| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2025/00035/И |
| Дугаар | 302/ШШ2025/00018 |
| Огноо | 2025-01-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 302/ШШ2025/00018
| 2025 01 03 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар /дарга М.Ж/
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 10 дугаар багт оршин суух, Х овогт Сын С
Нэхэмжлэлийн шаардлага: Цахилгааны төлбөрийн үлдэгдэл 1,648,815 /нэг сая зургаан зуун дөчин найман мянга найман зуун арван таван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар /дарга М.Ж/ нь С.Ст холбогдуулан цахилгааны төлбөрийн үлдэгдэл 1,648,815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар С.Сийн цахилгааны төлбөрийн үлдэгдэл 1,648,815 төгрөг төлөгдөөгүй тул төлбөрийг барагдуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
1.2. Иймд С.Сээс цахилгааны төлбөрийн үлдэгдэл 1,648,815 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч С.С хариу тайлбартаа “Миний бие С.С нь Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын надад холбогдуулан гаргасан цахилгааны төлбөрийн үлдэгдэл 1,648,815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Би уг цахилгаан төлбөрийн үлдэгдэл 1,648,815 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар /дарга М.Ж/ нь С.Ст холбогдуулан гаргасан цахилгааны төлбөрийн үлдэгдэл 1,648,815 /нэг сая зургаан зуун дөчин найман мянга найман зуун арван таван/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.С нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, цахилгааны төлбөрийн үлдэгдэл 1,648,815 төгрөгийг төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5. Нэхэмжлэгч Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,648,815 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 41,331 төгрөгийн тал болох 20,665 төгрөгийг хариуцагч С.Сээс гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Х овогт Сын С нь цахилгааны төлбөрийн үлдэгдэл 1,648,815 /нэг сая зургаан зуун дөчин найман мянга найман зуун арван таван/ төгрөгийг нэхэмжлэгч Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар /дарга М.Ж/-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Сээс 20,665 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.Б