Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2014 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 111/ШШ2014/0011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Сайнбилэг даргалж, нээлттэй , хэлэлцсэн шүүх хуралдаанаар гийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох аймгийн Засаг даргын дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд буцаан томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Э.Отгонбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1997 онд Улаанбаатар хотын багшийн коллеж, 2010 онд Монгол улсын боловсролын их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг төгсөж бага ангийн багш, Монгол хэл-Уран зохиолын багш, Сургуулийн өмнөх боловсролын багш арга зүйч мэргэжилтэй, 2002 оноос бага ангийн багш, Монгол хэл Уран зохиолын багшийн ажил эрхэлж байгаад 2008 оноос тус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тоот захирамжаар гэнэт ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдлөө. Ажлаас халагдсан үндэслэлийн заалтуудыг тайлбарлавал:

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д аймаг нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээнийхэрэгжилт болон аймаг нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэсэн заалт 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр орж ирсэн. миний бие аймгийн Засаг даргатай ямар ч гэрээ байгуулаагүй тул түүний өмнө гэрээгээр хүлээсэн үүрэггүй гэж үзэж байна. Миний бие 2008 оны 05 дугаар сарын 19-ний 18 тоот Заг сумын Засаг даргын захирамжаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн. Үр дүнгийн гэрээгээ 84,4 хувьтай, Боловсролын газрын үнэлгээгээр 84 хувьтай В дүгнүүлсэн. Боловсролын тухай хуулинд үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг нийслэлийн Боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж заасан байна. Намайг ажлаас халах, чөлөөлөх ямар ч саналыг Боловсролын газар гаргаагүй бөгөөд ажлын үр дүн ч чөлөөлөх түвшинд байгаагүй учир аймгийн Засаг дарга нь намайг ажлаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж заасан байна. Миний бие төсвийг үр ашигтай зарцуулж, өр авлагагүй ажиллаж ирсэн учир энэ нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т ... төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулах хариуцлага хүлээх зөрчил гаргаагүй учир энэ заалт үндэслэлгүй гэж үзэж байна.

Аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2013 оны 12 сарын 16-ны өдрийн ******* тоот дүгнэлтийг 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагт хүлээн авсан.

Миний бие 2014 оны 01 дүгээр сарын 07-нд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргатай уулзаж дүгнэлтээ авъя гэхэд дүгнэлт гаргасан байцаагч нарт ч байхгүй, бичиг хэрэгт нь ч алга байв. Уг дүгнэлтийг мэргэжлийн хяналтын газрын дарга мэдээгүй байсан бөгөөд байцаагч т олж өгөх үүрэг өгсөн. Байцаагч тэмдэглэлийн дэвтрээсээ дүгнэлтийн агуулгыг ажилчдын цалингаас суутгал хийсэн, төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-ийг зөрчсөн учир 1 жил төрийн албанд ажиллах эрхгүй чөлөөлөх арга хэмжээ авсан гэж хэлсэн.

Байцаагч нь хууль зүйн хэлтсийн дарга тай утсаар ярьж дүгнэлтийг Заг сумын Засаг дарга т явуулсан гэдгийг хэлсэн. Ингээд 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр сумын Засаг дарга руу нөхөр Алтанхуягийг явуулж авсан.

Намайг анх цэцэрлэгийн эрхлэгчээр ороход тус цэцэрлэг нь мэргэжлийн нэг ч багшгүй байсан. Би 2008 онд ажилд ороод нэг багшийг бэлтгэж, одоогийн байдлаар мэргэжлийн нэг багштай 2 багшийг Монгол улсын боловсролын их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуульд суралцуулж, 2014 оны эцэс гэхэд 100 хувь мэргэжлийн багштай болохоор ажиллаж байна. Мэргэжлийн бус багш ажиллуулж байгаа нь ажлаас халагдах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Практикал даатгалтай гэрээ хийж байгууллагын ажилчдын цалингаас даатгалд хамруулсан. Тухайн үед ихэнх багш ажилчид амарч байсан тул тухайн үед ажиллаж байсан , нарт хэлсэн. Ажилчдын цалингаас суутгал хийсэн нь Хөдөлмөрийн тухай хууль-ийн 63 дугаар зүйлийг зөрчиж төсвийн мөнгийг буруу зарцуулсан гэж үзэхгүй байна.

