| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2024/00964/И |
| Дугаар | 130/ШШ2025/00008 |
| Огноо | 2024-12-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 130/ШШ2025/00008
| 2024 12 27 | 130/ШШ2025/00008 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суух, Ж овогт Хийн А
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Ж овогт Мийн А
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үүрэгт 2,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.А нь М.Ад холбогдуулан зээлийн үүрэгт 2,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Б аймгийн Ө сумын иргэн М.А нь надаас 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 3,800,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд тухайн үед бид хоёр нотариатаар гэрээ хийж баталгаажуулсан ба уг 3,800,000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон юм. Тэгээд дээрх мөнгөнөөс 2,000,000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл 1,800,000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй байна.
Ингээд 1,800,000 төгрөгийн өнөөдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 9,000 төгрөгөөр тооцоход нийт хугацаа хэтрүүлсэн 235 хоногт 0,5 хувиар тооцоход 2,115,000 төгрөг гарч байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 234.4-д “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан тул нийт төлөх ёстой 1,800,000 төгрөгт алданги 500,000 төгрөгийг нэхэмжилж байна.
1.2. Иймд М.Аээс зээлийн үүрэгт 2,300,000 /хоёр сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч М.А хариу тайлбартаа “Миний бие М.А нэхэмжлэгч Х.Аийн надад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 2,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг төлж өгөх болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч Х.А нь М.Ад холбогдуулан гаргасан зээлийн үүрэгт 2,300,000 /хоёр сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.А нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2,300,000 төгрөгийг төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000100020000941 дугаартай данснаас 29,075 төгрөг, мөн хариуцагч М.Аээс 29,075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Ат олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ж овогт Мийн А нь 2,300,000 /хоёр сая гурван зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Ж овогт Хийн Ат төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000100020000941 дугаартай данснаас 29,075 төгрөг, мөн хариуцагч М.Аээс 29,075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Ат олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.Б