Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 130/ШШ2025/00010

 

 

 

        2024           12            31     

                       130/ШШ2025/00010

 

    

 

                                    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                     хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай 02 С тауэр 8 давхарт үйл ажиллагаа явуулах, Т ББСБ ХХК

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суух, Сын Б

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,625,086 /нэг сая зургаан зуун хорин таван мянга наян зургаан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь С.Бт холбогдуулан зээлийн үүрэгт 1,625,086 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Хариуцагч С.Б нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Т ББСБ ХХК-тай ЗГ2023101200341 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж “Samsung Galaxy A34” маркийн гар утсыг нийт 1,298,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 74,646 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Т ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээл 1,201,429.24 төгрөг, зээлийн хүү 353,047.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70,610 төгрөг нийт 1,625,086 төгрөг гаргуулах хүсэлттэй байна.

1.2. Иймд С.Боос зээлийн үүрэгт 1,625,086 /нэг сая зургаан зуун хорин таван мянга наян зургаан/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч С.Б хариу тайлбартаа “Миний бие С.Бг нь Т ББСБ ХХК-ийн надад холбогдуулан гаргасан үндсэн зээл 1,201,429.24 төгрөг, зээлийн хүү 33,047.25 төгрөг, нэмэгдүүлэн хүү 70,610 төгрөг нийт 1,625,086.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Би уг зээлийн үүрэгт 1,625,086.49 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөснөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь С.Бт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 1,625,086 /нэг сая зургаан зуун хорин таван мянга наян зургаан/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 1,625,086 төгрөгийг төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,952 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000100020000941 дугаартай данснаас 20,476 төгрөг, мөн хариуцагч С.Боос 20,476 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч Сын Б нь зээлийн гэрээний үүрэгт 1,625,086 /нэг сая зургаан зуун хорин таван мянга наян зургаан/ төгрөгийг нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000100020000941 дугаартай данснаас 20,476 төгрөг, мөн хариуцагч С.Боос 20,476 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           К.Б