Монгол улсын Засгийн газрын худалдан авах ажиллагааны журмын 45.3-т заасны дагуу сумын Засаг дарга ын 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1/15 тоот захирамжаар цэцэрлэгийн хүүхдийн хоол, түлш, шатахууны тендерийг шалгаруулах үнэлгээний хороодыг байгуулж журмын дагуу зохион байгуулагдан гэрээ байгуулж ажилласан. Тус дүгнэлтэд 2013 оны эхний хагас жилд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нь Заг сумын Засаг дарга ын үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Тендерийг зарлах зохион байгуулахад хугацаа их шаардагддаг. 2013 оны 02 дугаар сарын 05-нд захирамж гарч үнэлгээний хороод худалдах, бичиг баримтаа боловсруулах, тендер зарлах гэсээр 2-3 сарын хугацаа өнгөрдөг. Энэ нь байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж хүүхдийн хоол байр халаалтгүй зогсоход хүрдэг учир сумын Засаг дарга т тендерийн үйл ажиллагааны талаар санал хэлэхэд журмын дагуу зохион байгуулагдаж байгаа та нарт хамаагүй гэсэн байдлаар ханддаг байсан.

Дээрх заалтуудыг зөрчөөгүй учраас ажлаас үндэслэлгүй халагдсан хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, ажилд буцаан томилж, 6 сарын ажилгүй байсан хугацааны цалин болох 4768400 төгрөгийн цалинг олгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар:

Аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4, Боловсролын тухай хуулийн 74 дүгээр зүйлийг тус тус үндэслээд дугаартай захирамжаар г ажлаас нь чөлөөлсөн байдаг. Ажлаас чөлөөлөх болсон нь цэцэрлэгийн эрхлэгч хэн нэгэн болон аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга хамаарах ажил гээд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд ажлаа явуулах үүрэгтэй. Өөрийн хийх ёстой байсан үйлдлийг цаг хугацаанд хийж гүйцэтгээгүй эс үйлдэхүй хийсэн учраас Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гарсан байгаа. Ажлын хэсэг 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Заг сумын сургуулийн зааланд сургуулийн багш, ажилчид цэцэрлэгийн багш, ажилчдын хүрээнд хурал хийсэн. Хуралд аймгийн Засаг даргын 496 дугаартай захирамжид заасан ажлын хэсэг, мөн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар хуралд оролцсон байгаа. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн баталсан удирдамжийн дагуу, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу, Санхүү түрээсийн хэлтсийн дарга , Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга , Хууль зүйн хэлтсийн дарга нар чиглэл чиглэлээрээ шалгалт хийж дүгнэлт гаргасан байгаа. Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу ажлын хэсэг маань хийсэн ажлаа танилцуулсан байгаа. Хүүхдийн хоолны асуудал дээр Мөнхбаяр даргаас эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан гэж хэлж байгаа боловч, төсвийн шууд захирагчийн хувьд хуулиа мэдэхгүй байна. Төсвийн шууд захирагч гэдэг маань багш, ажилчид болон 20000 гаран иргэний бага насны хүүхдэд боловсрол олгох тухай яригдаж, мөн боловсон хүчин мэдлэггүй, ажлын байрны дарамт ихтэй, практикал даатгалд эрхлэгчийн нөхөр хариуцан ажиллуулдаг, ажилчдын саналыг авалгүйгээр даатгалд хамруулдаг гэсэн асуудлаар хандсан байдаг. Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийг зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан. Төсвийн тухай хуулиар шууд захирагч маань тухайн байгууллагатай холбоотой худалдан авах ажиллагааг төрийн байгууллагыг харалгүй зохион байгуулах ёстой. Худалдан авах ажиллагааг их хугацаа орно гэсэн байна. Гэтэл гэрчээр асуусан даргын мэдүүлэг хугацааны хувьд маш бага хугацаа зарцуулдаг гэж хэлсэн байдаг. Тийм учраас хуулиар олгогдсон эрхийг нь хязгаарласан гэж яриад зогсохгүй байсан. Тиймээс аймгийн Засаг даргын тоот захирамж нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ

