яваад өгсөн. Миний эд зүйлийг авч байхад Мөнхөө /Баянмөнх/ миний зүүн талын хавирга руу 3 удаа өшиглөсөн, Эрка /ББ/ нь миний толгойд 3 удаа цохисон. Тэр үед Хангай /СО/ намайг хэл амаар айлгаад янз бүрийн юм хийж хашгирвал ална шүү гэж намайг дарамтлаад суугаад байсан.” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үздлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017.5.28-ны өдрийн №7049 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрыг хамгаалсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн  шүүх эмнэлгийн материалаар үзлэг хийсэн 2017.6.16-ны өдрийн №805 тоот шинжээчийн дүгнэлт, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Бэсүд овогт СО, Хаад боржигон овогт ЭБ, Бэсүд овогт ББ нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

            Шүүгдэгч С.О, ЭБ, ББ нар нь гэмт хэргийг санаатай нэгдэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлд зааснаар тэдгээрийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан болно.

            Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тул Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас  чөлөөлөх үндэслэлгүй байна.

            Хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 125.000 төгрөгийг шүүгдэгч нараас төлж барагдуулсан тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч СО, ЭБ, ББ нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр ял оногдуулах боломжтой гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч ЭБ, ББ нар нь өсвөр насны шүүгдэгч бөгөөд тэдгээрийн биеийн ерөнхий хөгжил, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тэдгээрт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлд зааснаар сургалт-хүмүүжлийн тусгай ангид хорих ялыг хоёр дахин багасгаж эдлүүлэх боломжгүй гэж шүүх үзсэн болно.   

Шүүгдэгч ЭБ, С.О нарын 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 156 хоног, шүүгдэгч ББын 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 128 хоногийн хугацааг тус бүрийн эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс СО, ЭБ, ББ нарт холбогдох Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Бэсүд овогт СО, Хаад боржигон овогт ЭБ, Бэсүд овогт ББ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оийг 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч ЭБийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч ББыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.От оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч ЭБ, ББ тус бүрт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О, ЭБ нарын цагдан хоригдсон 156 хоногийг, шүүгдэгч ББын цагдан хоригдсон 128 хоногийг тус бүрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

6.Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О, ЭБ, ББ нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