Нэхэмжлэгч нь шүүхэд Баянхонгор аймгийн засаг дарга 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаар Ажлаас халж үүрэг гүйцэтгэгч томилох тухай захирамжаар намайг ажлаас халсан . Ажлаас халахдаа Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар Заг сумын цэцэрлэгийн эрхлэгчийн тухайдүгнэлтийг үндэслэл болгосон тул энэ захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4761400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Баянхонгор аймгийн засаг дарга 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаар Ажлаас халж үүрэг гүйцэтгэгч томилох тухай захирамж гаргаж, Заг сумын цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас халсан нь хууль зөрчсөн байна гэж шүүх үзлээ .

Баянхонгор аймгийн Засаг Дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт болох ажил олгогчийн санаачлагаар ажлаас халах заалтыг үндэслэн захирамж гаргасан буруу байна . Баянхонгор аймгийн засаг дарга 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаар Ажлаас халж үүрэг гүйцэтгэгч томилох захирамжийн нэгдүгээр заалтаар гэрээг цуцалсугай гэж заасан байх боловч ямар гэрээг цуцалсан болох нь тодорхойгүй байна. Учир нь Аймгийн засаг дарга нэхэмжлэгч тай үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь гэрч Баянхонгор аймгийн Боловсролын газрын дарга *******, Боловсролын газрын мэргэжилтэн *******, Заг сумын засаг дарга нарын ... 2013 оны эхээр аймгийн засаг даргатай нь үр дүнгийн гэрээ байгуулахаар уулзсан уулзахад би байлцсан юм. Аймгийн засаг дарга чиний талаар гомдол их ирж байгаа учраас чамтай энэ удаа гэрээ хийхээс татгалзаж байна гэсэн... мэдүүлэг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Аймгийн засаг дарга Заг сумын цэцрэлэгийн эрхлэгчтэй тай үр дүнгийн болоод хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, харин сумын Засаг дарга нарт сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартайгаа гэрээ байгуулж ажиллаарай гэсэн чиглэлийг амаар өгсөн, яг хэзээ тэгж чиглэл өгсөнийг санахгүй байна... гэсэн тайлбар, Заг сумын засаг дарга цэцэрлэгийн эрхлэгчтэй байгуулсан 2013 оны үр дүнгийн гэрээ, болон нэхэмжлэгч гийн ...надтай үр дүнгийн гэрээ байгуулах албан тушаалтан олдохгүй байсан тэгээд сумын засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулсан... гэх тайлбар, 2014 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр Заг сумын засаг дарга цэцэрлэгийн эрхлэгчтэй байгуулсан 2013 оны үр дүнгийн гэрээг 84,4 буюу В үнэлгээтэй дүгнэж Боловсролын газар-т хүргүүлсэн 3/07 дугаартай албан бичиг ,2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Боловсролын газар нь Аймгийн засаг даргын тамгын газрын хяналт шинжилгээний үнэлгээний тасагт Гэрээний биелэлтийг хүргүүлэх тухай 400 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байна.

Баянхонгор аймгийн засаг дарга 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаар Ажлаас халж үүрэг гүйцэтгэгч томилох тухай 4 заалт бүхий, мөн өдрийн мөн дугаараар Ажлаас чөлөөлж, гэрээг цуцлах тухай 3 заалт бүхий 2 /хоёр/ захирамж гаргасан байна. Шүүх 2014 оны 4 дүгээр сарын 7-нд аймгийн засаг даргын захирамжийн бүртгэл, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаар захирамж болон захирамжийн төсөлд үзлэг хийхэд Ажлаас халж, үүрэг гүйцэтгэгч томилох тухай гэснийг балаар дарж дээр нь Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гэж балаар гар бичмэлээр бичсэн заалтуудыг зарим хэсгийг сольж зарим хэсэгт балаар гар бичмэлээр бичсэн байв. Энэ 2 захирамжаас харахад г ажлаас халсан эсвэл ажлаас чөлөөлсөн эсэх тодорхой бус байна.

Мөн аймгийн засаг дарга Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйийн 30.1.15 дахь заалтыг үндэслэл болгож захирамж гаргасан боловч хуулинд заасан журмыг зөрчжээ. Нэхэмжлэгч г ажлаас халахдаа Боловсролын газраас санал аваагүй байна гэж шүүх үзлээ. Баянхонгор аймгийн Боловсролын газраас Баянхонгор аймгийн Засаг даргад хүргүүлсэн 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 257 дугаар хамтран ажиллах албан бичиг, Аймгийн Засаг даргаас Боловсролын газрын дарга *******д хүргүүлсэн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1а/305 дугаар албан бичигт ...мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтүүд гарсныг хүргүүлэв танилцаад саналаа яаралтай ирүүлнэ үү.... гэсэн албан бичиг, Боловсрол соёлын газраас аймгийн засаг даргад 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 407 дугаар санал хүргүүлэх тухай албан бичигт ...ажлын хариуцлага алдаж зөрчил дутагдал гаргасан сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч нарт хуулийн арга хэмжээ авах саналыг... хүргүүлсэн албан бичгүүд байх боловч тухайлан г нэр зааж ажлаас халах тухай саналыг бичгээр хүргүүлээгүй болох нь аймгийн Засаг даргын явуулсан ирсэн бичгийн бүртгэлд хийсэн 2014 оны 04 дүгээр сарын 7-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрч Боловсролын газрын дарга *******гийн мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Боловсролын газрын дарга *******гийн амаар энэ хүн дээр хариуцлага тооцох нь зүйтэй гэж амаар хэлсэн, хэзээ хэлсэнийг сайн санахгүй байна, албан ёсоор санал авахаар явуулсан албан бичиг байхгүй... гэсэн тайлбараар тогтоогдож байна. 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Засаг даргын 2013, 2014 оны явуулсан ирсэн бичгийн бүртгэлд үзлэг хийхэд, Аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт болох аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Боловсролын газрын дарга *******д хүргүүлсэн 1а/305 дугаар... мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтүүд гарсныг хүргүүлэв танилцаад саналаа яаралтай ирүүлнэ үү... гэсэн албан бичиг нь он, сар, өдөр, дугаар нь зөрүүтэй буюу 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1а/200 дугаартай байсан бөгөөд 1а/305 дугаарт 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн Баянхонгор сумын засаг даргад хаяглагдсан албан бичиг байсныг дурьдах нь зүйтэй.

Аймгийн засаг дарга г ажлаас халахдаа аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийг үндэслэсэн нь буруу байна. Аймгийн мэргэжлийн хяналтын дүгнэлт нь зөрчил дутагдал гарсан эсэхийг тогтоодог захиргааны акт бөгөөд г ажлаас халах хуулийн заалт биш юм. Мэргэжлийн хяналтын дүгнэлтэнд 3 /гурав/ зөрчил тогтоогдсон гэх бөгөөд сургуулийн өмнөх насны боловсролын багшлах эрхгүй гурван багш ажиллуулсан, Практикал даатгал ХХК-тай гэрээ байгуулж, багш ажилчдад мэдэгдэлгүйгээр цалин дээрээс шууд суутгал хийсэн гэсэн зөрчлүүдийг гаргасан гэдэгт хэргийн оролцогч нар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч мэргэжлийн хяналтын акт нь 2 өөр дугаартай 2 өөр акт гарсан байна гэж тайлбар гаргасны дагуу Мэргэжлийн хяналтын газарт 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр үзлэг хийхэд 2013 оны Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн бүртгэлд 2013 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн ******* дугаарт Заг сумын цэцэрлэгийн эрхлэгчийн дүгнэлт бүртгэгдсэн байх бөгөөд дүгнэлтийн эх хувьтай нь танилцахад ******* гэсэн дугаарын /23 ны урд 4 гэсэн тоог бичсэн байсныг дурьдах нь зүйтэй .

Аймгийн засаг дарга нь Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь заалтыг үндэслэсэн байх бөгөөд нь Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дүгээр ...төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно... гэсэн заалтыг зөрчсөн нь мэргэжлийн хяналтын актаар тогтоогдсон гэжээ. Заг сумын цэцэрлэгийн хүүхдийн хоол, түлш, шатах тослох материалын төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг Заг сумын засаг даргын тамгын газар зохион байгуулсан нь хууль зөрчөөгүй байна. Заг сумын цэцэрлэгийн хүүхдийн хоол, түлш, шатах тослох материалын төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан болох нь Заг сумын засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай 1/57 дугаар захирамж, Заг сумын засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн тендер шалгаруулалтыг хүчинтэйд тооцох тухай 1/43 дугаар захирамж, Заг сумын засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Үнэлгээний хороо байгуулах тухай 1/15 дугаар захирамж, Төсвийн байгууллагуудын түлшний тендер шалгаруулах үнэлгээний хорооны 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэл, Заг сумын засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 19ний өдрийн ******* ******* ХХК-д хүргүүлсэн 01/239 дугаар албан бичиг, Үнэлгээний хорооны 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн бараа материал худалдан авахзөвлөмж, 2013 оны 03 дугаар сарын 20 өдөр ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээ, 2013 оны 3 дугаар сарын 02 ны өдрийн Заг сумын ШТС-ын үнэлгээний хорооны хурлын ... шийдвэрлэсэн нь: Эрүүл мэндийн төв Засаг даргын тамгын газар, баг зэргийг НИК ХХК-ийн шатахуун түгээх станцад Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг ******* ******* ХХК-д үнэлгээний хороодын гишүүдийн 100 хувийн саналаар хуваарилав ...гэсэн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.

Төсвийн тухай хуулийн 24 зүйлийн 24.4 дэх заалт нь... төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол санхүүжилт гаргахыг хориглоно... гэж заажээ. Энэ заалтад төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаа нь хууль зөрчиж явагдсан бөгөөд хууль зөрчсөн нь тогтоогдсныг ойлгоно. Хэргийн оролцогч нар төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны талаар маргаагүй, 2013 оны санхүүгийн жил эхэлснээс хойш төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгэ худалдан авах ажиллагаа явагдаж дуусах хүртэл буюу Заг сумын засаг даргын гэрээ байгуулах эрх олгох захирамж гаргах хүртэл хугацаанд төсвөөс санхүүжилт гаргасан талаар маргасан. Нийтийн эрх хууль ёсны ашиг сонирхол, цэцэрлэгийн хүүхдүүдийн эрх хууль ёсны ашиг сонирхол, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс Заг сумын цэцэрлэгийн эрхлэгч төсвийн жилээс төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг дуусах хүртэлх хугацаанд санхүүжилт гаргасан буруу биш байна.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дугаар заалтын 7-ний а-д тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж заажээ. Нэхэмжлэгч ажилгүй байсан 6 сарын хугацааны цалин болох 4768400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 130270 төгрөгийг хасаж, 4638130 төгрөгийг гаргаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна .

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 72 дугаар зүйлийн 72.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ

1. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйл, 31 дүгээр зүйлд зааснаар Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаар г Ажлаас халж, үүрэг гүйцэтгэгч томилох тухай захирамжийг хүчингүй болгосугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 зааснаар г Заг сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч гийн ажилгүй байсан хугацааны цалин болох 4638130 төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг Даргын Тамгын Газраас гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг Даргын Тамгын газраас 35100 / гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн  81.1- д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл ,14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах болохыг тайлбарлав.

 

, ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